Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо
Viewing all 1651 articles
Browse latest View live

Улс төрийн дөрвөн нам эвтэй Ерөнхийлөгчийг дэмжлээ

$
0
0

3323211588843511426543791273 te tjuwhtuМонгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг улс төрийн дөрвөн нам дэмжиж байна. Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нар эдгээр намын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатар, Монголын ардчилсан хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, Хамуг Монголын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг нар Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын дэвшүүлсэн “Монгол төр-монгол гэр” мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлал, “Эвтэй Монгол-Ээлтэй төр” уриаг дэмжиж энэхүү сонгуульд оролцож буйгаа илэрхийллээ.

54878159892132656154eee65982116Эдгээр намуудын удирдлагууд хэлэхдээ “Босго өндөр төрийн тэргүүнээ сонгох сонгуульд төрийн ажлын арвин туршлагатай, бэлтгэгдсэн нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байна. Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бол эв эе, эв нэгдлийг илэрхийлсэн, уриа нь ч мөн төрийн тэргүүнд Үндсэн хуулиар олгосон Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үндсэн үүрэг хариуцлагад нь нийцсэн байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуульд бид дэмжиж оролцож байна” гэлээ.


Баянзүрхчүүд: Эвтэй, ээлтэй мөрийн хөтөлбөртэй хүнээ дэмжинэ

$
0
0

TKS_7013_8237944906TOK_538811_8370935349Багш нарын хөдөлмөрийн хөлс, үнэлэмж хангалтгүй байгаад сэтгэл нь эмзэглэж явдаг талаар боловсролын салбарт 40-өөд жил ажилласан, Баянзүрх дүүргийн нэгэн иргэн ярилаа. Уг нь аливаа улс орны амин чухал салбарт ажиллаж, иргэдээ эрдэм боловсролтой болгох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг хүмүүс бол багш нар. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс боловсролын салбар, багш нарт зориулсан ямар бодлого хэрэгжүүлэхээр тусгасныг юун түрүүнд харж сонголтоо хийснээ тэрбээр онцоллоо. Түүний тэрхүү шаардлага, шалгуурт нийцсэн, эвтэй, ээлтэй мөрийн хөтөлбөртэй нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд байсан учраас түүнийг дэмжихээр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах уулзалтад ийн хүрэлцэн иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын ээлжилт уулзалт Баянзүрх дүүргийн иргэд сонгогчид болон төрийн албан хаагчидтай хийх уулзалтаар үргэлжилж байна.

TOK_5393_8235071065Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа эв эеийг чухалчилж, багш, эмчийг дээдэлсэн нийгмийг цогцлоохоор тусгасан. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө эрдэмт багш нараа дээдлэн шүтдэг нийгэм төлөвшүүлэх, багш бэлтгэх тогтолцоог хамгийн чанартай түвшинд хүргэх бодлогыг баримталж ажиллахаа илэрхийлсэн. Багш хүн ирээдүйн Монголыг бүтээх учраас тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх талаар тусгасан юм. Мөн эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарахаар тусгасан нь энэ салбарын төдийгүй олон иргэдийн сэтгэлд нийцэж байгаа билээ. Энэ нь түүнийг дэмжих бас нэгэн шалтгаан болж байгааг нэр дэвшигчийн уулзалтад оролцож буй хүмүүс удаа дараа тодотгож байлаа. Үүний дараа нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа мэргэшсэн төрийн албыг бий болгох зорилт дэвшүүлснээ онцлов.

Богдхан уул, Багатэнгэр, Төр хурахын ам, Хар усан тохой зэрэг үзэсгэлэнт газарт оршин суудаг 327 мянга гаруй баянзүрхчүүд өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын Намын дөрвөн хүнд итгэл хүлээлгэж, УИХ-д сонгосон. Сонгосон иргэдийнхээ итгэлийг алдахгүй, эргэх холбоотой ажиллаж буй УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, Б.Батзориг нар уулзалтад оролцож, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн онцлох заалт болон хувь хүнийх нь тухайд байр сууриа илэрхийллээ.

Б.Мөнгөнзул: Ерөнхийлөгч болоод кино урлагийн салбарт анхаараасай гэж хүсч байна

MungunzulБи нам бус. Гэхдээ энэ удаагийн сонгуульд Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Залуусыг дэмжих бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна билээ. Ерөнхийлөгч болбол энэхүү зорилтоо хэрэгжүүлэх нь мэдээж. Үүнээс гадна кино урлагийн салбарт анхаарал хандуулж, тодорхой бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.

Б.Балжинням: Амлалтаа биелүүлнэ гэж итгэж байна

BaljinnyamАН-аас нэр дэвшин Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудалд найман жил суусан ч юу ч хийж, бүтээгээгүй. Анх гарч ирэхдээ уран сайхан ярьж, ард түмний толгойг сэнхрүүлсэн. Түүнд нь итгэж иргэд саналаа өгсөн боловч далаараа тавиуллаа. Одоо энэ удаагийн сонгуулиар сайхан ярьж байгааг нь биш, хийж хэрэгжүүлэхээр зорьж байгааг нь сонгох хэрэгтэй гэж үзээд Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн. Энэ хүнийг улс орон, ард иргэдийнхээ төлөө тууштай ажиллаж, амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Ж.Нямсүрэн: Хүнийг нь харж сонголтоо хийсэн

nyamsurenБи аль нэгэн намыг дэмждэггүй. Сонгуулиар нэр дэвшиж буй хүнийг нь харж сонголтоо хийдэг дээ. Энэ удаад ч мөн ялгаагүй хүнийг харж, Миеэгомбын Энхболдыг дэмжиж, уулзалтад нь оролцож байна. Энэ хүнд олон түмэн итгэл хүлээлгэж байна. Тэдний итгэлийг дааж, амласнаа биелүүлэх нь л чухал.

Ш.Батсайхан: АН ярьдаг шигээ хийж чадаагүй учир одоо өөр сонголт хийнэ

 batsaikhanМонгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван хүнээс Миеэгомбын Энхболд туршлагатай, мэдлэг боловсролтой, ээлтэй мөрийн хөтөлбөртэй болохоор нь дэмжиж байна. АН Ерөнхийлөгчөөр найман жил, төр засгийн эрхийг дөрвөн жил барьсан ч эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, иргэдийн амьдарлыг ядууруулсан. АН хэлж, ярьдаг шигээ хийдэг байсан бол тэднийг дахиад л сонгоно. Гэтэл тэд бидний итгэлийг алдсан. Одоо ард түмэн яалт ч үгүй өөр сонголт хийх нь гарцаагүй.

Д.Амарбаясгалан: Бодит байдлыг илт мушгин гуйвуулсан

$
0
0

_MG_2798МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “60 тэрбумтай холбоотойгоор иргэн Доржзодовыг цагдаагийн байгууллагаас баривчлах гэж байна” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр өчигдөр үдээс хойш МАН-аас иргэн Доржзодовыг төрийн хамгаалалтад авах хүсэлтийг ЦЕГ, ТЕГ-т хүргүүлсэн болохыг онцлов. Энэхүү хүсэлтэд “Манай сонгуулийн штабт иргэдээс ирүүлж байгаа мэдээлэлд дүгнэлт хийж үзэхэд манай намын нэр дэвшигч болон намын нэр хүндийг бүхэлд нь харлуулах зорилгоор зориудаар зохиомол халдлага үйлдэж болзошгүй гэж болгоомжилж байна. Иймд иргэн Доржзодовыг яаралтай хамгаалалтад авахын зэрэгцээ энэ асуудлыг бүрэн шалгаж бидэнд болон олон нийтэд мэдээлэхийг хүсье” гэжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар хэлэхдээ “Өрсөлдөгчдийн зүгээс сонгуулийн хар технологийг хэрэглэж, МАН-аас нэр дэвшигчийг зохион байгуулалттайгаар гүтгэж гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ. Тэр дундаа АН, тус намаас нэр дэвшигч Х.Баттулгын штабын зүгээс зориуд зохион байгуулсан эвлүүлэг бүхий нэвтрүүлгүүдийг олон нийтэд түгээж байна. Үүний нэг нь 60 тэрбумын асуудал. Энэ асуудал УИХ-ын ч, орон нутгийн сонгуулиар ч гарч ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ асуудлыг дахин сөхөж байна. Та бүхэн анзаарвал сонгууль бүрээр өрсөлдөж буй нам, нэр дэвшиж буй хүмүүсийн нэр хүндэд халдах байдлаар тус намаас олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэх зорилготой ийм ажил хийж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байх үеэс л эхлэн энэ сэдвийг сөхөж, УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас олон нийтэд хүргэх гэж ажилласан. Энэ үеэр гарсан нэг ноцтой яриа бол “Хэрвээ Энхболд дарга зөвшөөрвөл чамайг алчихвал алчихна даа гэж Ганбаатар хэлсэн” гэдэг яриа юм. Үүний дараа иргэн Доржзодов “Миний амь насанд аюул учирлаа” гэсэн ойлголтыг өөрийн цахим хуудсаар дамжуулан зохион байгуулалттайгаар цацаж эхэлсэн. АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболдын найз АНУ-д амьдардаг Батмөнх гэгч залуу “Хэрвээ Доржзодовын амь насанд аюул учирвал энэ хариуцлагыг Ц.Сандуй, Ганбаатар, М.Энхболд, МАН хариуцах ёстой” гэсэн мэдээллийг тарааж эхэлсэн байдаг.

AmarbayasgalanҮүнтэй ижил төстэй мэдээллүүдийг тэр үеэс фэйсбүүкийн хуурамч хаягуудаас түгээж эхэлсэн. Энэ асуудалтай холбогдуулж иргэн Доржзодовыг хамгаалалтад авах шаардлага үүссэн. Монголын төр, төрийн өмнө үүрэг хүлээсэн хууль хяналтын байгууллагууд иргэн Доржзодовыг хамгаалалтад авах зайлшгүй шаардлага гарсан. Үүний эрсдэл нь манай нам, намын нэр дэвшигч дээр ирэх аюул нүүрлэсэн. Тэр сэтгэлзүйг ч АН-аас нэр дэвшигчийн штаб хэдийнэ зориудаар бүрдүүлсэн байна. Хэн нэгэн очоод Доржзодовыг цохиод унагалаа гэж бодоход үүнийг Энхболд хүн явуулж цохиж унагалаа гэх яриаг гаргах, яриаг хүлээж авах сэтгэл зүйг АН-аас аль хэдийнэ бүрдүүлсэн байгаа учраас МАН энэ асуудалд анхаарал тавьсан. Иймд бид ЦЕГ, ТЕГ-т хүсэлт явуулсан. Харин өглөө өглөө фэйсбүүк хуудсаа нээж үзэхэд Зайсангийн Оргил хотхоны гадаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан энд Доржзодовыг баривчлах гэж байна,монголчууд аа, цуглаарай, босъё, тэмцье гэдэг уриалга гаргаад явж байхыг харсан.

_MG_2785ЦЕГ-аас хийсэн хэвлэлийн хурлаас харахад цагдаа нар Доржзодовыг хамгаалалтад авахаар очсон байна. Түүнийг УИХ-ын гишүүн асан, АН-ын Бодлогын хорооны гишүүн Ц.Оюунгэрэлийнд байхад нь олсон байна. Түүнийг хамгаалалтад авсан гэсэн мэдээллийг хийсэн. Харин нөгөө талаас Ц.Оюунгэрэлийн зүгээс өгч байгаа мэдээллээр бол “Манай нөхөр АНУ-ын иргэн. Гадаадын иргэнд монголын хууль үйлчлэхгүй учраас цагдаагийнхан Доржзодовыг баривчилж чадахгүй байна” гэсэн мэдээллийг өгч байна. Харьцуулаад үзэхэд бодит байдлыг илт мушгин гуйвуулсан, олон нийтийг илтэд хууран мэхэлсэн үйлдэл болж байна. Энэ үйлдлийг иргэд, олон нийт анхааралдаа авч, үнэн зөвийг ялгаж салгаж, дүгнэж цэгнэхийг хүсч байна.

Монголынхоо ард түмэнд хандаж хэлэхэд, сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. Бид эх орондоо сайхан амьдрах учиртай. Гэтэл ялалтын төлөө улайран ийм хар технологи хэрэглэж байгаа нь монголчуудыг айдсыг төрүүлж байна. Монголын ард түмэн эвлүүлгээр хийсэн нэвтрүүлэгт итгэх бус эвтэй найртай амьдарч, улсынхаа хөгжлийн төлөө хамтарч ажиллах цаг болсон” гэлээ.

Түүний мэдээлснээр 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх түгээсэн хүн нь АН-ын урилгаар ардчиллын суурь зарчмын асуудлаар сургалт хийж байсан Английн нэг эмэгтэй ажээ. Түүний сүлжээн дээр байрлуулсан мэдээллийг АН-ын Бодлогын хорооны гишүүн Ц.Оюунгэрэл монголын сошиал ертөнцөд түгээх үүргийг гүйцэтгэсэн юм байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ.

Түүнчлэн иргэн Доржзодов гэдэг хүний гаргаж тавьсан гар утасны мессэж гэсэн зүйлд ч хариулт өглөө. Тэрбээр “Өөр хүн над руу бичлээ гэж үзэхэд зөвхөн тэр хүний л нэр мессэж дээр гарах ёстой. Гэтэл тэр Доржзодовын өөрийнх нь мессэж дээр Доржзодов гэсэн нэр байгаа. Энэ бол наад захын жишээ” гэв.

Х.Сүрэн

Хоймор нутгийнхны сонголт: Эв нэгдэл, ээлтэй бодлого

$
0
0

C5I0824_6002644566“Эвтэй Монгол, ээлтэй төр” бол Энхболд даргын зөвхөн энэ удаагийн сонгуулийн уриа биш. Энэ бол Миеэгомбын Энхболд гэж хүний амьдралынх нь мөрдлөг, уриа гэж ойлгож байна”. Хоймор нутагт болсон нэр дэвшигчийн уулзалтыг нээж нутгийнхны итгэлийг хоёронтоо хүлээн УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүний ийнхүү онцлон хэлсэн үгийг цугласан олон халуун алга ташилтаар мялаалаа.
МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг тэргүүлж таван намыг зангидаж ажиллахдаа Хөвсгөлийн дөрвөн сайдтай нэг баг болон ажиллаж байсан юм. Тэрбээр тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч, эх оронч Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан босгосон морьт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсний дараа Хөвсгөлийн ард түмэнтэй уулзсан нь энэ. Эвийн бэлгэдэл болсон хоймор нутгийнхан эеэ зангидаж, эх орноо хөгжүүлэхийн тулд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дараагийн Ерөнхийлөгч хэмээн итгэл үзүүлж байна.
C5I1559_6079542774М.Энхболд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа эдийн засгийг хоёр дахин өсгөж, ажлын байр, цалин, тэтгэвэр, валютын нөөц, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэн олгох зэргээр иргэддээ ээлтэй төрийн бодлогыг хэрэгжүүлсэн. Нийтдээ 90 сумыг эрчим хүчний эх үүсвэртэй холбосон. УИХ-ын даргаар нэг жил ажиллах хугацаанд Монгол Улсын парламент анх удаа Ахмад настны тухай хуулийг баталж, ахмадууд “Насны хишиг” авч эхэлсэн, анх удаа Залуучуудын хөгжлийн тухай хуультай болсон гээд ард иргэддээ ээлтэй олон шийдвэр гаргасан. Тиймээс эвтэй Монголыг цогцлоож, ээлтэй төрийг төвхнүүлж чадах Миеэгомбын Энхболдыг дэмжин сонгох учиртайг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцолж, эвтэй дөрвөн амьтан “Тумбааш” бурхны хөргийг хөвсгөлчүүдийнхээ өмнөөс дурсгав.
C5I0929_6055508795C5I1075_6059614714L9A5985_6081021157Нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний зөвшилцлийн механизмыг бий болгож ажиллахаар тусгасан. Хоймор нутгийг хөгжүүлж буй нэг чухал салбар бол аялал жуулчлал. Хөвсгөлчүүдийн төдийгүй Монголын, цаашлаад дэлхийд гайхагддаг байгалийн хосгүй үзэсгэлэнт Хөвсгөл далайг хамгаалах асуудлыг төрийн бодлогоор дэмжих учиртай. Тиймээс Хөвсгөл далайг төрийн тахилгатай болговол илүү өндөр төвшинд хамгаалах боломж нээгдэхийн зэрэгцээ зүй зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэхэд шинэ гарц, боломж нээгдэх юм.

Төрийн тэргүүн болж төр, засгаа төвхнүүлэхийг Баянзүрхийнхэн хүслээ

$
0
0

TOK_5800_9671247178Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын Баянзүрх дүүргийн иргэдтэй хийх уулзалт Бөхийн өргөөнд үргэлжиллээ. Нийслэлийн хамгийн томд тооцогддог, 300 мянга гаруй хүн амтай энэ өнөр дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Засаг дарга нь төрийн тамгаа авч чадахгүй байгаад тэд бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Ийм тодорхойгүй байдал иргэдийн амьдралд ч нөлөөлж байгааг дүүргийн ахмад настан хэллээ. Тиймээс нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг төрийн тэргүүн болж, хууль бус үйл ажиллагааг зогсоож, том, бага гэлтгүй төр, засгийн ажлыг төвхнүүлэхийг хүсч буйгаа баянзүрхчүүд илэрхийлж байлаа.

TOK_5763_9665713104TOK_5733_9657510694TOK_5686_9654869448Бөхийн барилдаан, нийтийн дуучдын тоглолтын үеэр л битүү болдог Бөхийн өргөө өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжигч, сонгогчдын хөлд дарагдлаа. Энэхүү уулзалтад тус дүүргийн ахмад буурлууд, эмэгтэйчүүд ээжүүд олноор ирсэн харагдана. Тиймээс нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа үеэрээ эхчүүд, ээжүүдийн асуудлыг онцгойлон анхаарч байгаа талаараа дуулгасан. УИХ-ын даргаар Миеэгомбын Энхболд ажилласан жил хүрэхгүй хугацаанд төрүүлсэн хүүхдийн тоогоор эхчүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэх хуулийг баталсан. Түүнчлэн ахмадууддаа ач санах хуультай болох талаар АН олон жил ярьсан ч хийж, хэрэгжүүлж чадаагүй.

Тэгвэл 10 орчим сарын хугацаанд Монгол Ардын Нам ахмад настнаа харж, хамгаалах хуультай болсон юм. Миеэгомбын Энхболдын төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа хийх ажлын мөрийн хөтөлбөрт Ахмадын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгасан талаар танилцууллаа.

 МУГЖ Т.Ариунаа: Түмэн олон өнгөтэй, өөдтэй явахын хариуцлагыг М.Энхболдод үүрүүлцгээе

 viber image_9523356004-Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох өндөр босгын өмнө ирээд байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Миеэгомбын Энхболдыг дэмжих хэд хэдэн шалтгаан бий. Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, итгэл, үүрэг хариуцлага хүлээлгэж байна. Монголчууд бид 2016 оны сонгуулиар Ардын намд итгэл өгсөн. Тэгвэл Монгол Улсын төрийн “сургуульд” ном ёсоор нь сурсан энэ хүнд төрийн жолоог атгуулах ёстой гэж бодож байна. Төр улсаа эвтэй байлгаж, санхүү баялгаа зөв зохицуулж, гадаад ертөнцөд өнгөтэй, түмэн олон өөдтэй явахын хариуцлагыг Миеэгомбын Энхболдод үүрүүлцгээе. Та бүхний сонголт мэргэн байх болтугай.

М.Даваасүрэн: Мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй

 Davaasuren-Миеэгомбын Энхболд төрийн байгууллагад 30 жил ажилласан туршлагатай, өндөр боловсролтой, Монгол Ардын Намыг хөл дээр нь босгосон хүн гэсэн гурван үндэслэлээр би энэ хүнийг дэмжиж байгаа юм. Гэтэл нөгөө хоёр нэр дэвшигч нь боловсролгүй, дээр нь Монгол Улсыг доромжилсон үйлдэл хийж байгаад харамсаж байна. Жишээ нь, гаднын улс орнууд Монгол Улсыг аваад явах боловсролтой хүн энэ улсад байхгүй юм уу гэж хэлэх болов уу гэж эмзэглэж байна. Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөр нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөртэй нийцсэн. М.Энхболдоо дэмжиж мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй.

Д.Мөнгөнчимэг: Монгол төрийн өндөр босгод нийцнэ

DSC_1886_9618523257-Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболд улсын өндөр албан тушаалд олон жил ажилласан хүн. Тиймээс энэ хүн цаашид Монгол Улсыг хөгжүүлээд явах чадамжтай гэж үзэж байгаа. Монгол төрийн хүн түшигтэй, тулхтай хүн байх ёстой. Миеэгомбын Энхболд даргын хувьд буурь суурьтай, ноён нуруутай хүн гэж боддог. Төрийн тэргүүн байхад тохирсон хүн. Баянзүрх дүүргийн иргэддээ М.Энхболдыг сонгоорой гэж уриалж байна.

Б.Гансүх: Ноён нуруутай, бүтээлч хүн дээ

DSC_1884_9612342111-Миеэгомбын Энхболд Монгол төрийн ноён нуруутай, улс орныг авч явж чадах боловсролтой хүн. Залуусын зовлонг ойлгодог, дэмждэг хүн гэж би олон хүнээс сонсож байсан. Тиймээс залуус руу чиглэсэн олон ажил хийнэ гэж итгэж найдаж байна. Төрийн тэргүүний өндөр босгыг давж, шалгуурт тэнцэх хүн учраас дэмждэг.

 

 

Баянгол дүүрэгт суугаа Төв аймгийнхан нутгийн хүүгээ нэг сэтгэлээр дэмжиж байна

$
0
0

e29ce62a30c6d6bf2bc1db8f0eed32c0Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Улаанбаатар хотод суугаа Төв аймгийнхан дэмжиж буйгаа илэрхийллээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг Төв аймгийн уугуул иргэд нэр дэвшигчийг дэмжиж, нутгийн зөвлөлийн уулзалт зохион байгуулав. Уулзалтад 200 гаруй иргэн оролцож, нутгийн хүүгээ төрийн тэргүүн болохыг ерөөхийн зэрэгцээ төрд хүргэх санал хүсэлтээ дайсан юм.

Мөн уулзалтад оролцсон иргэд М.Энхболдыг улс төрийн арвин туршлагатай, ноён нуруутай төрийн тэргүүн байхад тохирох хүн гэдгийг онцолж байв. Мөн төрсөн нутаг усаа гэсэн чин сэтгэл нь хэн хүнээс илүү байдаг тул энэ олон жил төрд төлөөлөгчөөрөө сонгосон гэдгийг тодотгож, цаашдын улс төрийн үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ.

Ингээд тэдний санал сэтгэгдлүүдийг хүргэж байна

Ш.Дулмаа: Ардын уран зохиолч, яруу найрагч, Төв аймгийн Баян сумын уугуул

М.Энхболд нь дөлгөөн тайван зантай, улс орныг жолоодох байр сууриар бусдаасаа илүү харагдаад байгаа юм. Тиймээс нутгийн хүүгээ дэмжиж Ерөнхийлөгч болохыг ерөөж байна. Мөн та бүхэн минь сонгуульдаа идэвхтэй оролцож, М.Энхболдын төлөө саналаа өгөөрэй гэж хэлмээр байна.

БГД-ийн 13-р хорооны иргэн, Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Т.Нямдорж:

Төв аймгийнхаа хүүг Монгол Улсын Ерөнхийлөгч болоосой гэж хүсэж байна. М.Энхболд бол хэлсэн зүйлээ ажил хэрэг болгож чаддаг хүн гэж би боддог. Хөшигийн хөндийд баригдаж байгаа нисэх буудлыг барих анхны гэрээ хэлцлийг тэр хийж, энэ нь одоо биеллээ олоод байна.Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй танилцаж үзсэн. Амьдралд ойр хэрэгжих боломжтой, бодитой санагдсан учраас бид дэмжиж байгаа.

Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул С.Батмөнх:

Одоо өрсөлдөж буй гурван нэр дэвшигчээс М.Энхболд нь төрийн ажлын туршлагаараа хол илүү. Боловсрол мэдлэгийн хувьд ч илүү нь. Хувь хүн талаасаа төлөв төвшин эв эеийг эрхэмлэдэг. Ямар нэг зүйлтэй зүйрлэж хэлбэл шижир алт гэж болох юм. Ийм л хүнийг Монголын ард түмэн сонгохгүй бол нүгэл болно шүү гэж хэлмээр байна.

БГД-ийн иргэн, Төв аймгийн Бүрэн сумын уугуул Н.Маньбазар:

М.Энхболд нь нөгөө хоёроо бодвол жудагтай, Монгол ёс заншлаа сахидаг хүн. Төрийн хар хүн бол жудагтай, ёс төртэй нухацтай, намбатай, тэсвэр тэвчээртэй, даруу төлөв байх ёстой гэж би боддог. Ийш тийш үсчиж, энд тэнд хэрүүл маргаан өдөөсөн хүн төрийн толгойд гарч хэрэггүй.

БГД-ийн 8-р хорооны иргэн, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Сосор:

19212951_1326349924146101_104067252_oМ.Энхболд бол Монголын төрийн тэргүүн болоход тохирох хүн. Түүний мөрийн хөтөлбөртэй танилцаад, дэмжиж байгаа. Ахмадууд биднийгээ үргэлж дэмжсэн бодлого нь таалагддаг. Төрд олон жил тууштай зүтгэсэн нутгийнхаа хүүг Ерөнхийлөгч болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна даа.

БГД-ийн иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Л.Чойгдон:

М.Энхболд нэр дэвшигчийг дэмжиж байна. Баянгол дүүрэгт амьдардаг нутгийнхныхаа уулзалтад сууж, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Их зүйлийг сонслоо. Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр амьдралд илүү ойр, бодитоор хэрэгжих боломжтой санагдсан. Энэ л чухал. Түүнээс биш хий хоосон амлалт одоо бидэнд хэрэггүй. Хэрэгжих боломжтой бодит төлөвлөгөө л ус агаар шиг хэрэгтэй байна. Иймээс М.Энхболдыг дэмжээрэй гэж ард иргэддээ уриалж байна.

БГД-ийн 8-р хорооны иргэн, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Бадамсүрэн:

Бид өнөөдөр Төв аймгийнхаа хүүг дэмжихээр цуглараад байна. М.Энхболд нэр аливаа асуудалд ул суурьтай хандаж байгаа харагддаг. Улс орны амьдрал ахуй хүнд хэцүү байгаа энэ үед түүн шиг өндөр боловсрол мэдлэг, арвин туршлага, алсын хараатай, нуруутай хүн хэрэгтэй.

Эх сурвалж: Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 8-р үүр

ЮУНЫ УЧИР Г.ДОРЖЗОДОВЫГ ГОЛ ДҮРД ТОГЛУУЛАХ БОЛОВ..?

$
0
0

darjzodovӨчигдөр (2017.06.15) өглөө сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нийгмийн сүлжээн дэх өөрийн хаягаар эхлүүлсэн live олон нийтийн дунд хэлэлцүүлэг болон өрнөж байна. Үйл явдлын гол дүрд өнгөрсөн хавраас хойш яригдаж буй 60 тэрбумын асуудлыг дэлгэсэн Г.Доржзодов хэмээх залуу тоглов.

Л.Мөнхбаясгалангийн хэлснээр тэр ажилдаа явж байгаад олуулаа хамгаалалтад гарсан цагдаагийнхантай тааралдсан бөгөөд тэнд чухам юу болоод байгааг үзэхээр очиход “Цагдаагийн байгууллага Г.Доржзодовыг баривчлах гэж байж”. Түүний live ингэж эхэлж байгаа. Тэгээд Г.Доржзодов нь цонхоороо тусламж гуйж байгааг Л.Мөнхбаясгалан олж таниад тусламж хүргэхээр live хийсэн юм байх.

Монголын Жулиан Ассанж болсон Г.Доржзодовыг баривчлах гэж байна, шударга хүмүүсээ ирж, цагдаагаас хамгаалж туслаарай гэсэн сүржин мэдээллийн дагуу хүмүүс цугларсан бөгөөд тэдний дунд захиалгаар жагсаал цуглаан хийж гаршсан Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан хүртэл давхиж явах юм.

Үд дунд цагдаагийн байгууллага 60 тэрбумын асуудлаар нэрд гарсан Г.Доржзодовыг хамгаалалтад авснаа мэдэгдсэн бол тэр Л.Мөнхбаясгалангийн яриад байсан шиг өөрийн гэртээ биш УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд орогнож байсан аж. Тэр Ц.Оюунгэрэлийнд дөрөв хоносон бөгөөд үүнээс өмнө Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн, өглөөхөн Л.Мөнхбаясгалангийн дуудлагаар хэргийн газарт гүйж очсон Г.Баасангийнд мөн хоёр хоноод авчээ.

Гайхалтай нь live дуудлагын дагуу УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийнд очсон хэвлэлүүдийн тэргүүн магнайд С1 телевиз гүйж очоод онгорхой цонхны цаанаас ярилцлага өгч байгаа Г.Доржзодовын аманд микээ бараг шургуулах шахам зогсож байгаа нь олон нийтийн сүлжээгээр ил тод тарлаа.

Харин үд дунд МАН хэвлэлийн хурал зарлан иргэн Г.Доржзодов гэх залууг тойрсон мэдээлэл хэрээс хэтэрч байна. Хэрвээ энэ хүний амь насанд аюул учирвал МАН амийг нь хөнөөсөн гэсэн мэдээлэл тархах учраас бид цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авахыг хүссэн хэмээн мэдэгдэж, Л.Мөнхбаясгалангийн Монголын Жулиан Ассанж хэмээн өргөмжилсөн хүнийг хуулийнхан яагаад сонирхсон бэ гэдэг асуултад хариу өглөө. Г.Доржзодовын хацар шалбарахад л МАН буруутан нь болох учраас арга буюу хамгаалалтанд авах хүсэлт гаргасан гэж болно. Монголд өөрийгөө шархтуулчихаад өрөвдүүлдэг арга туршлага бий.

Үйл явдлын өрнөл Т.Доржзодовыг тойрсон дуулиан шуугиан зүгээр ч нэг өрнөөд байгаагүйг харуулж байгаа нь сонин. 60 тэрбумын эвлүүлгийн дуулианыг эхлүүлсэн хүнийг цагдаагийнхан хамгаалалтад авсныг мянган сэтгүүлч дундаас Л.Мөнхбаясгалан яагаад ганцаараа мэдсэн бэ. Харин Г.Доржзодов яагаад өөрийн гэрт биш Ц.Оюунгэрэлийн гэрт орогнож байсан бэ. Үүнийг нь Л.Мөнхбаясгалан яагаад Г.Доржзодовын гэр хэмээн тайлбарласан бэ. Ц.Оюунгэрэл яагаад хамгийн түрүүнд Г.Доржзодовыг аварцгаая гэсэн уриалгыг олон нийтийн сүлжээнд тараасан бэ. Яагаад Л.Мөнхбаясгалангийн туслаарай хэмээн шоу мэдээллийн дагуу Г.Баасан хамгийн түрүү гүйж хүрэв. Бас яагаад Женко Х.Баттулгын хувийн С1 телевиз бүгдээс түрүүлэн тэнд очив?

Асуултууд өөрөө Г.Доржзодовыг тойрон өрнөсөн дуулиан хэн нэгний дэглэлттэй, удирдлагатай зохиомол шоу болохыг харуулах аж. Г.Баасан, Ц.Оюунгэрэл, Л.Мөнхбаясгалан нарыг чамгүй шоучин, ямар ч сэдвээр дуулиан дэгдээж, өөрсдөө гол дүрд нь тоглож явдгийг нийгэм мэднэ.

Ингэхэд бүлэг хүмүүс яагаад Л.Доржзодовыг гол дүрд тоглуулж, золиосонд гаргах болов. Сонгууль болохоор өндөлздөг энэ дуулианы эзэн нь өнөөдөр сая долларын тухай яриад байгаа. Тэр өөрийн хэлсэн мөнгөний тоогоор бусдад зарагдсан юм биш байгаа.

Юутай ч Г.Доржзодов болон иргэн Ө нарын холбогдсон эвлүүлгийн хэргийг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа аж. Г.Доржзодовын өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө ашиг олох зорилгоор, шунахайн сэдлээр хийгдсэн бохир эвлүүлгийнхээ төлөөсөнд 20 сая төгрөг хүлээн авсан бол энэ удаа Ардчилсан намд худалдагдсан байж болохыг цуутай тэмцэгчид, цуутай шоучдын хэлхэлдэн өрнүүлсэн өчигдрийн дуулиан гэрчлээд байгаа бус уу. Эвлүүлэгтэй Монгол хямралд ялагдана. Эвтэй Монгол хямралыг ялна

Эх сурвалж: Өглөөний сонин

Ардын багшийн хүүг боловсролынхон дэмжинэ

$
0
0

bagshБагшийн хөгжлийн хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболд хууль санаачлагчдаас хүлээн авсан нь багш нарын хувьд энэ өдрийн хамгийн сайхан мэдээ байлаа. Энэхүү хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталснаар багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалин урамшуулал, нэр хүнд, үнэлэмж зэрэг олон асуудал нэгэн зэрэг шийдэгдэх юм байна. Нөгөө талаар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт багш, эмчийг дээдэлсэн нийгмийг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх цогц бодлогыг тусгасанд багш, сурган хүмүүжүүлэгчид баяртай байна. Ялангуяа сүүлийн үед мэдлэг боловсрол чухал биш гэдэг буруу хандлагыг олон нийтэд түгээж, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд онцолсон юм. Соёлын төв өргөөнд цугласан багш, сурган хүмүүжүүлэгчид түүний үгийг нижигнэсэн алга ташилтаар дэмжлээ.

C5I4549_8224502461Монгол Улс залуусын орон. Иймд залуус эрдэм боловсрол эзэмшин ёс суртахуунтай, зөв хүн болж төлөвшин, улс орныхоо хөгжлийг бүтээлцэж, түүчээ болж явах учиртай. Энэхүү үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг, монголын ирээдүйг тодорхойлдог хүмүүс бол багш, сурган хүмүүжүүлэгчид. Төрийн үе үеийн тэргүүнүүд ардын багшаар “А” үсэг заалгаж, амьдралд хөл тавьж, өнөөдрийн өндөрлөгт хүрдэг. Ачтай, буянтай ийм хүмүүсийн ажил үйлсээр үргэлж бахархаж явдгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тодотголоо. Нэр дэвшигч М.Энхболдын аав Г.Миеэгомбо, эхнэр Ж.Туяацэцэг, Ерөнхий сайдын аав, ээж ч мөн ардын багш аж.

 C5I4663_8227393294Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Өнөөдөр эдийн засагт ногоон гэрэл асч, эмнэлгийн өвчтөнөөр бол сэхээнээс гарч, энгийн тасагт шилжлээ. Одоо өвчнийг илааршуулж, ард түмнийхээ амьдралыг сайжруулах нь бидний үүрэг. Үүргээ хэрэгжүүлэхийн тулд Монголын төр нэг зүгт харсан нэг бодлоготой байх ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг зүгт харж ажиллана гэсэн үг” гэлээ.

 C5I4915_8232344606Даяаршиж буй энэ нийгэмд хүн бүр мэдлэг, боловсролтой байх нь чухал. Энэ утгаараа Монгол Улсын төрийн тэргүүн өндөр мэдлэг боловсролтой, төрийн ажлын арвин туршлагатай, монгол төрийн босго ч өндөр байх ёстой гэсэн шаардлагыг олон нийт тавьж байгаа. Тэдний энэхүү шалгуурт тэнцсэн хүн бол Миеэгомбын Энхболд. Тиймдээ ч боловсролын салбарт хэд хэдэн томоохон бодлогыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасныг багш нар сайшааж байлаа. Олон улсад үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших, боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд монгол залуус элсэн суралцах боломжийг өргөжүүлэхээр тусгасанд энэ салбарынхан ам сайтай байв.

 Өнгөрсөн оны сонгуулиар иргэдийн итгэлийг хүлээн шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар улсынх нь хөрөнгийн авдар, иргэдийнх нь халаас хоосорчихсон нөхцөл байдалтай хүлээж авсан. Гэсэн ч улс орныхоо амин чухал салбарын нэг боловсролын салбарт томоохон бодлого, шинэчлэл хэрэгжүүлэхээс хойш суугаагүй. Тухайлбал, багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, боловсролын багц хуулиудад шинэчлэл хийх ажлыг эхлүүлсэн. Залуусын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, “Орлоготой оюутан”, “Оюутны зээлийн сан” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр оюутан залуус мэдлэг боловсрол эзэмших, ажиллаж хөдөлмөрлөх боломж нээгдсэн юм.

Уулзалтын үеэр багш нар санал бодлоо ийнхүү илэрхийллээ.

Б.Готов: Боловсролоо дэмжсэн мөрийн хөтөлбөр болжээ

 Gotov-Боловсролын үнэ цэнэ, ач холбогдлыг багш нар сайн мэднэ. Тиймээс төрийн тэргүүнээр эрдэм боловсрол төгс, төрийн ажлын дадлага туршлагатай, бэлтгэгдсэн хүн сонгогдох ёстой. Монголд Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд туршлагатай улстөрч. Өнөөдрийн нийгэмд боловсрол хамгийн чухал нь. Боловсролын салбар, багш нарын ажлын онцлогийг мэдэх хүний хувьд мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг нягт нямбай тусгасанд, энэ чиглэлээр дорвитой санаачилга гарган ажиллаж байгааг нь дэмжиж байна. Цаашид мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоо ажил хэрэг болгож, багш нараа дээдлэн шүтдэг тийм сайхан нийгмийг бий болгоход идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна.

Б.Баярмаа: Багш нарын жаргал зовлонг сайн мэднэ
bayarmaa-Шинэ засаг гарч ирээд богино хугацаанд залууст, тэр дундаа залуусын боловсрол руу чиглэсэн бодлого явуулж байгаад баяртай байна. Энэ бүхнийг дэмжиж, үйл хэрэг болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь УИХ-ын дарга М.Энхболд. Боловсролтой, буурь суурьтай энэ хүнийг Ерөнхийлөгч болоосой гэж хүсч, дэмжиж байна. Багш нарын жаргал зовлонг сайн мэдэх хүн болохоор итгэлээ дайна.

Д.Одгэрэл: Төрийн тэргүүн шударга байх ёстой

Odgerel-Хүн харагдах байдлаасаа танигддаг. М.Энхболдын биеэ авч яваа, ноён нуруутай байдал нь итгэж болох хүн гэж санагддаг. Төрийн тэргүүн хүн шударга, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой. Тийм хүн бол М.Энхболд.

Ц.Сэлэнгэ: Эв эеийг эрхэмлэсэн төрийн тэргүүнтэй болно доо

Selenge -М.Энхболдын “Эвтэй Монгол-Ээлтэй төр” гэсэн уриалга болон мөрийн хөтөлбөрийг нь дэмжиж байгаа. Өнөөдөр Монгол Улсад эв нэгдэл юунаас ч чухал. Томчуул нь эвтэй, найрамдалтай байвал залуус үлгэр дууриал авна. Эв эеийг эрхэмлэсэн төрийн тэргүүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Ийм сэтгэл зүрхтэй төрийн тэргүүнтэй байхад улсаараа эв нэгдэлтэй байна.

 


ДЭЛХИЙН УЛС ТӨР, БИЗНЕСИЙН МАФИЙН “ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ”ЯАХ ГЭЖ МОНГОЛД ИРЭВ

$
0
0

6heh7eh56diddu7fmypcэлхийд зартай алан хядагч, улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн загалмайлсан эцэг Монгол Улсад ирсэн нь тодорхой болжээ. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд Монгол Улсын Сэлэнгэ аймаг дахь Алтан булаг боомтоор Орос, АНУ-ын иргэн Марат Яковлевич Балагула гэгч этгээд нэвтэрчээ.
ОХУ-д төрсөн, ОХУ, АНУ, Украйн улсын харьяат тэрбээр хар тамхи, хүний наймаа, хүчин, цуврал аллагын хэргээр 15 жил ял эдэлж байжээ. ОХУ-ын гэмт хэргийн ертөнцөд түүнийг “вор в законе” буюу “дархлагдсан хулгайч” хэмээн өргөмжилдөг.

Мөн Итали, АНУ, Испани, ОХУ-ын мафи, улс төр, бизнесийн бүлэглэлийн загалмайлсан эцэг хэмээн өргөмжлөгддөг. Мөн АНУ руу цагаачилж очоод оросын мафийн сүлжээг эхлэн байгуулсан нэгэн хэмээн үздэг. Америк дахь Оросын хамгийн том мафийн сүлжээг үүсгэж, толгойлж байжээ. Түүнийг 1980 онд хүн амины хэргээр АНУ-ын шүүхэээр шийтгэх гэж байсан боловч шүүх хурлаас 4 хоногийн өмнө зугтааж амжсан гэдэг.
Марат Яковлевич Балагула ОХУ-д 1980-аад оны эхэн үед мафийн сүлжээг үүсгэн байгуулж байсан этгээд. Үүгээрээ дамжуулан АНУ-ын улс төр, бизнест нөлөөгөө өргөжүүлж үндсэндээ АНУ-ын улс төр, бизнест хамгийн нөлөөтэй хүнээр нэрлэгдэж байв. Марат Яковлевич Балагула жудо бөх сонирхдог төдийгүй ОХУ-ын жудогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн Украйнд гарсан цуврал аллагын тухай “Домогт устгагч” нэртэй киног ОХУ хийж дэлхийд цацсан нь түүнийг ил болгосон юм.
Дэлхийд зартай алан хядагч, гэмт бүлэглэл, мафийн сүлжээний загалмайлсан эцэг, улс төр, бизнесийн бүлэглэлийн зартай толгойлогч жижигхэн Монголыг зорьж ирсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Н.Цэцэг

МАРАТ ЯКОВЛЕВИЧ БАЛАГУЛА ГЭГЧ ХЭН БЭ?

$
0
0

dererr515411АНУ дахь Оросын мафийн анхны “загалмайлсан эцэг” бол Марат Балагула юм. Марат Балагула америкчуудыг бурхи шиг муу залиараа гайхуулсан байна. Юу гэвэл тэр өөрийн шатахуун түгээгүүрийн газрын шатахууныг усаар шингэлэн зардаг байжээ. Америкчууд ийм зүйлийг төсөөлж ч чадахгүй байв. 1983 онд түүнийг шоронд суулгажээ. Бензин хуурамчаар наймаалсан хэргээс гадна тэр хар тамхи, үнэт чулуу хууль бусаар борлуулсан, түүнчлэн Колумбийн хар тамхины дамчидтай холбоо сүлбээтэй ажилладаг, Сьерра-Леонед алмаз чулууны наймаа эрхэлдэг, цуврал аллага үйлдсэн гэсэн ял сонсчээ. Үүнээс гадна, түүний эзэмшилд Нью-Йорк дахь “Одесса” зоогийн газар байдаг байв. Оросын мафи үнэхээр хүчирхэг хэмээн Америкийн тусгай албад үнэлж дүгнэснийг ОХУ-ын ДХЯаманд байгаа мэдээ баримтууд ч баталж байна. 1991 онд Орост хил дамнасан холбоо сүлбээ бүхий 80 гаруй гэмт мафийн сүлжээ тоологдож байлаа. Эдний ард өнөөх л зартай этгээд Марат Балагула байсан юм.

Марат Балагула гэж чухам хэн бэ. Wikipedia-д түүний талаар ямар мэдээлэл байдгийг энэ линкээр орж үзнэ үү.

https://en.wikipedia.org/wiki/Marat_Balagula

“Оффшорын эсрэг” бүлгээс Х.Баттулгад шаардлага хүргүүллээ

$
0
0

19206499_1246908952097687_2065584571_nУИХ дахь “Оффшорын эсрэг” бүлгээс өнөөдөр мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад шаардлага хүргүүллээ.

Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулга оффшор бүсэд үйл ажиллагаа явуулдаг компанитай гэсэн үндэслэл бүхий баримт нотолгоотой мэдээлэл байгааг тус бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тодотголоо. Тэрбээр “Х.Баттулга “Camex” компанийг 2006 оны наймдугаар сарын 17-нд үүсгэн байгуулж, 2014 оны арванхоёрдугаар сарын 22-нд оффшор бүсэд бүртгүүлсэн. Улмаар “Camеx Pte” компанийг байгуулж, Сингапурын оффшор бүсэд байршуулсан. Өөрийн үүсгэн байгуулсан компани болон хамаарал бүхий этгээд болох Я.Батсүх, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарын бичгийг дарга М.Бөхбат, хятад түншийнхээ “Best”, “State”, “Kores”, “TNE” зэрэг компаниар дамжуулан оффшор бүсэд үйл ажиллагаа явуулж, Монголын баялгийг гадныхны мэдэлд шилжүүллээ гэсэн мэдээлэл байна. Олон улсын судалгааны байгууллага Х.Баттулгыг 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж мэдээлсэн. Дэлхийд 7.5 тэрбум хүн оршин суудгаас 2375 нь ам.долларын тэрбумтан. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулга. Гэсэн атлаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 13 сая 265 мянган ам.доллар бүхий хөрөнгийг тусгасан. Ингэж өөрийнхөө эд хөрөнгийг нуун дарагдуулж, хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн. Иймд энэ сарын 23-ны 12.00 цагт Төрийн ордонд ирж, оффшор бүс дэх хөрөнгөө баримт нотолгоотой няцаах шаардлагыг тавьж байна” гэлээ.

Мөн Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үедээ “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн их хэмжээний мөнгийг хууль бусаар аж ахуйн нэгжүүдэд олгосон нь Монголбанкинд хийсэн шалгалтын үеэр ил болсон гэдгийг онцоллоо. Монгол Улсын Төрийн тэргүүн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, улсаа гадаадад төлөөлөх эрх бүхий этгээд, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд шүүхийн шударга байдал, төр нийгмийн хариуцлага түүнээс шалтгаалдаг. Ийм хариуцлагатай албан тушаалд нэр дэвшиж буй хүн хууль бус үйл ажиллагаа явуулдаг, хууль зөрчдөг байж болохгүй гэдэг үүднээс тайлбар хийх шаардлагыг түүнд хүргүүлжээ.

УИХ дахь “Оффшорын эсрэг” бүлгийг дөрөвдүгээр сарын 11-нд байгуулсан бөгөөд мөн оффшорын эсрэг хуулийг баталж, төрийн албанд сонгогддог болон томилогддог хүн өөрөө болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр оффошор данстай, компанитай байхыг хориглосон. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшүүлсэн хүн ямар нэгэн байдлаар оффшортой нэр холбогдсон байж болохгүй гэсэн шаардлагыг “Оффшорын эсрэг” бүлэг тавьсан аж. Тэдний энэхүү шаардлагыг хангасан таван хүн Монгол Ардын Намаас нэр дэвшиж, улмаар Миегомбын Энхболд олонхийн саналыг авч, Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгааг тус бүлгийн ахлагч тэмдэглэн хэллээ.

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихгүй байгааг тус намын гишүүн Л.Наранбаатар энэ үеэр дуулгалаа. Тэрбээр “Х.Баттулга АН-ын үнэт зүйлтэй нийцэхээр мөрийн хөтөлбөрийг боловсруулаагүй. Энэ хүн намынхаа Засгийн газрыг унагаж байсан. Мөн намынхаа лидер залуучуудыг гүтгэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Х.Тэмүүжинг “сайн ах” М.Батчимэгийг тагнуулч, Л.Гантөмөрийг мүүнчин болгосон. Өөрөөсөө бусад бүх хүнийг хятад гэдэг. Ийм хүн монголчуудын эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн байж чадна гэдэгт эргэлзэж байна. Төмөрзамыг цэргүүдээр бариулна гэдэг цэргийн эдийн засгийг дэмжигч, хувийн хэвшлийн хөрөнгийг төрд хураан авна гэдэг коммунист, 200 хүнийг толгойг тасдаж, тойрон бүжинэ гэдэг фашист. Ийм хүнийг АН-ын залуус дэмжихгүй” хэмээн мэдэгдлээ.

Э.Цэцэг

МЭДЭГДЭЛ

$
0
0

erdenetМонгол Улсын их хурлаас “Эрдэнэт үйлдвэр, Монголросцветметийн талаар авах зарим арга хэмжээний тухай” шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн Засгийн газрын арга хэмжээг хууль бус гэсэн шийдвэрийг эсэргүүцэж “Эрдэнэт – Ард түмний өмч” ТББ-аас өнөөдөр мэдэгдэл гаргаж Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн оффисын гадна эсэргүүцэл илэрхийлэн жагсчээ. Тэд мэдэгдэлдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг луйвар, булхайн аргаар гүйцэтгэсэн ХХБ-ны эрх бүхий албан тушаалтнууд, Ц.Элбэгдоржийн гарын хүүхэлдэй, нутгийн дүү нь болох Ц.Пүрэвтүвшин, “Женко” нэрт “улстөр бизнесийн бохир бүлэглэл”-ийн удирдагч, Х.Баттулгын жолооч, санхүүч болох “сахал” хочит Д.Эрдэнэбилэг нарын луйврыг зөв хэмээн ХХБ-ны мэдэлд орсон, Ц.Элбэгдоржийн хараат ШҮҮХИЙНХЭН гаргалаа. Иймд энэхүү бохир бүлэглэлийн ард нуугдаж буй этгээдүүдийг илчилж, эрдэнэт үйлдвэрээ эдгээр бузар этгээдүүдийн савраар салгаж авахын төлөө тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

“Эрдэнэт – Ард түмний өмч” ТББ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авсан булхай үйлдлийг эсэргүүцэж 2016 оны долдугаар сарын 26-наас эхлэн “Эрдэнэтийн луйврыг эсэргүүцэх хөдөлгөөн” байгуулагдсан бөгөөд УИХ, Засгийн Газарт удаа дараалан шаардлага мэдэгдэл хүргүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг нэгдэж тэмцэхийг уриалж байсан билээ.

Тус хөдөлгөөн богино хугацаанд буюу 7 хоногийн дотор эрдэнэтийн 15 мянга гаруй иргэдийн гарын үсэг цуглуулж, “Эрдэнэт – Ард түмний өмч” нэртэй төрийн бус байгууллага болон өргөжиж, шударга ёс, хуулийн засаглалыг дэмжигч төрийн бус байгууллагууд, иргэдийг уриалан дуудаж энэхүү тэмцлээ тасралтгүй явуулсаар ирсэн байна.

Оюунлаг, хөдөлмөрч өлгийчүүд өөрийн хүн, М.Энхболдыгоо дэмжинэ

$
0
0

TKS_7689_9397221078TOK_6415_9399965287
Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд монгол түмэндээ мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа наран ургах зүгээс эхлүүлсэн бол өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Түүнийг Монгол Улсын хамгийн баруун хязгаар нутгийн оршин суугчид Хурман хааны нэрэмжит Хөгжимт драмын театртаа халуун дотноор угтан авлаа. Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульдаа хариуцлагатай хандаж, мэдлэг боловсролтой, туршлагатай хүнээ дэмжихээр Өлгий хотдоо цугларсан төв, хөдөөгийнхөн Хөгжимт драмын театртаа багтахгүй нэг хэсэг нь гадаа талбайд сууж, дэлгэцээр дамжуулан уулзалтад оролцож байлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нутгийн зон олны амар мэндийг мэдэж, баруун таван аймгийнхан маань Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгч болгохоор шийдчихжээ хэмээн хэлэхэд өлгийчүүд уухайлан дэмжлээ. Тэрбээр Миеэгомбын Энхболд зөв Ерөнхийлөгч байж чадна. Буусныхаа дараа ч бас зөв байж чадна. Ерөнхийлөгч хүн албандаа байхдаа ч ард түмний эв нэгдлийн баталгаа, буусан ч эв нэгдлийн баталгаа байдаг хэмээн онцолж, Монголын төрийг бүтэн, ноён нуруутай болгохыг хүслээ.

Н.Багабанди: Намайг дэмжсэн шигээ Миеэгомбын Энхболдыг дэмжээрэй

TKS_7671_9386603037Өнө эртний түүхтэй, өдгөө ч уламжлал, ёс заншлаа хадгалан яваа өлгийчүүд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нэгэн цагт өөрийг нь ялалт байгуулахад 65 хувиар дэмжиж, итгэл хүлээлгэж байсанд одоо ч талархаж явдаг гэнэ. Тэрбээр энэ удаад Миеэгомбын Энхболдыг 65-аас дээш хувиар дэмжихийг өлгийчүүдэд уриалсан юм. Мөс сайтай хүний мөр нь цагаан байдаг. Миеэгомбын Энхболдын туулж ирсэн амьдралын мөр нь цагаан, цаашид туулах зам нь ч цагаан, зөв байх учир түүнийг дэмждэг гэлээ. Түүнчлэн өнгөрсөн оны сонгуулиар монгол түмнийхээ их итгэлийг хүлээн шинээр байгуулагдсан Засгийн газар, УИХ, нэг зүгт харж, нэг бодлогоор ажиллаж буйн үр дүнд эдийн засгаа сэргээж, дархлаа тогтоохоор зүтгэж байгааг Н.Багабанди онцлов. Тэрбээр “Одоо төрийн тэргүүний суудалд Миеэгомбын Энхболдыг суулгах хэрэгтэй. Түүний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн үндэслэл бий. Хууль тогтоох хүрээнд бүрэн дэмжих УИХ-ын 65 гишүүн байна. Гаргасан шийдвэр, бодлогыг нь хэрэгжүүлэх дангаараа байгуулагдсан хүчирхэг Засгийн газар нь байна. Хэрэв өөр намын хүн Ерөнхийлөгч болбол бодлого нь зөрөлдөж, түүнийг нь УИХ хүлээж авахгүй, Засгийн газар нь хэрэгжүүлэхгүй. Ингэснээр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тэрсэлдэж эхэлнэ. Үүний дүнд монголын ард түмэн хохирно. Иймд холыг харж, ирээдүйгээ бодож, зөв сонголт хийгээрэй” хэмээн уриаллаа.

TOK_6407_9391685788TKS_7716_9383710531Баян-Өлгий аймаг 93 мянган хүн амтай. Үүний дийлэнх буюу 90 гаруй хувийг казах үндэстэн, үлдсэнийг нь дөрвөд, урианхай, тува, халх ястан эзэлдэг байна. Тэднийг үндэсний онцлог, хэл соёл, ёс заншил, уламжлалаа хадгалан үлдэхэд олон жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчих болох Монгол Ардын Нам үнэтэй хувь нэмэр оруулж, баруун хязгаарыг тохинуулсан нь Миеэгомбын Энхболдыг дэмжих нэгэн шалтгаан гэнэ. Мөн бусад нэр дэвшигчээсээ мэдлэг боловсрол, ажлын туршлага, ноён нуруутай байдлаараа давуу байгаа нь өлгийчүүд түүнийг дэмжих бас нэгэн шалтгаан аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрийг өлгийчүүд сайшааж байлаа. Дэлхийд оршин суудаг казахуудаас Монголын казах түмэн ёс заншил, өв соёл уламжлалаа хадгалж чадаж байгааг ЮНЕСКО үнэлсэн гэдгийг Миеэгомбын Энхболд онцлов. Тэрбээр казак хүний амьдарч байсан байшинд арав гаруй жил амьдарч явсан түүхээсээ хуваалцав. Мөн 1987 онд Улаанбаатар хотын Ахуй үйлчилгээний удирдах газраас ажлын гараагаа эхлүүлж, өдгөө УИХ-ын даргын албыг хаших хүртэлх хугацаанд казах хүмүүстэй үргэлж хамтарч ажиллаж явсан учир өлгийчүүд түүнд өөриймсөг ханддаг байна.

Тэртээх 1987 оноос өдгөө хүртэл төрийн хариуцлагатай албыг хаших хугацаандаа эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хийсэн томоохон ажлуудаас дурьдвал, 40 мянган айлын хөтөлбөрийг хэрэгжүүлэн аймаг, сум бүрт шинэ шинэ хороолол сүндэрлэсэн, аймаг, орон нутгийг нийслэлтэй автозамаар холбосон, 100 гаруй сумыг цахилгаан эрчим хүчтэй болгосон гээд уртаас урт жагсаалт хөвөрнө.

TKS_7713_9389275618Хийсэн ажилтай, түүнийгээ үргэлжлүүлэх мэргэжлийн багтай, шинийг санаачлан хэрэгжүүлэх мэдлэг боловсролтой, улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвахгүй ноён нуруутай хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болох учиртайг монгол түмэн түүний уулзалт бүр дээр онцлон хэлж байгаа билээ. Энэ хүнээр уул нь өндөр, ус нь тунгалаг, өөрсдөө оюунлаг, хөдөлмөрч өлгийчүүд Миеэгомбын Энхболдыг нэрлэж, дэмжихээ илэрхийллээ.

Ховд нутгийнхан Ерөнхийлөгчийн шалгуурт тэнцэх хүн нь эргэлзээгүй Миеэгомбын Энхболд гэлээ

$
0
0

TOK_6084_9172702026L9A7938_9164760754C5I5196_9163107576Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгаа баруун таван аймагт үргэлжилж байна. Тэрбээр эх орныхоо баруун хязгаарт хийх уулзалтаа эх оронч Галданбошигт, Ард Аюушийн өлгий нутаг Ховд аймгаас эхлүүллээ. Миеэгомбын Энхболдыг дэмжиж, хийх ажил, хэлэх үгийг нь сонсохоор залуу үеийнхэн, настан буурлууд ,иргэд олон нийтийн төлөөлөл аймгийн Спорт цогцолборт дүүрчээ. Эх оронч, үзэл бодолдоо тууштай ховдчууд “тулхтай, ноён нуруутай, алсын хараатай, олон улсад нэр хүндтэй төрийн тэргүүнтэй болохыг хүсч буйгаа илэрхийлээд энэ шалгуурт тэнцэх хүн нь эргэлзээгүй Миеэгомбын Энхболд” хэмээн тэмдэглэн хэлж байлаа.

Улаанбаатараас 1500 км-ийн зайд алслагдсан Ховд аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 46.7 хувийг эзэлдэг. Тиймээс ховдчууд энэ үзүүлэлтийг илүү нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих бодлогын олон ажил хийж, хэрэгжүүлэхийг Миеэгомбын Энхболдоос хүслээ. Миеэгомбын Энхболдод Ховд нутагт хийж, хэрэгжүүлсэн ажил ч олон байгааг жишээ баримтаар дурьдаж байлаа. Нийслэлийг аймаг, орон нутагтай холбох ажлыг Миеэгомбын Энхболд эхлүүлж байсан. Ховд аймгийн цахилгаан дамжуулах шугам, Манхан суманд 120 км-ын агаарын шугамын дэд станц, Булган суманд I,II ерөнхий боловсролын сургууль, Манхан сумын 120 ортой хүүхдийн цэцэрлэг, арваннэгэн жилийн сургуулийн төсвийг шийдвэрлэж бариулж байсан гэдгийг нэрлэж байлаа.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд олон ястны өлгийн нутаг Ховд аймгийн иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Улс эх орныхоо өмнө тулгамдсан олон асуудлыг нэгтгэн нийлүүлж “Монгол төр – Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгээ Миеэгомбын Энхболд хэллээ. “Эвтэй Монгол, Ээлтэй төр”-ийг бий болгож, Монгол эх орныхоо төлөө ажиллах их үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ч онцолсон юм.

C5I5514_9161819726Уулзалтын үеэр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Ховд нутгийхныг Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриаллаа. Тэрбээр, “Олон ястны өлгий Ховд нутгийн хүн зондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Миеэгомбын Энхболдод итгэлээ өгч Ерөнхийлөгчөд сонгоосой гэсэн хүслийг би тээж ирлээ. Нуур амгалан бол нугас амгалан, төр төвшин бол түмэн олон амгалан гэдэг. Энэ боломж бүрдэхэд ойрхон байна. Монголын ард түмэн өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын Намд итгэлээ өгсөн. Тиймээс өнөөдөр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь нэг зүгт харж, нэг бодлоготой ажиллавал Монгол хөгжихөд ойрхон байна. Энэ алтан боломж Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болбол бүрдэх юм. Энхболддоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож ард түмнийхээ бөхийсөн нурууг нь тэнийлгэж өгөөрэй гэж хүсье” гэлээ.

 C5I5691_9165922871Үүний дараа Ховд нутгийн ахмадын төлөөлөл үг хэлсэн. Тэд малчид, ахмад настнууддаа чиглэсэн ажил хийж хэрэгжүүлсэнд нэр дэвшигчид талархал илэрхийлэв. Ахмад настандаа ач санах хуулийг баталж, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсанд баяртай байгаагаа хэлж байлаа.

 L9A7995_9168991518-Миеэгомбын Энхболдыг дэмжих олон шалтгаан бий. Нэгдүгээрт, Монгол төрийн бэлтгэгдсэн улс төрч, Хоёрдугаарт, аз жаргалтай Монгол гэр бүлийн ноён нуруутай өрхийн тэргүүн. Гуравдугаарт, дэлхийн тавцанд Монголын нэр хүндийг авч явж чадах хүн. Энэ хүн очсон газар бүртээ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж чаддаг. Явсан газар бүрт нь эв найрамдлын тухай яригддаг. Тиймээс Миеэгомбын Энхболдыг дэмжиж, саналаа өгнө.

 -Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Монголын ард түмнийхээ төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж, ард түмнээ туйлын ядуу, хүнд байдлаас гаргахад чармайлт, зүтгэл гаргаж ажиллаж чадах ажил, мэргэжлийн чадвар туршлагатай хүн бол Миеэгомбын Энхболд юм. Ингээд ард түмнийхээ итгэлд найдварыг хүлээсэн төрийн тэргүүн болоод, дөрвөн жилийн дараа онц дүнтэйгээр дахин сонгогдхыг ерөөе.

-Эх орныхоо бүтээн байгуулалтын үед ахмадуудтайгаа хөдөлмөрлөж явсан. Улсын бүтээн байгуулалт бол Монгол Ардын Намын байгуулсан гавьяа. Тиймээс Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Энэ хүнд улс орны бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр их бий. Тиймээс Ховд түмэндээ Миеэгомбын Энхболдыг дэмжээрэй гэж уриалья.

L9A7960_9167951235C5I5799_8908927147-Монгол орны хувь заяаг шийддэг учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд маш их ач холбогдол өгч байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчид Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа. Энэ хүний улс төрийн туршлагаараа төрийн тэргүүн ямар байх ёстой шалгуурыг хангасан хүн гэж үздэг. Миний хүлээж байгаа зүйл бол Монгол Уус хөгжөөсэй, ард түмний амьдрал дээшлээсэй гэж хүсч явдаг. Тиймээс энэ хүн энэ бүхнийг хийж чадна гэж бодож дэмжиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгаа баруун таван аймагт үргэлжилж байна. Тэрбээр эх орныхоо баруун хязгаарт хийх уулзалтаа эх оронч Галданбошигт, Ард Аюушийн өлгий нутаг Ховд аймгаас эхлүүллээ. Миеэгомбын Энхболдыг дэмжиж, хийх ажил, хэлэх үгийг нь сонсохоор залуу үеийнхэн, настан буурлууд ,иргэд олон нийтийн төлөөлөл аймгийн Спорт цогцолборт дүүрчээ. Эх оронч, үзэл бодолдоо тууштай ховдчууд “тулхтай, ноён нуруутай, алсын хараатай, олон улсад нэр хүндтэй төрийн тэргүүнтэй болохыг хүсч буйгаа илэрхийлээд энэ шалгуурт тэнцэх хүн нь эргэлзээгүй Миеэгомбын Энхболд” хэмээн тэмдэглэн хэлж байлаа.

 

Улаанбаатараас 1500 км-ийн зайд алслагдсан Ховд аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 46.7 хувийг эзэлдэг. Тиймээс ховдчууд энэ үзүүлэлтийг илүү нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих бодлогын олон ажил хийж, хэрэгжүүлэхийг Миеэгомбын Энхболдоос хүслээ. Миеэгомбын Энхболдод Ховд нутагт хийж, хэрэгжүүлсэн ажил ч олон байгааг жишээ баримтаар дурьдаж байлаа. Нийслэлийг аймаг, орон нутагтай холбох ажлыг Миеэгомбын Энхболд эхлүүлж байсан. Ховд аймгийн цахилгаан дамжуулах шугам, Манхан суманд 120 км-ын агаарын шугамын дэд станц, Булган суманд I,II ерөнхий боловсролын сургууль, Манхан сумын 120 ортой хүүхдийн цэцэрлэг, арваннэгэн жилийн сургуулийн төсвийг шийдвэрлэж бариулж байсан гэдгийг нэрлэж байлаа.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд олон ястны өлгийн нутаг Ховд аймгийн иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Улс эх орныхоо өмнө тулгамдсан олон асуудлыг нэгтгэн нийлүүлж “Монгол төр – Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгээ Миеэгомбын Энхболд хэллээ. “Эвтэй Монгол, Ээлтэй төр”-ийг бий болгож, Монгол эх орныхоо төлөө ажиллах их үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ч онцолсон юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Ховд нутгийхныг Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриаллаа. Тэрбээр, “Олон ястны өлгий Ховд нутгийн хүн зондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Миеэгомбын Энхболдод итгэлээ өгч Ерөнхийлөгчөд сонгоосой гэсэн хүслийг би тээж ирлээ. Нуур амгалан бол нугас амгалан, төр төвшин бол түмэн олон амгалан гэдэг. Энэ боломж бүрдэхэд ойрхон байна. Монголын ард түмэн өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын Намд итгэлээ өгсөн. Тиймээс өнөөдөр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь нэг зүгт харж, нэг бодлоготой ажиллавал Монгол хөгжихөд ойрхон байна. Энэ алтан боломж Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болбол бүрдэх юм. Энхболддоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож ард түмнийхээ бөхийсөн нурууг нь тэнийлгэж өгөөрэй гэж хүсье” гэлээ.

Үүний дараа Ховд нутгийн ахмадын төлөөлөл үг хэлсэн. Тэд малчид, ахмад настнууддаа чиглэсэн ажил хийж хэрэгжүүлсэнд нэр дэвшигчид талархал илэрхийлэв. Ахмад настандаа ач санах хуулийг баталж, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсанд баяртай байгаагаа хэлж байлаа.

11_936485082-Миеэгомбын Энхболдыг дэмжих олон шалтгаан бий. Нэгдүгээрт, Монгол төрийн бэлтгэгдсэн улс төрч, Хоёрдугаарт, аз жаргалтай Монгол гэр бүлийн ноён нуруутай өрхийн тэргүүн. Гуравдугаарт, дэлхийн тавцанд Монголын нэр хүндийг авч явж чадах хүн. Энэ хүн очсон газар бүртээ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж чаддаг. Явсан газар бүрт нь эв найрамдлын тухай яригддаг. Тиймээс Миеэгомбын Энхболдыг дэмжиж, саналаа өгнө.

22_9364697882 -Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Монголын ард түмнийхээ төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж, ард түмнээ туйлын ядуу, хүнд байдлаас гаргахад чармайлт, зүтгэл гаргаж ажиллаж чадах ажил, мэргэжлийн чадвар туршлагатай хүн бол Миеэгомбын Энхболд юм. Ингээд ард түмнийхээ итгэлд найдварыг хүлээсэн төрийн тэргүүн болоод, дөрвөн жилийн дараа онц дүнтэйгээр дахин сонгогдхыг ерөөе.

33_936501058-Эх орныхоо бүтээн байгуулалтын үед ахмадуудтайгаа хөдөлмөрлөж явсан. Улсын бүтээн байгуулалт бол Монгол Ардын Намын байгуулсан гавьяа. Тиймээс Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Энэ хүнд улс орны бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр их бий. Тиймээс Ховд түмэндээ Миеэгомбын Энхболдыг дэмжээрэй гэж уриалья.

44_9365177598-Монгол орны хувь заяаг шийддэг учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд маш их ач холбогдол өгч байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчид Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа. Энэ хүний улс төрийн туршлагаараа төрийн тэргүүн ямар байх ёстой шалгуурыг хангасан хүн гэж үздэг. Миний хүлээж байгаа зүйл бол Монгол Уус хөгжөөсэй, ард түмний амьдрал дээшлээсэй гэж хүсч явдаг. Тиймээс энэ хүн энэ бүхнийг хийж чадна гэж бодож дэмжиж байна.

 

 

 

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төгслөө

$
0
0

19198153_1132731863494486_1755349516_nУИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгслөө. Тэрбээр өөрийн нүүр номын хуудаснаа “Дөрвөн жил хамт байсан эрдэмтэн багш нар, ангийн хамт олондоо баярлалаа. Баярыг минь хуваалцсан гэр бүл, найз нөхөддөө талархаж байна” гэжээ.

Б.Саранчимэг гишүүний хувьд боловсрол өндөр эмэгтэй төрийн түшээгийн тоонд багтдаг. Тодруулбал, тэрбээр ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургууль, АНУ-ын Гавайн Номхон далайн Их сургууль, ШУТИС-ийг тус тус дүүргэсэн юм. Түүнийг нийслэлчүүд “ногоон” хатагтай гэдгээр нь андахгүй. Түүний хувьд 2010 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн анхны захирлаар томилогдож, 2012 онд НИТХ-ын Байгаль орчин Экологийн хорооны даргаар дөрвөн жил ажилласан. Мөн НИТХ-ын төлөөлөгчөөр 2008-2014 онд сонгогдон ажиллаад 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.


Баянгол дүүрэгт суугаа Увс аймгийн иргэд хар ПИАР-т итгэхгүй гэв

$
0
0

GanbaatarБаянголчууд нутаг, нутгаараа нэгдэн, Монгол Ардын Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболдыг дэмжиж буйгаа илэрхийлсээр байна. Өнөөдөр Увс аймгийн уугуул иргэд уулзалт хийж, М.Энхболдыг дэмжихээ илэрхийллээ. Мөн тэд бусад намаас нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдөхийг уриалж, сонгогчдод үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсч буйгаа уулзалтын үеэр хэлж байв.

Энэ үеэр тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар болон дүүргийн МАН-ын Дэд дарга Б.Сэмжидмаа иргэд сонгогчидтой санал бодлоо солилцсон юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Баянголчууд М.Энхболдыг Ерөнхийлөгч болоход тохирох хүн гэж үзэж байгаа

19263783_286519765090315_2105441910_oБаянголчууд маань бүх зүрх сэтгэлээрээ М.Энхболд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа уулзалт болгон дээр хэлдэг. Дүүргийнхэн маань М.Энхболд гэдэг хүнийг илүү их таньж, мэдэхийг хүсэж байна. Яагаад гэвэл өмнө нь одоо ч нэр дэвшигчийн тухай буруу ойлголтыг өгөх гүжир, гүтгэлгийн чанартай мэдээлэл сошиал ертөнцөөр их явж байна. Гэхдээ нэг үеэ бодвол иргэд маань зах замбараагүй явж байгаа энэ мэдээллийг ялгаж салгадаг болжээ. Энэ нь М.Энхболд гэдэг хүнийг Монгол улсын Ерөнхийлөгч болоход яг тохирох хүн гэдгийг онцлон хэлж байгаагаас харагдсан. Бид нэн тэргүүнд улс орноо гадны улсад төлөөлөх чадвартай, улс орныхоо эв нэгдлийг хамгийн түрүүнд хангах, ноён нуруутай тийм л хүнийг сонгох ёстой. Энэ шаардлагыг хангаж чадах ганц хүн нь М.Энхболд юм.

Б.Сэмжидмаа: Баянголчууд нутаг, нутгаараа нэгдэж М.Энхболд нэр дэвшигчийг дэмжиж байна

19263890_286519788423646_1256298256_o19339896_286519741756984_927187016_oБаянгол дүүргийн МАН-ын Дэд дарга Б.Сэмжидмаа “Баянгол дүүргийн иргэд маань нутаг нутгаараа уулзаж, М.Энхболд даргын талаар гадуур явж байгаа гүтгэлгийн чанартай мэдээ мэдээллүүдийн эсрэг нэгдэж байгаагаа хэлж байна. Мөн иргэд бусад нэр дэвшигчдийг цэвэр өрсөлдөхийг уриалж байгаа. М.Энхболд нэр дэвшигч бол улс төрчийн хувьд намын гишүүнээсээ намын дарга хүртлээ, энгийн мэргэжилтнээс улс төрийн бүх шатанд бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчин. Үүнийг ч манай Баянголчууд хэлж байгаа. Энэ дашрамд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дуу нэгтэйгээр дэмжихээ илэрхийлсэн Баянголчууддаа талархаж буйгаа хэлмээр байна. Мөн Баянгол дүүрэгт оршин суудаг Төв, Өвөрхангай, Дундговь аймгийн нутгийн зөвлөлийнхөндөө талархаж байна. Эдгээр уулзалтуудаас харж байхад тэд нэг зүйл дээр сэтгэл санаагаараа нэгдэж байгаа. Энэ юу вэ гэхээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд гэдэг хүн Монгол улсын Ерөхийлөгч байхад яг тохирох хүн бөгөөд хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол бидний үр хүүхдийн ирээдүйн амьдрал дардан, гэрэлтэй байх болно, мөн Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал найдвартай хамгаалагдана гэдгийг хэлж байгаа юм. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд, М.Энхболд даргын мөрийн хөтөлбөрийг манай иргэд маш их дэмжиж байгаа. Иргэн рүүгээ хандсан, гадаад дотоод бодлогын хувьд маш сайн мөрийн хөтөлбөр болсон гэдгийг тэд онцолсон.

 

 

 

Баянгол дүүргийн МАН-ын 8 дугаар үүр

Эрдэнэтийнхэн Х.Баттулга, Ц.Элбэгдорж, “сахал” Д.Эрдэнэбилэг нарт эсэргүүцэл илэрхийлжээ

$
0
0

treteteewwr47g6rgrderwerfvdvgret34t5741dehewghrbaf5841Зургадугаар сарын 16-ны Бямба гараг буюу өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын Эрдэнэт хотод хийх сонгуулийн сурталчилгааны уулзалтын үеэр Эрдэнэт үйлдвэрийн ажилчид тэргүүтэй хотын иргэд төрийн өмчийн хулгайгаа зогсоох шаардлага тавьж жагсаал хийжээ.

Сонгогчид “Эх оронч хүн эх орноосоо хулгай хийдэггүй”, “УИХ-ын шийдвэрт хандсан шүүхийн хуйвалдаанаа зогсоо”, “Төр бизнесийн үхлийн гурвалжин Женко, Сахал Эрдэнбилэг, Элбэгдорж” гэх мэт эсэргүүцлийн уриатай самбар барьсан байжээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээс хууль бусаар татгалзаж, Худалдаа Хөгжлийн Банкинд шилжүүлсэн шийдвэрийг цуцалж, улсад худалдан авах тухай УИХ-ын тогтоол 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Энэ тогтоол батлагдсанаас хойш 4 сарын хугацаа өнгөрч байгаа атал ХХБ болон “Монголын Зэс” корпорацийн зүгээс УИХ-ын шийдвэрийг хянах эрхгүй Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлээд байгаа аж.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгч нь 2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкинд Хуулийн газрын захирлаар ажиллаж байгаад 2013 онд Улсын Дээд шүүхийн шүүгч болж гэнэт дэвшсэн Мишигийн Батсуурь агаад Х.Баттулга, түүний эртний найз Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар төрийн эрх мэдэл, шүүх прокурор дахь нөлөөллөөрөө дамжуулан УИХ-ын тогтоолыг цуцалж, Эрдэнэт үйлдвэр, 50 гаруй өнгөт металл, уул уурхайн лиценз эзэмшдэг Монголросцветмет нэгдлийн 49 хувийг хууль бусаар авсан луйвраа торгоож үлдэхээр улайрч байгаа дүр зураг үүсээд байна.

 

Х.Баттулгын сонгуулийн сурталчилгаанд Ц.Элбэгдоржийн “утсан хүүхэлдэй”-нүүд болох Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэболд нар ажиллаж, Херо Энтэртэйнмант тэргүүтэй Х.Баттулгын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Худалдаа хөгжлийн банкийг өмөөрөх агуулга бүхий олон нийтийг турхирах агуулга бүтээж, цацах зэргээр ард түмний тархийг угаах ажил улам эрчимжих хандлагатай байна. Ц.Элбэгдорж Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар төрийн дээд албан тушаал, шүүх эрх мэдэл дэх нөлөөгөө Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгох замаар сольж, Эрдэнэт үйлдвэр төдийгүй Дархан төмөрлөг, Хөтөл цемент, Төмөртэйн ордын төмөр зам зэрэг төрийн өмч шамшигдуулан хувьчилж авсан хэргээ халхавчилж үлдэх улстөр хийж байгаа явдалд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, иргэд эсэргүүцлээ илэрхийлж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид цаашид сурвалжлан хүргэх болно.

 

 

 

 

 

Э.Цэцэг

Баянхонгор аймгийн МАН-аас сонгуульд шударгаар өрсөлдөхийг бусад улс төрийн намуудад уриаллаа

$
0
0

BatjargalӨнөөдөр Баянхонгор аймгийн МАН-ын хорооны Дэд дарга, Сонгуулийн штабын менежер Г.Батжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойших хугацаанд тус намын нэр дэвшигчийн эсрэг хийгдэж буй хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Тухайлбал, МАН-ын гишүүд, дэмжигчдийн нэрийг барин иргэд рүү утасдаж, “МАН-аас ярьж байна. Хэрэв та манай нэр дэвшигчийг дэмжвэл бид танд мөнгө өгнө” гэж хэд хэдэн удаа ярьсныг иргэд МАН-ын хороо, сонгуулийн штабд мэдээлжээ. Тиймээс тус намын сонгуулийн штабаас уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад ханджээ.
МАН иргэдийн итгэлийг хуурах, саналыг худалдах бодлого, мөнгө ч байхгүй гэдгийг тус аймгийн МАН-ын Дэд дарга Г.Батжаргал энэ үеэр хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэлээ.
Харин энэ мэт бусармаг үйлдлээ Ардчилсан намынхан гардан гүйцэтгэж байгааг баримтаар тогтоожээ.

Тодруулбал, Баянхонгор сумын дөрөвдүгээр багийн иргэн, Ардчилсан намын гишүүн Ёндондаш цагаан өнгийн Приус маркын авто машинтай гудамжаар явж Х.Баттулгыг дэмжихийг ятгаж, 20 мянган төгрөг тараасныг баримтжуулж холбогдох газарт шалгуулахаар ханджээ.
Тиймээс Баянхонгор аймгийн МАН-ын хорооны Дэд дарга Г.Батжаргал бусад улс төрийн намуудыг сонгуульдаа шударгаар өрсөлдөж, бодлогоо ард түмнээрээ хэлэлцүүлэхийг уриаллаа.

Өмнө нь мөн МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын эсрэг үйл ажиллагаа удаа дараа гарч байжээ.

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын Баянхонгор сумын хоёрдугаар багт байрлах сурталчилгааны самбарыг зургадугаар сарын 14-15-нд шилжих шөнө эдвэж, сүйтгэжээ. Уг хорлон сүйтгэх үйл ажиллагаа хоёр өдөр дараалан хийгдсэн байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10 дахь заалтыг зөрчиж бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмт хэргийн шинжтэй үйлдэл ажээ.

Мөн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас Богд суманд сурталчилгаа хийхдээ, “Хэрэв Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдвол улсын хэмжээнд ипотекийн зээлээс бусад цалингийн, тэтгэврийн гэх мэт зээлийг иргэд, зээлдэгчээс чөлөөлж төр хариуцан барагдуулна” гэжээ. Энэ нь мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.4 дэх хэсэгт заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээ хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчжээ.

2017 оны зургадугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын АН-ын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Баасангийн Мэндбаяр эхнэрийн хамт 57-29 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны гэрийг дайрч, санаатайгаар эвдэж гэмтээсэн байна. Уг үйлдэл нв Монгол Улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл юм.

Баянхонгор сумын тавдугаар багт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгаанд явахаар бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл дээр наасан наалт болон нэр дэвшигч М.Энхболдын зургийг хүчээр булаан авч,урж гэмтээсэн үйлдэл гаргаж мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл 70.10 дахь хэсгийг ноцтой зөрчжээ гэж Баянхонгор аймгийн МАН-ын сонгуулийн штабаас мэдээллээ.

 

 

Завханчууд Монгол хөрсөнд буусан “ Монгол гэр- Монгол төр” хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгоно гэв

$
0
0

Enkhbold zavhanZavhanchguudМонгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд баруун аймгуудад хийсэн сонгуулийн сурталчилгаагаа Отгонтэнгэр хайрханы баруун суга Богд, Чигэстэйн голын хөвөөнөө орших өнө эртний түүхт Улиастай хотод үргэлжлүүллээ. Монгол түмний их шүтээн Очирваань бурханы шүншигтэй хайрханаараа овоглодог завханчууд халуун дулаан сэтгэлтэй, хийморлиг ард түмэн. Завханчуудад за гэвэл ёогүй зан бий. Шинэ Монгол төрд П.Очирбат , Н.Багабанди хэмээх хоёрын хоёр Ерөнхийлөгч төрүүлж өгсөн энэ нутгийнхан төрийн тэргүүн чухамхүү ямар хүн байх ёстой гэдгийг хэнээр ч заалгахгүй мэднэ.Тиймдээ ч тэд Миеэгомбын Энхболдыг дэмжинээ гэдгээ илэрхийлэн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан, Төрийн шагналт, зохиолч Л.Ванган, хөгжмийн зохиолч Дашзэвгэ, Цэвээнравдан, Жамъяан гээд олон арван суу билэгт авъяастнууд үүдээр нь орж гарч хөг аялгуугаа тэрлэж дорны намуухан Отгонтэнгэртээ өргөн байсан аймгийн Хөгжимт драмын театрт улиастайчууд цугларчээ.

Завханчууд, төр түших хүний зам нь цагаан, сэтгэл нь ариун байх ёстой. Улсын тэргүүн ноён нуруутай, эрдэм мэдлэгтэй хүн байх ёстой гэсэн шалгуур тавьжээ. Энэ шалгуурыг хангасан, төрийн тэргүүнд тохирох хүн нь Миеэгомбын Энхболд яах аргагүй мөн гэдгийг уулзалтад оролцсон иргэд тодорхойлж байлаа. Мөн нэр дэвшигчийн “Монгол гэр- Монгол төр” мөрийн хөтөлбөртэй танилцсан тэд монгол хөрсөнд буусан энэ л хөтөлбөрөө төрийн тэргүүн болоод бодит ажил болгоорой гэж захиж байв.

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч ч Завхан аймгийн Яруу сумын унаган хүү Н.Багабанди нутгийн зон олондоо хандаж үг хэллээ. Тэрбээр, Миеэгомбын Энхболд төрд бэлтгэгдсэн жинхэнэ боловсон хүчин. Миеэгомбын Энхболд хүнийг дээр доор гэж ялгадаггүй түмэн олноосоо суралцаж ирсэн хүн. Амьдралаас суралцсан боловсролыг нэгэн ухаантан “Хүн төрлөхтний боловсрол” гэж нэрлэсэн байдаг. М.Энхболд амьдрал дунд байж , хүмүүсийн дунд байж олон түмнээсээ байнга суралцаж ирсэн хүн төрлөхтний боловсролыг чамбай эзэмшсэн төрийн зүтгэлтэн. Төрийн тэргүүнээр ажиллахад боловсрол мэдлэгээс гадна ажлын дадлага туршлага ус, агаар мэт хэрэгтэй. Өндөр уулын оргилд гарахын тулд бэлээс нь өгсдөг. Мянга мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Үүнтэй адил Миеэгомбын Энхболд ажлын гараагаа төрийн албаны анхан шатнаас эхэлж, шат дамжлагаар нь өгсөж, олон шатыг амжилттай мацаж, оргилд нь дөхөж яваа төрийн зүтгэлтэн гэсэн юм. Мөн Миеэгомбын Энхболдыг миний нутгийнхан төрийн тэргүүнээр итгэл хүлээлгэн сонговол түүний харах нүдэнд нь хараа болж, сонсох чихэнд нь сонсгол болж, мэдрэх мэдрэмжид нь мэдрэмж болж, бодох ухаанд нь ухаан болж туслан дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна гээд нутгийн зон олондоо Миеэгомбын Энхболдод итгэл өгч Ерөнхийлөгчөөр сонгоорой гэж уриаллаа.

 

Миеэгомбын Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Эрүүл монгол хүн хөтөлбөр”-ийг орон даяар хэрэгжүүлсний дотор хөдөөгийн ард түмнийг эрүүлжүүлэхэд онцгойлон анхаарсан нь үр дүнд хүрч олон аймгууд шинэ эмнэлэг, түргэний машин, эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр хангагдсанаас завханчууд ч энэ боломжийг хүртэж байлаа. Мөн Монгол Улсын хэмжээнд бараг ганцаараа төвийн эрчим хүчинд холбогдож чадахгүй үлдээд байсан Завхан нутгийг эрчим хүчээр хангах бүтээн байгуулалтыг хийсэн юм. Түүний санаачилсан 40000 айл орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Завханы олон айл өрх шинэ сууцтай болж, тийш чиглэсэн автозам ч шинэчлэгдэн сайжирсан . Завхан нутгаас төрсөн УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нутгийн зон олондоо төлөв төвшин, төрийн ноён нуруутай хүнийг төрийн тэргүүнээрээ сонгохыг уриалж, өнгөрсөн хавар Миеэгомбын Энхболд дарга Завхан аймагт ажиллахдаа Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх хатуу хучилттай автозамыг барихыг Засгийн газарт үүрэг болгосноор өнөөдөр ажил хэрэг болж байгааг дуулгасан юм.

Ийнхүү ард түмэндээ хэлэх үгтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг алдар цуутнуудын өлгий нутаг Завхан аймгийн иргэд, сонгогчид тулхтай, түшигтэй төрийн тэргүүнтэй болохоор сэтгэл шулуудан, дэмжиж буйгаа илэрхийллээ.
Сонголтоо баталгаажуулна гэж шийдсэн

1(1)-Монголын ард түмэн түүхэн сонголтоо хийх цаг хугацаа ирээд байна. Тиймээс ард түмэн сонголтоо зөв хийнэ гэдэгт итгэж байна. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг ноён нуруутай, эрдэм, боловсролтой хүн болохоор дэмжиж байна. Монголын ард түмэн Монгол Ардын Намд итгэл өгч өнгөрсөн сонгуулиар УИХ-д 65 суудал өгсөн. Энэ сонголтоо бататгаж Миеэгомбын Энхболдод саналаа өгөөрэй гэж нутгийн ард түмэндээ уриалмаар байна.

Ерөнхийлөгчид бэлтгэгдсэн хүн М.Энхболд л байна

2(1)-Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг Монгол Улсын хувьд чухал алхам. Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа нь эвдрэлцэл талцал. Тиймээс Монголын ард түмэн сонголтоо зөв хийж, эв эеийг эрхэмлэж төрийн тэргүүнээрээ эв нэгдлийг эрхэмлэгч хүнийг сонгох ёстой. Энэ утгаараа “Эвтэй Монгол, ээлтэй төр” уриа дэвшүүлсэн, гаднын улс оронд нэр хүндтэй, тулхтай хүнийг төрийн тэргүүнээр сонгоосой гэж хүсч байна. Миний хувьд Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгчид бэлтгэгдсэн дээрх шаардлагыг хангасан хүн. Тиймээс энэ хүнийг дэмжиж, саналаа өгнө.

Ажлын дадлага туршлагыг нь ч, хүний жудгийг нь ч харсан М.Энхболдоос өөр сонгох хүн алга

3(1)-Би Монгол Ардын Намаас нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. УИХ, Засгийн газарт Монгол Ардын намын гишүүдын олонх нь гарсан учир энэ намаас Ерөнхийлөгч сонговол төр засаг нэг зүгт, нэг бодлогоор хөгжих боломжтой гэж харж байна. Мөн энэ гурван нэр дэвшигчээс Миеэгомбын Энхболд хувь хүнийхээ хувьд ажлын дадлага туршлагатай, ноён нуруутай, жудагтай хүн.Тиймээс М.Энхболдыгоо л дэмжинэ.

 xss3de22

 

 

 

Э.Цэцэг

БУЛААЖ АВСАН НЬ Х.БАТТУЛГА, БУЦААЖ АВСАН НЬ М.ЭНХБОЛД

$
0
0

   Erdenet -Саалийн ганц үнээгээ саахгүйгээр тугалтай нь нийлүүлээд туух уу-
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголдоо ирлээ” гэж сайхан ч юм шиг, саар ч юм шиг мэдээллийг олон нийтэд түгээсэн. Энэ мөчөөс хойш олон үйл явдал өрнөсөн бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр тойрсон эргэлзээ газар авсаар бүтэн жилийг тойрчээ. Нэг ёсондоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсны нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна гэвэл илүү оновчтой болно. Одоогоос яг нэг жилийн өмнө ОХУ-ын төрийн өмчит “Ростех” компанийн мэдэлд байсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь учир битүүлэг шалтгаанаар, УИХ-ын хараан дороос нууцаар төрд биш, “Монголын зэс” корпорацид шилжсэн байдаг. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ ёсоор аль нэг тал нь хувиа зарах бол нөгөөдөө санал болгох учиртай ч гуравдагч этгээд болох “Монголын зэс” 49 хувийг 400 гаруй сая ам.доллараар шууд худалдан авсан баримт одоо ч хуучраагүй байна. Эндээс л яагаад, яагаад, яагаад гэсэн олон асуулт зүй ёсоор ургаж эхэлсэн билээ.

Улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг, монголчуудын “саалийн ганц үнээ” болсон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрх Засгийн газарт уг нь байсан юм. 2011 онд 505 тэрбум, 2016 онд 404 тэрбум, 2013 онд 508 тэрбум төгрөг татварт төлж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллараар үнэлж авах боломжоосоо Ч.Сайханбилэгийн Засгийн газар яагаад татгалзав. Энэ тухай мэдээллийг УИХ-д ч оруулалгүй шууд л дур мэдэн 49 хувийг төрд авахаас татгалзсан бодит шалтгаан юу байв?
Маш нарийн, олон жил төлөвлөсөн процесс энэ хооронд өрнөсөн бөгөөд ердөө л Худалдаа хөгжлийн банкны эзэн “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, түүний хамсаатнууд болох “Женко” Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарт 49 хувийг өгөхийн тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажилласан нь ил болж, Ш.Раднаасэдээр ахлуулсан УИХ-ын шалгалтын ажлын хэсэг 49 хувийг луйвардаж авсныг дүгнэлтээр тогтоосон юм. Иймээс ч хууль зөрчсөн, магадгүй улсын мөнгөөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг өөрийн болгосон байж болзошгүй маш нарийн төлөвлөгөөг илрүүлж, 49 хувийг төрд буцааж авах шийдвэрийг 2017 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-аас гаргасан билээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсны нэг жилийн ойн дээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцааж авсан 2017 оны хоёрдугаар сарын 10-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн санацгаая.

RadnaasedШ.Раднаасэд:- Өмнөх Засгийн газрын эрх баригчид хариуцлага хүлээх ёстой. Үүний цаана хуйвалдаан байна. Энэ бол хууль зөрчсөн тухай биш, гэмт хэргийн асуудал явж байгаа шүү.
Ц.Даваасүрэн:- УИХ-ын тогтоол гаргах гэж байгаад би талархаж байна. Ард түмэндээ амласнаа биелүүлдэг нам болохоо МАН харуулж байна. Энэ бол хувийн өмчид халдаж байгаа юм биш. Хууль бусаар алдсан төрийн өмчөө ард түмний мэдэлд, төрд нь буцаан өгч байгаа хэрэг. Засгийн газрын хууль бус шийдвэрийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгож байна. Ардын нам амласнаа биелүүлсэн улс төрийн хүчин байж чадлаа.

NyamdorjЦ.Нямдорж:- Үнэндээ би энэ асуудлыг 2015 оноос сонирхож байсан. Төрд нүүрлэсэн хулгайг таслан зогсоох цаг болсон. Монгол Улс ганцхан Худалдаа хөгжлийн банктай юм биш, олон банк ажиллаж байгаа. Хувийн өмчийг булаасан юм байхгүй.
Т.Аюурсайхан:- Энэ тогтоол батлагдана гэж бодож байна. Монголын төр шударга ажиллах ёстой. Одоо ажиллаж байгаа хүмүүс буруу зүйл хийвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгох ёстой. 49 хувийг төрд эргүүлж авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх ногдол ашиг, татвар хураамжийг нарийн тооцож авах ёстой.
А.Сүхбат:- Энэ УИХ-д 41 шинэ гишүүн сонгогдсон. Бид бүхэнд ямар нэг сэв, шарх сорви байхгүй. “Эрдэнэт”-ийг зарах шийдвэрт хоёрдугаар гарын үсэг зурсан хүн Д.Эрдэнэбат энд сууж байна. Энэ бол завхрал гэж би хэлмээр байна. Ч.Сайханбилэг Дубайн гэрээ хийж байхад, “Эрдэнэт”-ийг худалдах гэрээнд гарын үсэг зурж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар юу харж байсан юм бэ?
Б.Бат-Эрдэнэ:- “Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой гарсан асуудлыг харахад 2-3 жилийн өмнөөс их зохион байгуулалттайгаар хийсэн ажил гэж харагдахаар байгаа юм. Төрийн өмчийн хороог татан буулгаж, төрийн өмчийг эзэнгүй болгож байгаад хийсэн ажил гэж харагдаж байна. Юмыг бага дээр нь хариуцлага тооцож, таслан зогсоож чадсан бол асуудал ингэж даамжрахгүй байсан. Ч.Сайханбилэг Дубайд очоод Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүйгээр хийгээд ирэхэд нь бидний хэсэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж байсан. АН-ынхан олонхиороо асуудлыг шийдсэн.

batszandanЖ.Батзандан:- “Эрдэнэт”-ийн 49 хувь, Асгатын мөнгөний орд зэрэг олон асуудлыг УИХ-д нээлттэй хэлэлцэж байгаад талархаж байна. Хулгайтай тэмцэхэд намчирхах хэрэггүй. Ажлын хэсэг “Эрдэнэт”-ийн хувьчлал Монгол Улсын 10 гаруй хуулийг зөрчсөнийг тодорхой болгосон. Энэ Ажлын хэсэгт орсныхоо төлөө намын бүлгийнхэндээ олон өдөр баалуулсан, доромжлуулсан.
Бүгд л хулгайн замаар хувьд шилжсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцааж авахыг дэмжсэн юм. Тэр тусмаа УИХ-ын дарга М.Энхболд алх цохиж баталгаажуулж, “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрд шилжсэн гэдгийг баталгаажуулж байлаа. Харин цөөхөн хүн (АН-ынхан) эсэргүүцэж байсны нэг нь одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан билээ. Тэрбээр “51 нь 51 шиг, 49 нь 49 шиг байх ёстой…“Эрдэнэт” үйлдвэр саалийн үнээ байсан үе бий, одоо эмчилгээ тэжээлийн цех рүү явах болсон” гээд хувийн өмчид халдаж болохгүй тухай хэлж, ярьж байв.
Эндээс л “Эрдэнэт”-ийн 49 хувийг хуйвалдаж авсан гурвалжингийн гурван тал тодорхой болсон гэх. Ц.Элбэгдорж нэгэнтээ “Женко” Х.Баттулгыг “Миний амин найз” гэж тодорхойлж байсан бол “Сахал” хочит Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг Х.Баттулгын компанид жолоочоор ажиллаж байсан түүний гарын хүн гэгддэг юм билээ. Тиймээс л энэ гурав “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд өгөлгүйгээр шууд авах схемийг зурсан байх магадлалтай байдаг. Одоо ч энэ байдал үргэлжилж Ерөнхийлөгчийн шууд томилдог шүүх засаглалынхан “Эрдэнэт” тойрсон асуудлыг Худалдаа хөгжлийн банкны талд шийдвэрлэж өгөхөөр ажиллаж байна гэсэн хардлага явж байгаа юм билээ. Энэ үнэн бол Ц.Элбэгдоржийн орыг залгаж Ерөнхийлөгч болох ёстой хүн нь Д.Эрдэнэбилэгийн талынхан байх амин шаардлага бий болжээ. “Женко” Х.Баттулга ямарч үнээр хамаагүй Ерөнхийлөгч болох гэж улайрч байгаагийн цаад шалтгаан нь ч “Эрдэнэт” байх магадлалтай. Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмнээс булааж авсан бол, М.Энхболд төрд буцааж авсан хүн. Одоо тэгвэл Та өөртөө “Хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгч болбол төрд шилжсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг яах бол?” гэсэн асуултыг тавиад үз дээ.
Бүх юм буцаад л буруу гараар орох магадлалтай. Яагаад гэвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцааж авсан нь зөв шийдвэр байсан нь цаг хугацаагаар батлагдчихсан үнэн. Хэрэв 49 хувийг төрийн мэдэлд аваагүй бол Монгол Улсын төсвийг бүрдүүлж ирсэн “саалийн үнээ” гэгддэг тус үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх орлого эрс буурах байлаа. “Эрдэнэт” үйлдвэрээс нийт монголчуудын хүртэх ашиг буурч, хувийн компанийн хэдхэн хүний хүртэх ашиг л нэмэгдэх байсан нь үнэн. Энэ нь ч эхнээсээ баримтаар нотлогдсон. Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Монгол зэс” корпораци 2016 оны зургадугаар сард 49 хувийг худалдаж авснаас хойш “Эрдэнэт” үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх орлого нь эрс буурсан байдаг. Улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрөх ёстой байсан мөнгө хаашаа орсон нь ч тодорхой болсон. Худалдаа хөгжлийн банкны Концессийн гэрээгээр эзэмшиж буй Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү худалдан авалт нэрээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг нь баримтаар тогтоогдсон. Мөн өнгөрсөн оны зургадугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 21 хүртэлх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн орлогоос 2013 оны ногдол ашиг гэх 8.6, 2012 оны ногдол ашиг 47.1 сая ам.долларыг “Монголын зэс” корпораци өөртөө шилжүүлж авсан нь УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд багтсан юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийг төрд аваагүй бол саалийн ганц үнээгээ сааж ашгийг нь хүртэхгүйгээр тугалтай нь нийлүүлээд туусантан адил зүйл болох байлаа.

Х.ТЭРГЭЛ

Viewing all 1651 articles
Browse latest View live