Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо
Viewing all 1651 articles
Browse latest View live

М.Энхболд Төв нутгийнхнаас дараагийн даалгавраа авлаа

$
0
0

tu9tu11Миеэгомбын Энхболд Төв аймгийн хүн. Төрсөн газар нь Улаанбаатар хот ч Төв нутгаараа, Баян сумаараа овоглож явдаг. Төвийнхөн ч түүнийг мэддэг, мэддэг учраас итгэдэг, итгэдэг учраас сонгодог. УИХ-д гурван удаа итгэж сонгосон, М.Энхболд ч итгэлийг нь алдаж үзээгүй учраас энэ удаад нутгийн хүүгээ Ерөнхийлөгч болгоно гэж Төв аймгийнхан ярьж байна. Угаасаа М.Энхболд өөрөө Төв аймаг руугаа гүйдэлтэй, зав чөлөө гарвал давхиад очдог нэгэн. Төрийн нүсэр ажлын хажуугаар Төв аймаг руугаа очих дуртай тэрээр “Та нартайгаа уулзаж, мэргэн сургаалыг тань сонсож, захиа даалгаврыг чинь хүлээн авах, энгүүн сайхан яриа хөөрөө өрнүүлээд буцахад төр засгийн буулга өндөртэй албаны алжаал ядрал тайлагддаг, эрч хүч нэмэгддэг билээ” гэж ярьж байна лээ. Нутаг руугаа “гүйдэлтэй” М.Энхболд өчигдөр ч бас Төв аймгаа зорин очлоо. Харин энэ удаад нутгийн түмнийхээ захиасыг сонсч, дараагийн даалгавраа авахаар очсон нь энэ байв.

Монгол Улсын Төрийн тэргүүний төлөөх их сунгаанд МАН-аас нэр дэвшсэн нутгийн хүү М.Энхболдыгоо Төв аймгийнхан “Ерөнхийлөгч болгоно” гэж байлаа. Мэндийн цэнхэр хадгаар эхэлсэн нэр дэвшигчийн уулзалтын үеэр алдарт уяач Д.Даваахүү гуай “Ерөнхийлөгч болоорой, Төв нутгийнхан төдийгүй Монгол Улсаа зөв зүгт залаарай” гээд хонгор зүсмийн хурдан хүлэг бэлэглэсэн юм. Моринд хэзээнээс дуртай монголчууд шинэ Ерөнхийлөгчөөс хөгжлийн хурд хүсч буйн илрэл нь энэ болов уу.

М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдвол эв нэгдлийг бэхжүүлж, улс орноо өөд татна гэдгийг Төв нутгийнхан хамгийн сайн мэднэ. Тэд М.Энхболдыг УИХ-д сонгох бүртээ итгэж захиас даалгавар өгдөг, М.Энхболд ч тэрийг нь яв цав биелүүлсээр ирсэн. Нэг тойргоос гурван удаа, нэг ч завсаргүй сонгогдоно гэдэг амласнаа хийдэг, хийхээ амладаг хүний л шинж.

Төрөлх нутаг Төв аймагтаа М.Энхболдын эхлүүлсэн олон ажил бий. Томоохноос нь дурдвал Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих санаачилгыг гаргаж, яриа хэлэлцээг эхлүүлсэн хүн бол М.Энхболд. Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн түүний энэ ажил дуусах шатандаа орсон бөгөөд Төв аймгийнхан ч Ерөнхийлөгч болоод нээлтийг нь хийгээрэй гэж ерөөж байв. М.Энхболд ч бас “Хөшигийн хөндийн нисэх буудал маань ашиглалтад орох хугацаа тун дөхөж байна. Нийслэлийн хаяанд байдаг учраас Төв аймаг хаягддаг гэж олон жилийн турш бид ярьсан. Хөшигийн хөндийн нисэх буудал, түүнийг дагасан шинэ суурьшлын бүс манай аймагт томоохон дэвшил авчирна гэж анхнаасаа бодож, эхлүүлсэн юм” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

tu3Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Төв аймаг төдийгүй улс орондоо маш олон ажил эхлүүлсэн. Өөрөө хийснээ ярьдаггүй л болохоос Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын бүх хүүхдэд мөнгө олгож, цалин тэтгэврийг хамгийн их хувиар нэмж, томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн байдаг. Ерөнхийлөгчид л байх хамгийн чухал чанар болох эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлд ч тэр эртнээс анхаарч ажилласан байдаг. Таван намын хамтарч байгуулсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг удирдаж, улс төрийн бүх намын төлөөллийг оролцуулсан Үндэсний зөвшилцлийн санаачилга гаргасан. Энэ удаад ч “Эвтэй Монгол, Ээлтэй төр” уриаг дэвшүүлээд явж байгаа. Төв аймгийнхан ч түүнийг нь дэмжиж “Эв нэгдлийг бэхжүүлсэн Ерөнхийлөгч болоорой” хэмээн дараагийн даалгавраа өглөө. Өмнө нь М.Энхболдыг гурвантаа УИХ-д төлөөллөө болгон итгэж сонгосон Төв аймгийнхан энэ удаад нутгийн хүүгээ Төрийн тэргүүн болгоно гэж ярьж байна. М.Энхболд ч бас “Уул ус, нутаг нугынхан нь нутгийн хүүгээ ямагт дэмжин өндөлзөж байдаг гэдэг. Би ч бас ийм түшиг, хүндлэлийг байнга мэдэрч байдаг. Энэ удаагийн сонгуульд ч гэсэн Та нар минь намайг дэмжиж, захыг минь мушгиж суугааг би мэдэж байна. Би та нарынхаа төлөө, Монгол Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэнэ ээ” хэмээн амлалаа.

Д.Цоодол: Бид эв нэгдлээр ядуурсан. Харин одоо эвийг эрхэмлэгч Ерөнхийлөгчтэй болъё

tsoodolӨнөөдрийн энэхүү уулзалт их сайхан болж байна. Нутаг олноороо цуглаад цайгаа хувааж уун ярилцаж байгаа юм шиг. Ер нь уулзалт гэдэг ийм л байх ёстой. Тоглоом тоотой, толгой мөлжүүртэй нь дээр гэдэг сайхан үг бий. Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн өмнө эх орондоо хайртай, мэдлэг, боловсролтой сайн хүн гаргах юм шүү гэж ярилцдаг боловч эцэст нь янз бүрийн л хүнийг гаргачихдаг. Тиймээс энэ удаад бид алдаж, буруу сонголт хийх учиргүй. Төрийн жолоог найдвартай хүнд атгуулъя. Энэ хүн бол Миеэгомбын Энхболд юм. Түүнд төрийн жолоог атгуулахад алдах зүйлгүй. Нас тогтсон, буурь суурьтай, тогтуухан тэмээндээ алдаж болохгүй ачаагаа ачдаг шиг төрийн ажлыг түүнд үүрүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн хэдэн жилийн дотор Монгол Улсын нэр шороотой хутгалдсан. Манай улс ядуурлаа гээд байгаа. Бидэнд уул ус, таван хошуу мал байна. Бид юугаар ядуурсан гэвэл эв нэгдлээр ядуурсан. Т.Галсангийн нэгэн шүлэгт “Эв нэгдлээ алдсан үедээ чин гүрний боол, эв нэгдэлтэй байхдаа Чингисийн Монгол” гэж гардаг. Энэ үнэн. Ард түмэн М.Энхболдыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

А.Долгор: М.Энхболдын төлөө 100 хувь саналаа өгөхийг уриалж байна

dolgorМонголчууд бид хоорондоо эмхэлдэн, хагаралдаж суух цаг биш. Бүх ард түмний саналаар сонгогдох төрийн тэргүүн маань ухааны бядтай, нэр хүндтэй, ажлын их туршлагатай, мэдлэг боловсролтой хүн байх ёстой учраас би Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Энэ хүн сайн хань, үр хүүхдийнхээ сайн аав, журмын сайн нөхөр, ард түмнийхээ итгэл даасан улстөрч. Бид үр хүүхэддээ зөвхөн сайн сайхныг хүсдэг шиг М.Энхболд монголынхоо ард түмэндээ эв эеийг эрхэмлэхийг уриалж байна. Тиймээс та бүхнийг Миеэгомбын Энхболдод 100 хувь саналаа өгөхийг уриалж байна.

О.Энхзул: Төрийн тэргүүндээ есөн хүслээ захья

enhzulБид тулгамдсан асуудлыг эвлэлдэн нэгдэн шийдвэрлэдэг. Энэ удаагийн сонгууль ард түмний төдийгүй Төв аймгийнхны эв нэгдлийг илэрхийлэгч нь М.Энхболд мөнөөс мөн. Төрийн тэргүүн болох нь тодорхой учраас залуу хүний хувьд есөн хүслээ дуулгая. Д.Нацагдорж их сургуулийг бий болгох, уяачдын бахархалт цогцолбор байгуулах, нисэх онгоцын буудлыг түшиглэн тээвэр худалдааны төв байгуулах, хөдөө аж ахуйн хөгжлийн төв болох, хүүхэд залуучууддаа ахмадынхаа өв соёлыг өвлүүлэх Монгол уламжлалын өргөөг бий болгохыг эрхэм танаас хүсч байна. Ялалтын уухайтай эргэн уулзахдаа бидний хүслийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

С.Батболд: Итгэл дэмжлэгээ дахин дайж байна

19075075_1006351992828681_2121844221_nМонгол Улсын эв нэгдлийг илэрхийлж, олон намын төлөөллөөс бүрдсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, тухайн үед цалин тэтгэврийг хамгийн өндөр хувиар нэмэгдүүлж байсан. М.Энхболд бол амны хишигтэй, нүүрний буянтай хүн. Боловсрол мэдлэгтэй, эх оронч, бүтээлч, эвийг эрхэмлэгч Ерөнхийлөгчтэй болно гэдэгт итгэлтэй байна. М.Энхболд гуай эв эеийг эрхэмлэдэг хүн учир МАН дахин дахин итгэл хүлээлгэсэн хэрэг. Би ч мөн сонгогчийн хувиар итгэл дэмжлэгээ дахин дайж байна. Манай аймгийн бэлгэдэл бол хурдан морь. Алдарт уяач олон бий. Тиймээс хурдан морины хиймороор таны ялалтыг мялааж байна.

Э.Уянга: Зөв сонголт хийдэг монголчууд энэ удаад ч зөв сонголт хийнэ

19074100_1006351989495348_295882546_n(1)Миеэгомбын Энхболдыг би хамгийн шилдэг, ухаалаг, боловсролтой улстөрч гэж хүндэлж явдаг. Түүнээс гадна манай нутгаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн учир манай гэр бүл түүнийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Түүний дэвшүүлсэн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөр нь Монгол Ардын намын мөрийн хөтөлбөртэй уялдсан, ард иргэдийн аж амьдралд нийцэж байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, залууст чиглэсэн олон заалт нь энэ мөрийн хөтөлбөрийн цөм нь гэж ойлгосон. Тиймээс энэ чиглэлдээ илүү анхаарч ажиллахыг хүсч байна. Монголчууд зөв сонгол хийдэг. Энэ удаад ч зөв сонголт хийнэ.

Ю.Сүрэн

 


Монголын Залуучуудын Холбооны барилгыг нураах нь зөв үү?

$
0
0

70497А.Мөнхбат 2012 оны хоёрдугаар сараас МЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Төр шашныг хослуулан явдаг, Монголын залуучуудын магнайд “залардаг” энэ хүн 1960 онд баригдсан 55 настай барилга буюу
МХЗЭ -ийн Төв Хорооны барилгыг насжилт хугацаа нь дууссан, өнөө маргаашгүй нурж унах тавилантай юм гэсэн дүгнэлт хийж, мэргэжлийн байгууллагуудаар акт гаргуулж чаджээ. Үе үеийн залуусын үүр уурхай болсон байшинг нураагаад оронд нь
хятадуудтай хамтран 39 давхар “Нэг Ази” цамхаг барихаар болж.
МЗХ-ны байр нурж унахаар болсон бол хаяа дэрлэн байгаа, “үе тэнгийн настай” ТИС, МУИС-ийн хичээлийн байрнууд ч нурж унах ёстой. Монголын сор болсон оюутнууд сурдаг ууган хоёр их сургуулийн байр МЗХ-ны байр шиг нураад уначихаар насжилттай юм бол ирээдүйн олон сэхээтний амь насыг хамгаалахын тулд МУИС-ийн хичээлийн байруудыг ч нураах акт тавимаар.
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Нэг Ази” цамхгийн суурийг тавихаар их яарч байгаа бололтой. Азийн Залуучуудын Ассамблейд оролцохоор Азийн 23 орны төлөөлөгчид нийслэл хотод ирсэн. Энэхүү чуулганы хүрээнд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ирээдүйд сүндэрлэх “Нэг Ази” цамхгийн шавыг чуулганд оролцож буй зочдын хамт тавьжээ.

Миеэгомбын Энхболд Ж.Наранцацралт агсаны хөшөөнд цэцэг өргөлөө

$
0
0

1l0u4cfp7hМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын иргэд сонгогчидтой хийх уулзалт дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт өнгөрөгч өдөр болсон билээ. Тэрбээр аймгийн иргэдтэй уулзахын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд асан, Дундговь нутгийн унаган хүү Жанлавын Наранцаралт агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн, түүний талаарх яриагаар уулзалтаа эхлүүлсэн юм.

https://www.facebook.com/mongolianday/videos/1340793606041275/

М.ЭНХБОЛД: ТӨР ТҮШИЛЦЭХ ЗАМЫН МААНЬ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН БАЯНГОЛЧУУДЫНХАА ХҮНДЛЭЛИЙГ МАРТДАГГҮЙ

$
0
0

20-1Одоогоос 12 жилийн өмнө Миеэгомбын Энхболд Баянгол дүүргийн иргэд, сонгогчдын итгэлийг тээн 65 дугаар тойргоос нэр дэвшиж, 78 хувийн санал аван УИХ-д анх удаа сонгогдож байсан түүхтэй. Энэ л гараанаас Миеэгомбын Энхболд УИХ-д өнөөдрийг хүртэл гурван ч удаа улиран сонгогдож, төр түмнийхээ итгэлийг дааж яваа нэгэн. Тиймээс ч Баянгол дүүргийнхэнд талархаж явдаг, дүүргийнхэн ч түүнд итгэдэг юм. Тэрбээр “Би та бүхнийхээ итгэлийг дааж улстөрд хөл тавьж байлаа. Төрийн эрх барих төв байгууллагад анх илгээж, төр түшилцэх замын маань эхлэлийг тавьсан Та бүхнийхээ хүндлэлийг би мартдаггүй. Та бүхэндээ үргэлж баярлаж, талархаж явдаг” гэсэн халуун дулаан үгээр уулзалтаа эхлүүллээ.

Баянгол дүүрэг бол нийслэл Улаанбаатар хотын анхны дөрвөн дүүргийн нэг, дүүрэг дотроосоо дүүрэг төрүүлсэн том айл. 50 жилийн түүхтэй, 60 шахам мянган айл өрх, 220 орчим мянган иргэнтэй өнөр бүл юм. Энэ өнөр бүлийнхэнд Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсныг баянголчууд талархан хүлээн авлаа.

Түүнд Баянгол дүүрэгт хийсэн ажил цөөнгүй бий. Тухайлбал, Улаанбаатар паласыг 1999 онд хэдэн карказ хатгасан, орхигдсон балгас байхад нь 4000 хүний суудалтай концертын их танхим болгоход түүний хувь нэмэр их бий. Ард-Аюуш, Энэбишийн өргөн чөлөөний автомашин зорчих хэсэгт доогуураа борооны ус зайлуулах системтэй, хамгийн сүүлийн үеийн автозамыг барих ажлыг санаачлан хийлгүүлсэн юм. Өмнө нь түүнд итгэл хүлээлгэж байсан шигээ энэ удаад ч бид итгэж сонгоно хэмээн баянголчууд илэрхийлж байна. Угаас энэ дүүргийнхэн оюунлаг ард түмэн учир эрдэм мэдлэгтэй оюунлаг хүнээ сонгоно хэмээн Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Д.Лүндээжанцан онцолж байв.

Шадар сайд У.Хүрэлсүх: Эвтэй төрийг байгуулж, ээлтэй төрийг удирдаж чадна

udh24l89-Би амьдралдаа нэг хүнтэй их олон жил нөхөрлөж байгаа. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд. Бид 1994 онд их улстөрд хөл тавьсан. Хүлгийн сайныг унаж, хүний сайныг ханилан байж мэддэг. Би энэ хүнээс дөрвөн зүйлийг олж харсан. Миеэгомбын Энхболд эх орноосоо урвахгүй юм байна, элссэн намаасаа гарахгүй юм байна, ханилсан ханиасаа салахгүй юм байна, найз нөхдөөсөө шарвахгүй юм байна. Энэ бол эр хүний эрхэм зан. Хэлсэн үгэндээ хүрдэг хүнд хүн бүхэн хүндэтгэлтэй ханддаг. Айлаар бодвол өрхийн тэргүүнээ сонгох хариуцлагатай мөч ирсэн. Ямар төрийн тэргүүнтэй байхаас энэ улс орны хувь заяа, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, гадаад дотоодын байдал шууд шалтгаална. Тиймээс энэ удаагийн сонгуульд хариуцлагатай хандаж, сонголтоо зөв хийх нь чухал болоод байна. Хэрэв чи зовлонгоос ангижиръя гэж бодож байвал зовлонгийн шалтгааныг нь ол гэж үг бий. Монголчууд бидний зовлонгийн шалтгаан бол эдийн засгийн хямрал, хэт улстөржсөн, ажлын хариуцлагагүй, дэг журамгүй, эв нэгдэлгүй байдал. Бид зовлонгийн шалтгаанаа олсон учраас зовлонгийн хаалгыг хааж, жаргалын үүдийг нээх учиртай. Үүнийг хийх хүн бол Монгол төрийн тэргүүн. Иймд Ерөнхийлөгч болох хүн хэд хэдэн шалгуурыг хангасан байх ёстой. Төрийн тэргүүн хүн эх орондоо хайртай, мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, ёс суртахуунтай байх учиртай. Энэхүү шалгуурыг хангасан хүн бол яалт ч үгүй Миегомбын Энхболд гэж үзэн намаасаа нэр дэвшүүлсэн. Миеэгомбын Энхболдыг төрийн тэргүүн болгохоор ард түмэн олон жил бэлтгэсэн. Энэ хүнийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, хотын даргаар ажиллуулсан нь санаандгүй зүйл биш. Монголчууд төрийн тэргүүнээ, удирдагчаа сонгохын тулд эртнээс бэлтгэж, сургаж, алдаа оноог нь засдаг уламжлалтай ард түмэн. Тиймээс бэлтгэгдсэн хүнээ өнөөдөр монголын ард түмэн төрийн тэргүүнд илгээж байна. Монголын төрийн тэргүүн популист байх ёсгүй. Чингис хаан, Ю.Цэдэнбал гуай популист байгаагүй. Монгол төрийн тэргүүн ухаантай, уужуу тайван сэтгэлтэй, ёс суртахуунтай, асуудалд шинжлэх ухаанч байдлаар ханддаг, ард түмнээ боддог байх ёстой. Үүнд нийцэж байгаа хүн бол Миеэгомбын Энхболд. Энэ хүн эвтэй төрийг байгуулж, ээлтэй төрийг удирдаж чадна. Та бүхэн минь саналаа өгөөрэй.

Б.Даш-Ёндон: Манай дүүргээс Ерөнхийлөгч төрнө гэдэг нэр төрийн хэрэг

hudnnlluun_MG_0134Монгол Ардын намын дарга асан, философийн ухааны доктор Б.Даш-Ёндон: -Миеэгомбын Энхболд хүү Баянгол дүүргийн уугуул иргэн. Төмөр замын эмнэлэгт энэ хорвоод мэндэлсэн хүү. Манай дүүргээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрж гарна гэдэг та бидний хувьд ихээхэн нэр төрийн хэрэг. Тиймээс уугуул иргэнээ дэмжье. Бид дарга гээчийг сонгох гээгүй, удирдагчаа сонгох гэж байна. Хүнд удам угсаа гэж бий. Энэ бол маш чухал. Би Энхболдынхоо аав Миеэгомбо багштайгаа олон жил хамтарч ажилласан. Түүнийг сайн мэднэ. Монголын хамгийн том эрдэмтдийн нэг байсан. Тэр ноён нуруутай, төлөв даруу, эрдэм боловсролтой, жижиг сажиг зүйлээр хөөцөлдөөд байдаггүй сайхан хүн байлаа. Энэ бүх сайхан шинж чанар Энхболдод бий. Миеэгомбын Энхболд хүүгийн улстөрийн намтар түүх, чадвар чансааг та бүхэн сайн мэднэ. Энхболд хүү Монгол Улсынхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах сэтгэл, зүтгэлтэй хүн. Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулалцсан. Одоо түүнийгээ хэрэгжүүлэх үлдээд байна. Их итгэл хүлээлгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгоцгооё.

Д.Мөнхөө: Гэрээ засаад төрөө зас гэдэг зарчмыг амьдралдаа хэрэгжүүлсэн

 12(2)Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө: -XX зуунд Монгол орныг тусгаар тогтносон, хүн ам нь эрүүлжсэн, аж үйлдвэр голлосон эдийн засагтай Монгол Ардын намын түүх, үйл ажиллагааны амьд гэрчийн хувьд улстөрч, төрийн зүтгэлтэн, Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболдыг бүрэн дэмжиж байна. Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүний хувьд олон жилийн турш монгол хүний амьдарч ирсэн орон байр, монгол гэрийн шүтэн барилдлагад суурилсан эвийг эеийг эрхэмлэн дээдэлсэн мөрийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байна. Сонгогчид бид Үндсэн хуулиар олгосон төр барих эрхээ хэрэгжүүлэхийн нэг учир утга нь улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох явдал юм. Иймд бид алсыг харж, оюуныг шүтэж, үнэнд суурилсан мэдээлэлд тулгуурлаж, эх орон, үр хүүхдүүдийнхээ төлөө зөв сонголт хийх учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ажлын мэдлэг нь жигдэрсэн хүн байх ёстой. Мөн биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж, залуу үеийн үлгэр жишээ болсон хүн байх учиртай. Энэхүү шаардлагыг хангасан хүн бол Миеэгомбын Энхболд. Та бүхний сонголт мэргэн байг.

Т.Бархүү: Ард түмний дэмжлэг амжилт, ялалтад хүргэх хүчтэй

lo8fprk5-Намайг “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцоход манай гэр бүл, найз нөхөд, ах дүү хамаатан садан, хамт олон дэмжихээс гадна монголын ард түмэн та бүхний минь дэмжлэг чухал нөлөө үзүүлж, шилдэг оролцогч болж чадсан. Эндээс би ард түмний дэмжлэг ямар ч хүнийг агуу амжилт, ялалтад хүргэх хүчтэйг ойлгож мэдэрсэн. Би аль ч намын гишүүн биш. Гэхдээ би энэ удаагийн хариуцлагатай сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд ахыгаа дэмжиж байна. Яагаад гэвэл Монгол Ардын нам УИХ-д 65 суудал авсан. Тиймээс тэдний хийж бүтээх үйлсэд дэмжлэг болох зөв удирдагч хэрэгтэй учир намынх нь нэр дэвшигчийг дэмжиж байгаа юм. УИХ-ын гишүүдийн хийж бүтээх их үйлсэд нь хориг тавих биш дэмжих төрийн тэргүүн хэрэгтэй.

Цахим сүлжээгээр миний байтугай нэр дэвшигчийн нэр төрд халдсан. Би мөнгө авчихаад түүнийг дэмжиж байгаа юм биш. Мөнгөнөөс илүү сонголт үнэ цэнэтэй. Залуучуудын дунд хэрүүл үүсгэж, хагаралдуулдаг Ерөнхийлөгч бидэнд хэрэггүй. Яг эцэг хүн шиг байж чаддаг ноён нуруутай Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. “Яг түүн шиг” шоуны үеэр “Бархүүг барах уу, Мээдээг мэдэх үү” гэсэн үг гарсан байсан. Тэгвэл Миеэгомбын Энхболдыг муулж, элдвээр хэлээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Энхболдыг тэд эндүүрчээ” гэж хэлмээр байна. Түүнийг ойлгох цаг ирнэ.

Г.Цэрэнпагма: Энхболд оо, миний хүү урагшаа

11(2)-Миеэгомбын Энхболд өөрийн гэсэн бодолтой, туршлагатай хүн. Өнгөрсөн хугацаанд манай дүүрэгт олон бүтээн байгуулалт, бодлогын чанартай ажлуудыг хийсэн. Нөгөө хоёр нэр дэвшигчээсээ хамаагүй илүү. Учир нь юу гэвэл, буурь, суурьтай, эрдэм боловсролтой улстөрч. Тиймээс түүнийг манай үр хүүхэд минь ч цаашид үргэлж дэмжинэ. Энхболд оо, миний хүү урагшаа. Бид хүүгээ дэмжинэ.

 

Б.Туул: Анхныхаа сонгуульд М.Энхболд ахыгаа дэмжиж оролцоно

11(3)-Би анх удаа Ерөхийлөгчийн сонгуульд санал өгнө. Гэхдээ анхныхаа сонгуульд Миеэгомбын Энхболд ахыгаа дэмжиж оролцоно гэж бодож байгаа. Яагаад гэвэл Монгол Ардын нам залуус бидэнд чиглэсэн олон бодитой ажил хийсэн гэж боддог. Жишээ нь, энэ жилээс Оюутны сургалтын зээлийн сан бий болгож, оюутан залууст сургалтын төлбөрт санаа зоволтгүй суралцах боломжийг нээж өгсөн. Үүнээс гадна мөрийн хөтөлбөртөө залуусын боловсролд чиглэсэн хөтөлбөрийн тусгаж өгсөн нь залууст таалагдаж байгаа.

chuluunbaatarМ.Чулуунбаатар: Монгол уламжлалаа мөрийн хөтөлбөртөө шингээсэн
-Миеэгомбын Энхболд ажил үүргийн хамгийн багаас нь төрийн тэргүүн хүртэлх бүх албан тушаалыг хариуцлагатай хашсан туршлагатай хүн. Тиймээс төрийн тэргүүний өндөр хариуцлагыг Миеэгомбын Энхболд дааж чадна. “Монгол төр- Монгол гэр” мөрийн хөтөлбөр нь улс орныхоо уламжлалаар нэрлэгдсэн, өргөн хүрээтэй мөрийн хөтөлбөр болсон учир дэмжиж байна.
С.Баттулга: Оюунлаг сонголт хийнэ

9(2)-Би оюутан. Тиймээс бидний ирээдүй сайн сайхан, гэрэлтэй байгаасай гэж хүсч явдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчээс УИХ-д байхдаа хийсэн ажлуудыг үнэлж цэгнэж сонголтоо хийсэн. Энэ дундаас би Миеэгомбын Энхболдод саналаа өгч оюунлаг сонголт хийнэ.
Э.Цэцэг

5(4)181(8)

БЭЛТГЭЛ ОФИЦЕР М.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ДУГААР АНГИЙНХАНТАЙ УУЛЗЛАА

$
0
0

2_53113321593_53122412991_5310274652Хошууч генерал Д.Даваагийн нэрэмжит, холбооны тэргүүний ууган анги хэмээн алдаршсан зэвсэгт хүчний 013 дугаар ангийн жагсаалын төв талбайд Сонсголон, Сонгино, Толгойт цэргийн хотхоны зэвсэгт хүчний зургаан ангийн офицер, ахлагч, ажилтан цэргүүдтэй Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд ээлжит уулзалтаа хийлээ.

Монгол Улсын ард түмний амар тайван байдал, эх орныхоо тусгаар тогтолын төлөө хүчин зүтгэх их үүрэг хүлээсэн Батлан хамгаалах яамыг энэ удаагийн УИХ, Засгийн газар үндсэн чиг үүргийн яам болгож, багц хуулийг хэлэлцэн баталж, салбарынхны олон жилийн мөрөөдлийг биелүүлсэн гэдгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ дуулгасан. Улс орныхоо амин чухал салбарт нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын хийж хэрэгжүүлсэн ажил нэлээдгүй бий.

Тэртээ 1990 оноос хойш парк шинэчлэлт хийгдээгүй, бараг хаягдаад байсан энэхүү салбарт Миеэгомбын Энхболд 19.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулж орчин үеийн хоёр нисдэг тэрэг авч өгсөн байдаг. Мөн олон улсын “Хааны эрэлд” сургалтыг зохион байгуулах суурийг тавьсан зэргийг дурдаж болно. Түүнчлэн салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Миеэгомбын Энхболд дарга бол төрөлхийн ноён нуруутай хүн. Аливаа шийдвэрийг нухацтай бодож байж гаргадаг зантай” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд ахлагч цолоор шагнуулж, бэлтгэл офицер болсон талаараа хуучилсан. Мөн уулзалтын төгсгөлд монгол цэргийн сүр хүч мөнхөд мандан бадарч байхын өлзийт ерөөлийг цэрэг, дайчдад дэвшүүлсэн юм.

Залуус бид түүнийг дэмжиж байна

$
0
0

sefi
“Монголчууд нэг үеэ бодвол аливаа зүйлийн наадах цаадахыг ялгаж сурсан учир энэ удаагийн сонголт мэргэн байх болов уу” хэмээн иргэн Д.Мөнхсувдын хэлсэн үг Миеэгомбын Энхболдын уулзалтад оролцож буй 600 гаруй залуусыг нэгэн зэрэг алга ташуулав. Залуус яагаад МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байгаа вэ, ирээдүйн Ерөнхийлөгчөө ямар хүн байгаасай, ямар боловсрол мэдлэгтэй хүн байх ёстой вэ гэдэг талаар санал бодлоо ийнхүү хуваалцлаа.
Д.Эрдэнэбаяр: Тулхтай шийдвэр гаргадаг хүн

19074602_1241422882646294_1755565383_o-Би Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгоно. Би хоёр шалтгаанаар энэ хүнийг дэмжихээр шийдсэн. Нэгд, аливаад илүү буурь суурьтай хандаж, тулхтай шийдвэр гаргах хүн. Түүний төрд ажилласан жил, эзэмшсэн мэдлэг боловсролыг бусад нэр дэвшигчтэй нь харьцуулахад үнэмлэхүй давуу байдал харагдаж байна. Хоёрт, нүдэнд дулаахан, эгэл даруу, төвшин амгалан, тайван тогтуун цаанаа л нэг амгалан харагддаг. Тиймээс би Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн. Х.Баттулга, С.Ганбаатар хоёрын хувьд Ерөнхийлөгч болох болоогүй хүмүүс гэж боддог.

Г.Алтанцэцэг: Таны, миний үзэгний үзүүрээс ирээдүй ямар байх нь хамаарна

7(4)-Бид энэ жил анх удаа залуусыг дэмжсэн хуультай болж, төрийн бодлого бидэн руу чиглэсэн. Үүнээс өмнө биднийг хамгаалсан, дэмжсэн хуультай байтугай манай салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр ч хуруу дарам цөөн байсан гэж хэлж болно. Орлоготой оюутан, оюутны зээлийн сангийн хөтөлбөр зэрэг бидэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс хийсэн ажилтай, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй хүнийг дэмжихээр шийдэж, Миеэгомбын Энхболдын уулзалтад ирсэн. Бидэнтэй ярилцаж буй байдал, бидэнд хандах хандлагаас нь эхлээд л хүн дүгнэлт хийнэ. Яг товлосон цагтаа ирж, хүн бүрийн асуусан асуултад хариулж байгаа нь намайг буруу сонголт хийгээгүйг улам нотолж байна. Тиймээс бодож байж, зөв сонголт хийгээрэй, залуус аа. Таны, миний үзэгний үзүүрээс ирээдүй ямар байх нь хамаарна шүү.

Д.Мөнхсувд: Залуусыг хагаралдуулах биш эвлэрүүлж, их үйлсийг бүтээхэд чиглүүлж чадна

19073223_1241421999313049_1115030819_o-Монголчууд нэг үеэ бодвол сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн мөрийн хөтөлбөрийг нь уншиж танилцдаг, уулзалт цуглаанд нь очиж юу ярьж байгааг нь сонсч байж, сонголтоо хийдэг болсон. Аливаа зүйлийн наана цаадах асуудлыг ялгаж салгаж сурсан. Тиймээс энэ удаагийн сонгуульд хариуцлагатай хандаж, сонголто хийх байх гэж найдаж байна. Миний хувьд Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Энэ хүн залуус биднийг хагаралдуулах биш эвлэрүүлж, их үйлсийг бүтээхэд чиглүүлж чадах эрдэм мэдлэгтэй.

Т.Ариунтунгалаг: Өнөө маргаашаа биш ирээдүйгээ харж сонголтоо хийгээрэй

19074631_1241421055979810_1079249376_o-Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг бүх талаараа бусдаас илүү давуу байх учиртай. Гэхдээ арван хуруу тэгш, өөгүй өндөг шиг хүн юу байх вэ. Гэсэн ч төрийн тэргүүн хүн өндөр мэдлэг боловсрол, холч ухаан, ажлын туршлага гэх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой. Монгол хэмээх том айлыг удирдан жолоодох хүн учраас наад захын эдгээр шаардлагыг тавих нь зөв. Ингээд бодохоор гурван нэр дэвшигчээс Миеэгомбын Энхболд төрийн тэргүүнд байх ёстой эрхэм чанар, иргэдийн болон хуульд заасан шаардлагыг хангаж байна. Тиймээс л би энэ хүнийг дэмжихээр шийдэж, уулзалтад нь оролцож байна. Залуусаа өнөө маргаашаа биш ирээдүйгээ харж сонголтоо хийгээрэй.

О.Золбаяр: Нэр дэвшигчдийг харьцуулж байж шийдвэр гаргасан

19072984_1241421445979771_610796004_o-Би Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгоно. Дэмжих болсон шалтгаанаа энгийнээр тайлбарлая. Хүн ямар нэгэн эд авахдаа гадаад үзэмж, цаашлаад чанар, эдэлгээ гэх зэргийг нь харгалзаж сонголтоо хийдэг. Яг л үүнтэй адил. Би нэр дэвшигчдийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, ярьж хэлж байгаа болон мөрийн хөтөлбөр зэргийг нь харьцуулж судалж үзээд Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн.

Б.Чононхүү: Залуус маань эх оронч зөв сонголт хийж чадна

19104999_1241421979313051_91691344_o-Залуус бидэнд тулгамдаж буй асуудлыг сонсохын зэрэгцээ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан уулзалтад нь оролцлоо. Миеэгомбын Энхболд төрийн алба, улстөрд алба хаших хугацаандаа маш олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, хөрсөн дээр буулгасан. Үүнийг бүгд мэднэ. Мөн цаашид хийхээр төлөвлөсөн ажил нь хийсвэр биш биелүүлэх боломж бололцоотой санагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч болох гэж байгаа хүн аль ч талаараа бусдаас илүү байх ёстой гэдэг үүднээс Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн. Түүний мөрийн хөтөлбөр ард түмэн рүүгээ чиглэсэн, бодлогынхоо төвд монгол хүнээ тавьсан байна лээ. Ер нь бүтээлч сэтгэлгээтэй, туршлагатай, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн шүү дээ. Тиймээс үеийнхний маань сонголт мэргэн байг. Миеэгомбын Энхболдыг дэмжээрэй.

Б.Чулуунбаатар: Даяаршсан нийгэмд боловсролтой төрийн тэргүүн хэрэгтэй

19073203_1241423435979572_1357744205_o-Өнөөдөр дэлхий дахин даяаршиж байхад мэдлэг боловсрол хамгийн чухал. Даяаршсан нийгэмд боловсролтой төрийн тэргүүн хэрэгтэй. Энэ утгаараа Миеэгомбын Энхболд нэр дэвшигчийг нөгөө хоёр нэр дэвшигчээсээ мэдлэг туршлагаараа илүү гэж бодож дэмжиж байгаа. С.Ганбаатар нэр дэвшигчийг бол тийм сайн мэдэхгүй байна. Харин Х.Баттулгыг яагаад дэмжихгүй байгаа вэ гэвэл гаднын хөрөнгө оруулалттай компанийн захирал төрийн тэргүүн болбол Монголын хөрөнгө гадагшаа явчих магадлалтай. Тиймээс би сайн мэддэг, дээр нь боловсролтой гэдэг утгаар нь Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Өнөөдөр залуус олон мэргэжлээр их дээд сургууль төгсч байна. Гэтэл ажлын байр байдаггүй. Тиймээс шинэ Ерөнхийлөгчөөсөө залуусын ажлын байрыг бий болгох, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаасай гэж хүсмээр байна.

У.Хулан: Мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухааныг хөгжүүлэхээр тусгасан нь таалагдсан

19073160_1241422872646295_1034672333_o-Хамгийн түрүүнд боловсролын төвшин, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай. Нөгөө талаасаа нам нь төрийн эрх барьж байгаа учир Миеэгомбын Энхболдыг дэмжих нь зөв шийдвэр болов уу. “Монгол төр-Монгол гэр” гээд мөрийн хөтөлбөр асуудлыг бүх талаас нь шийдэх гэсэн сайн мөрийн хөтөлбөр болжээ. Тэр дундаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхээр тусгасан нь онцлог бөгөөд надад илүү ойр санагдлаа.

М.Тамир: Залуусаа дэмжсэн зөв бодлоготой хүнээ сонгоорой

19074689_1241422002646382_1469169132_o-Хувь хүн талаасаа ч, боловсролоороо ч буурь, суурьтай хүн тул Миеэгомбын Энхболдыг дэмжиж саналаа өгнө. Өнгөрсөн хугацаанд залууст чиглэсэн ажил цөөнгүй хийсэн бүтээлч хүн. Оюутны сургалтын зээлийн санг гаргаж, оюутан залуусаа дэмжсэн. Өнөөдөр түүнийгээ улам үр дүнтэй болгох үүднээс арилжааны банкуудтай ярилцаж, зээлийн нөхцөлийг сайжруулах талд ч анхаарна гэж хэллээ. Томчуул залуусаа дэмжвэл бид ч итгэлийг нь дааж чадна. Тиймээс залуусаа дэмжсэн зөв бодлоготой хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоорой гэж залуустаа уриалъя.

19074962_1241421032646479_1192172179_o

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт залуусаа дэмжсэн багц асуудал оруулсан байсан. Оюутан, залуусаа дэмжсэн хөгжлийн, эдийн засгийн тулгуур хэрэгтэй байгааг онцолсон байна лээ. Түүнчлэн бусад нэр дэвшигчээ бодвол эв эеийг илэрхийлж байгаа нь таалагдаж байгаа. Ерөнхийлөгч болбол илүү тулхтай, төрийн байдал тогтвортой байх юм болов уу. Мөн Засгийн газрыг Монгол Ардын нам барьж байгаа. Тиймээс Монгол ардын намаас Ерөнхийлөгч сонгогдвол УИХ, Засгийн газартайгаа ойлголцож, санаачилсан ажлууд нь ажил хэрэг болоход их дөхөмтэй болов уу гэдэг үүднээс дэмжиж саналаа өгнө дөө.

 

2kkk2233uyfffry58

 

 

 

 

 

 

 

 

Э.Цэцэг

Иргэний нийгмийн байгууллагууд эвийг эрхэмлэгчийг дэмжинэ

$
0
0

ууууу757574657Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд дэмжихээ илэрхийлэв. Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо, Олон нийт –Иргэдийн хяналт төрийн бус байгууллага, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, “Гайхамшигт энэрэл” сан, Сувилахуйн амьдрал төв төрийн бус байгууллага зэрэг 10 гаруй байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө нь, эхэлснээс хойш нийт 80 орчим байгууллага нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлэн санамж бичиг байгуулсан бол өнөөдөр 16 байгуулага хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Тус байгууллагуудын удирдлагууд улс орныг нэгдсэн нэг бодлогоор удирдаж эдийн засгийн хүндрэлээс гаргах нь чухал гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн харьяалагдаж буй салбар нь төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаагаас шалгаалан Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээр болсноо илэрхийлсэн юм. Тухайлбал, Монголын жимс жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшсэн Миеэгомбын Энхболдыг дэмжинэ. Учир нь, Засгийн газар, УИХ үндсэндээ Монгол Ардын намаас бүрдсэн. Тиймээс улс орноо цэгцтэй, бодлоготой, нэгдмэл, тууштай байх талаасаа бодлогоо нэгтгэж ажиллая гэвэл улс төрийн хүчнүүд, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах шаардлага байна” гэлээ.

22224757г55555өжжэжршМонгол Ардын намын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлээд тав хоног болж байна. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө, эхэлсэн цагаас хойш Монгол Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээ илэрхийлж, улстөрийн нам, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэн санамж бичиг байгууллаа. Эдгээр байгууллагын төлөөллүүд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, “Эвтэй Монгол, ээлтэй төр” уриаг дэмжиж байна” гэв.

 

Э.Цэцэг

 

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ НЬ “МАНАЙ ХҮН” БАЙНА

$
0
0

viber image_7024082425Тэртээх 30 жилийн өмнө мөрдөс зүүж, үүрэг даалгавар гүйцэтгэж явсан талаарх дурсамж яриагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын зэвсэгт хүчнийхэнтэй хийсэн уулзалт эхэллээ. Нэгэн цагт батлан хамгаалахын салбарынхны дунд явсан түүнийг армийнхан дотночилж “манай хүн” гэнэ. Багагүй хугацаанд Шадар сайдаар ажилласан түүнийг онцгойнхон бас “манай хүн” хэмээнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болох хүн хэд хэдэн шаардлага шалгуурыг хангасан байх ёстой. Үүнтэй ч олон нийт санал нийлдэг. Мэдлэг боловсрол, ажлын туршлага, ёс суртахуун, улстөрч хүнд байх ёстой зангараг, жудаг, эвийг баримталдаг зарчим зэрэг олонхийн тавьж буй шалгуур шаардлагыг хангасан хүн бол Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд гэдгийг армийнхан онцолж байлаа. Монгол Улсын Ернхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг учир энэ салбарын талаарх ойлголт, мэдлэг боловсролтой байх нь зүйн хэрэг. Мөрийн хөтөлбөрөө монголынхоо ард түмэнд танилцуулах, таниулах энэхүү ээлжит уулзалтад ОБЕГ-ын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай анги, Зэвсэгт хүчний 151 дүгээр анги, цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын оролцоо, хувь нэмрийн үндсэн дээр батлан хамгаалахын салбарт шинэчлэлийн салхи орсон болохыг Батлан хамгаалахын сайд уулзалтын үеэр ярьсан. Тухайлбал, өндөр төвшинд бэлтгэгдсэн, мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн зэвсэглэл, техникээр хангаcан чадварлаг зэвсэгт хүчинтэй болох замаар зэвсэгт хүчний хөгжлийг эрчимжүүлэн улс орныг батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний байгуулалтыг ‎2016-2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг батлан гаргасан. Мөн Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан гэдгийг ч дуулгасан юм.
Ингэснээр зэвсэгт хүчнийг цаашид хөгжүүлэх, шинэ үеийг эхлүүлэх төрийн бодлого шинэчлэгдэж, эр орон, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө юун түрүүнд зогсдог зэвсэгт хүчнийхэнд ажиллаж, хөдөлмөрлөхөд нь үнэтэй хувь нэмэр оруулсанд талархалтай хандаж байгаагаа хүчний байгууллагын төлөөллүүд илэрхийлсэн юм. Монгол Улсынхаа оршин тогтнохуйн аюулгүй байдлын төлөө зүтгэж буй зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг эвлэлдэн нэгдэж, ажлын өндөр амжилт гаргахыг Миеэгомбын Энхболд нэр дэвшигч хүсэж, монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадарч байхыг ерөөлөө.

 


СОНГИНОХАЙРХАНЧУУД СОНГОЛТОО ХИЙЧИХЖЭЭ

$
0
0

TOK_4258_1623355556TOK_4185_1640194013TOK_4222_1625981093Ахмад багш А.Бадамгарав боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа нэгэн. Багшаас захирал хүртэл хариуцлагатай албыг хашиж явсан тэрээр 15 жил Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургуулийн захирал хийжээ. 2003 оны тавдугаар сарын 20-ны өдрийг тэр мартдаггүй гэдгээ хуучилж байна. Тэр өглөө сургуулийнх нь биеийн тамирын талбайд хүнд даацын автомашинууд нэвтэрч, 500 машины автозогсоол барих ажлыг юу юугүй эхлүүлсэн аж. Багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл энэ талаар хотын захиргаанд мэдэгдэж, тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдтой уулзжээ. “Би ч М.Энхболд даргад учир байдлаа хэлээд гарахдаа итгэл муутай байж билээ. Ингээд л сургууль маань спортын талбайгүй болох нь гэж бодсон. Гэтэл хэдхэн хоногийн дараа сургууль цэцэрлэгийн талбайд боловсролын салбараас өөр зориулалттай барилга, байгууламж бариулахгүй гэсэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм” гэж хэлээд “Одоо энэ талбайд хүүхэд залуус спортоор хичээллэж, хөгшид амарч нарлаж суудаг болсон доо” гэж байв.

Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургуулийн хажуу талын хөлбөмбөгийн талбайн жижигхэн түүх. 14 жилийн өмнө хотын дарга М.Энхболдын захирамжаар авч үлдэж чадсан энэ талбайдаа сонгинохайрханчууд өчигдөр 5000-уулаа цуглажээ. Шалтгаан нь МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд иргэд, сонгогчидтой энд уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

70 мянга гаруй өрх, 300 мянга гаруй иргэнтэй Сонгинохайрхан дүүргийнхэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнд саналаа өгөхөө аль хэдийнэ шийдчихжээ. Тэд бүтэн хариуцлага нэхэхийн тулд бүрэн итгэл хүлээлгэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийнхэн 2016 оноос эхэлсэн шат, шатны сонгуульд МАН-ыг багаар нь итгэж сонгосон. УИХ-д энэ дүүргийг төлөөлж суугаа зургаан гишүүн нь бүгд МАН-ынх. Нийслэлийн ИТХ-д хуралд төлөөлөх есөн төлөөлөгч нь ч бас л МАН-ынхан. Дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 39 нь МАН-аас нэр дэвшиж сонгогдсон хүмүүс аж. Шат шатны сонгуулиар МАН-д багаар нь итгэл хүлээлгэсэн учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч эргэлзэлгүй МАН-аас нэр дэвшигчид саналаа өгнө гэж байлаа. М.Энхболдыг сонгинохайрханчууд итгэж сонгох эхний шалтгаан нь МАН-ын нэр дэвшигч гэдэгтэй нь холбоотой гэсэн үг. Дүүрэг дээр гаргасан шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид нь дэмжиж, УИХ нь хуулиар баталгаажуулж, Ерөнхийлөгч нь бодлогоор зангидах нь юу юунаас чухал гэдгийг сонгинохайрханчууд онцолж байна.

TOK_4128_1617972843Тэгвэл М.Энхболдыг сонгож байгаа хоёрдугаар шалтгаанаа тэд хувь хүнтэй нь холбож тайлбарлалаа. Ерөнхийлөгч гэдэг айлаар яривал эцэг нь. Төрийн тэргүүн ч, гэрийн эзэн ч төвшин амгалан хүн байвал өөдөлж дэвшдэг. Өөрөө мэдлэг боловсролтой байж бусаддаа үлгэрлэнэ, өөрөө эв эетэй байж бусдыгаа дагуулах учиртай. Иймээс л төр тэргүүлэх шалгуурт боловсролоороо ч, зан чанараараа ч М.Энхболд л тэнцэнэ гэж үзсэн хэрэг.

5000 гаруй хүн оролцсон энэ уулзалт дээр “Эв эе” хамгийн чухал тухай олон хүн саналаа хэлсэн. Монголчуудын хамгийн том дайсан нь хагарал, талцал, хуваагдал болчихоод буйг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнхэн сануулж, нэр дэвшигч М.Энхболд ч хүлээн зөвшөөрч байсан юм. Үндэсний эв нэгдлийг хангаж, бэхжүүлэх ёстой Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд хамгийн тохирох хүн нь гэдгийг ч энэ дүүргээс дөрвөн удаа УИХ-д сонгогдсон гишүүн Д.Тэрбишдагва ч бас онцолсон.

 

“ЭВТЭЙ МОНГОЛ ЭЭЛТЭЙ ТӨР”-ийг уриалж байгаа М.Энхболдын тухай нэгэн түүхийг тэр хуучилсан юм. “Би түүнийг олон жилийн өмнөөс мэднэ. М.Энхболд дарга бол эв эеийг олохдоо хамгийн сайн хүн. Түүний тэргүүлж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсны хувьд ямархуу буурьтай, суурьтай, төвшин, хамгийн гол нь эв эеийг хангаж чаддаг хүн бэ гэдгийг нь мэдэх юм. Та бүхэн санаж байвал М.Энхболд даргын тэргүүлж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт таван намын дарга сууж байлаа шүү дээ. Яггүй улстөрчид. Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан хүн ч хоёр, гурав байсан. Б.Жаргалсайхан, М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, Л.Гүндалай гээд шаггүй улстөрчдийг эв нэгдэл дор зангидаж, Монгол Улсын хөгжлийн төлөө олон ажлыг тэр хийж чадсан. Харин одоо Төрийн тэргүүнд нэр дэвшээд явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь үндэсний эв нэгдлийг хангах билээ” гэж байв.

Нээрээ ч монголчууд эвтэй байхдаа, нягтарч чадахаараа хүчтэй болдгийг өнгөрсөн түүх ч, өнөөгийн үйл явдал ч баталдаг. Монгол Улсын эдийн засаг тийм ч таатай бус, хямрал хүндрэлийн зааг дээр байх үед М.Энхболд Ерөнхий сайдаар томилогдож, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгуулж, эдийн засгийн өсөлтийг 10 хувьд хүргэж, цалин тэтгэврийг хамгийн өндөр хувиар нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөж чадаж байсан түүхтэй. 2016 онд ч ялгаагүй 17.5 хувьд хүрч өсч байсан эдийн засгийг нэгхэн хувь болтол нь унагасан АН-аас засгийн эрхийг хүлээж авсан МАН энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4.2 хувийн өсөлт гаргаад ажиллаж байгаа билээ.

МАН-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Тооно, хана, унь, багана, үүд гэсэн таван чиглэл бүхий хөтөлбөрийнх нь “Багана” хэсэгт Баялаг бүтээгч, дундаж давхаргаа дэмжих тухай бүхэл бүтэн бүлэг бий. “Тогтвортой өсөлттэй эдийн засаг бол улс гэрийн маань багана” гэж үзэж буй М.Энхболдын хөтөлбөрийн энэ бүлэг Сонгинохайрхан дүүргийн бизнес эрхлэгчдийн эрх ашигт ихээхэн нийцэж байгаа ажээ. Эгнээндээ 1000 гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэсэн Сонгинохайрхан дүүргийн Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооныхон нэр дэвшигч М.Энхболдод улаан хүрэн дээл урласнаа энэ үеэр гардуулан өгсөн юм. “Монгол төрийн тэргүүн болоод монгол түмний наадмаа энэ дээлийг өмсөж нээгээрэй” гэсэн ерөөл өргөснийг эцэст нь тодотгоё.

Х.ТЭРГЭЛ

М.Энхболд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

$
0
0

viber image(1)ffee999fgggghajahhhh4571МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Business Breakfast” уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд оролцож байна. Уулзалтад 200 гаруй бизнес эрхлэгчийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ. Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Тэр дундаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Б.Гантигмаа кинонд тогложээ

$
0
0

GantigmaaМҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа нэгэн арилжааны телевизийн захирлаар очиж, эфирт гарах нь цөөрсөн. Шинэ байгуулагдсан телевизийн өдөр тутмын үйл ажиллагаа хариуцан ажиллаж байгаа Б.Гантигмаа захирал ажлынхаа хажуугаар “Дурлах санал” кинонд тогложээ. Нэвтрүүлэгч Б.Гантигмаа тус кинонд жүжигчин Бямбацогтын хүү Балжинням тэргүүтэй залуустай хамтран тогложээ. Б.Гантигмаа багадаа “Гарын таван хуруу” киноны Хорлоогийн охинд тоглож байсан. Аав нь нэрт бүжигчин Бужгар, ээж нь МУГЖ Дэлгэржаргал гэдгийг хүмүүс сайн мэднэ.

М.Энхболдыг элдэвлэх нэрийдлээр АН Х.Баттулгыг унагах уу

$
0
0

2017-05-04-1Муу нуухаар сайн илчил гэж үг бий. Нэр дэвшигчдийн өнгө тодорхой болов бололтой. М.Энхболдыг урлаг, спортынхон дэмжиж байгаагаа илэрхийлж, паадгар алхаж буй бол Х.Баттулга намынхныхаа дэмжлэгийг ч хүлээж чадахгүй ихэд тэвдэж явна. Сурталчилгаа эхэлсэн эхний өдөр л гэхэд МАН-ын нэр дэвшигчтэй нэг аймагт үдлэв. Сураг сонсох нь ээ, М.Энхболдыг Дорнодод очих тухай Женкод дуулгаагүй гэх мэдээлэл бий. Тиймдээ ч мань хүн МАН-ын нэр дэвшигчийн дараагаар тус аймагт хөл тавьснаас үүдэж, уулзалтад олон хүн ирж чадаагүй гэх юм билээ. Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн өдрөөс Аса аваргын “Цусыг нь хольж байна даа” гэх халаглал гэх үү, хошигнол олонд тархсанаас бус хувь гишүүн асны тойрогт ажиллаж байгаа мэт мэдээ төдийлөн түгсэнгүй. Түүнээс хойш Женког уулзалт хийх сургаар МАН төрийн албан хаагчдыг “нүүлгэдэг” гэх мэдээлэл тархав.
Гэтэл үнэн хэрэгтээ нам доторх зөрчилдөөн нь З.Энхболдыг хэрхэн унагаж байсан шиг үйлчлээд эхэлсэн гэх яриа чих дэлссэн юм. Шинэчлэлийн хэмээх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаснаас үүдэлтэй АН-ын ан цав томорч, эвлэхээргүй болсон гэхэд хилсдэхгүй. Ямартаа л УИХ-ын сонгуулиар АН-ын фракциуд нэгдэж, багаараа З.Энхболдын эсрэг ажилласан. Тэгвэл энэ ажиллагааны дараагийн бай нь Женко бололтой. Тиймдээ ч орон нутаг дахь уулзалт нь “эзэнгүйдэж”, төрийн албан хаагчид “барьцаалагдаж” оргон зайлсан тухай мэдээллийг пиарынхан нь тарааж эхэлсэн юм даг уу. Хэдийгээр нэр дэвшигчдээ Н.Алтанхуяг тэргүүтэн гар барьж, амжилт хүссэн ч өмнөх хорсол нь дайлагдаагүй тул “биеэ хөдөлгөх” дурамжхан байгаа нь нээлтийн ажиллагааны үеэр ч ажиглагдсан. Уг нь Р.Амаржаргал нэр дэвшсэн бол гэх халаглал өдгөө ч намынхных нь амнаас цухалздаг. Ядаж л боловсролгүйгээрээ баалуулахгүй байх байсан гэлцэх.
Үнэхээр ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь боловсролгүй. Тиймээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хувьд сөрөг мэдээллээр дайрах, давшлах, муучлахыг нь боловсролтой хүний хувьд дааж, тэвчиж, үүрч давах үүрэг хүлээж байгаа нь илт. Сумын Засаг дарга, төрийн албан хаагч сонгогдоход хүртэл чаддаг мэддэг, сурч боловсорсноор нь өрсөлдүүлж, шалгуур, стандартад нийцсэний үндсэн дээр ажилд томилогддог. Тийм ч учраас иргэд үр хүүхдээ сургаж, ажил амьдралтай нь залгуулахын төлөө өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж байж хүүхдээ их, дээд сургуулийн босго алхуулдаг. Эдийн засаг хүнд төлбөрийн чадвар муу ч хүүхдийнхээ боловсролоос гар татаж байгаагүй гэхэд болно. Өдгөө ч хэдэн малаа арилжин байж, хотоо харлуулах шахам сургалтын төлбөрт байдгаа бардаг. Тийм атал Ерөнхийлөгчид боловсрол хэрэггүй падлийгүй гэв үү. Ёстой л хууль надад үйлчилдэггүй юм гэдэгтэй агаар нэг бус уу.
Шулуухан хэлэхэд, Төрийн тэргүүн гэдэг сурлага муутай жаалын албан тушаал биш. Хэдэн жилийн өмнө Женкогийн хэлсэн үг бий. Тодруулбал, өнөөгийн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад нь Женко “Боловсролгүй бөхөөр яадаг юм” хэмээн хээвнэг хэлж байсан удаатай. Гэтэл өөр дээр нь тулаад ирэхээр боловсрол гэдэг шалны алчуурны ч үнэ цэнэгүй болж хувирав бололтой. Мэдээж тэдний хэн хэн нь спортын хүн. Нарийн хэлбэл, бөх. Гэхдээ самбо бөхийн дэлхийн аваргаар Б.Бат-Эрдэнэ гурван удаа болж байсан бол Х.Баттулга ганц удаа аваргалж байсан юм билээ. Энэ үүднээс нь харвал бөхийнхөө чансаагаар гурван шат доогуур гэсэн үг гэлтэй. Үе үеийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өндөр боловсролтой байсныг хэн хүнгүй мэднэ. Гэтэл Женко, С.Молор-Эрдэнэ хоёр боловсролгүй гэж Б.Бат-Эрдэнэ аваргыг муулж байсан түүх өчигдөрхөн мэт.
С.Ганбаатарын тухайд боловсрол хэрэггүй гэж Женко шиг “зүтгээгүй” нь яамай даа гэж талархах. Гэвч мань хүн боловсролгүйгээ нууж, олон нийтийг хуурсан нь хамгийн аймшигтай. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж, бусдын толгой дээрх хялгасыг харна гэгчээр сэтгүүлчийн гуравхан асуултад бүдэрч булайгаа дэлгэж, УИХ-ын сонгуульд бүдрэв. Хими үзэж, судлаагүй эмч гэж байдаггүй шиг баклавр эзэмшээгүй магистр гэж байддаггүй хойно.
Сонгууль болдгоороо болоод дуусна гэтэл амьдрал үргэлжилнэ. Гэтэл боловсролтой болохын төлөө яваа залуусын сэтгэл рүү ус цацаж, урд хөршөө үзэн ядах ажиллагааг эрчимжүүлж, өөр зуураа хөлөө жийлцэх нь сонгуулийн утга учир биш байлтай. М.Энхболд бол Хятад л гэнэ. Иймэрхүү хар пиар үе үеийн сонгуулийн үндсэн сэдэв болж ирсэн. Ямартаа л Фенг шүй С.Ганбаатар хятад соёлтой , бол Женко хятад түрийвчтэй, хятад хөрөнгө оруулагчтай гэх яриа цахим ертөнцөд тархав. Зүй нь нэр дэвшигчид бүгд урд хөрштэй ямар нэг сэжмээр хамааралтай юм даг уу.
Монгол туурга тусгаар улс. Тийм байтал дотоод хэрүүлээ савнаас нь халиулж, хавь ойрынхонд нялзаах утгагүй мэт. Хэрэв дээрх хар пиар үнэн байгаад үнэхээр ийм гурван хүн өрсөлдөж буй бол хятад хочтой хүн хортой юу Хятад соёлыг түгээн дэлгэрүүлэгч аюултай юу, эсвэл шаахайтан эзэнтэй, ханзтай түрийвчтэй эх оронч дүр эсгэгч ноцтой юу гэдгийг ухах шаардлагатай бололтой. Ингэж нэгнийгээ хараар будах нь ямар ч үр дүн авчирдаггүйг өнгөрсөн сонгуулийн түүхүүдийг сөхөөд харахад илхэн. Жишээлбэл, анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг мөн л урд хөршийнх гэх цол гуншин өгч байсан ч эцэст нь тэр нь хошигнол болоод өнгөрсөн. Харин ч мань хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм даг. Дараа дараагийнх нь мөн адил. Н.Багабандийг Хятадаар ярьдаг яах аргагүй хужаа, “Туул ЖинПан”-гийн нууц эзэн гэх мэтээр муулчилсан. Гэсэн ч тэр хоёр удаа сонгогдсон. Ц.Элбэгдоржийг мөн шаахайтан нутгийнх гэж цоллож байлаа. Ээжийнхээ энгэрт мэгшиж уйлаад Ерөнхийлөгч болсон. Өнөөдөр М.Эхболдын ээлж бололтой. Тэр энэ бүх хар пиарын эсрэг зөрүүлж тэвнэ шидсэнгүй. Харин ч боловсролтой хүний нуруутай зангаар тэвчээртэй хандаж байна. Хоч бол хоч. Хэлбэр агуулга хэзээд хүний амьдралд чухал байсаар ирсэн. Магадгүй тэр ингэтлээ гүтгүүлээд ялсан Ерөнхийлөгч болохгүй гэх газаргүй юм даг уу.

Д.ДОРЖ

“Заналтай” зарлигаар хавцал руу түлхчихвэл яана аа

$
0
0

imagesӨнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрнөж байна. Гэвч энэ сарын 26-нд саналаа хураалгаад 27-ноос сонгогч та иргэн хэвээрээ үлдэж, өрх гэрт чинь тулгамдсан асуудал хэвээрээ байгаагаа нүдээ нээн “нөлөөтэй толь”-гүйгээр харна. Тиймээс ч УИХ-ын Эдийн засгийн Байнгын хороо Монголбанк яагаад 3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилллав, бодлогын буюу үйл ажиллагааны алдаа нь хаанаа байв гэдэг талаар хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий гишүүд зээл авчихаад компанийх нь нэрийг зарлахыг шаардахаар “Төрийн нууц” гээд хав дарчихдаг, эсвэл “Танай намын гишүүний ААН ч байгаа шүү гэж барьцаалах мэт эсэргүүцдэг АН-ынхны засгийн эрх барьсан зарчмын өвөрмөц онцлогийг гайхаж ядан сууна. Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нэгдүгээр улиралд нийгэм, эдийн засгийн төлөв байдлын ээлжит судалгааг өнгөрсөн сард сонссон. Судалгаагаар нэг өрхийн сар тутмын орлого дунджаар 893 мянган төгрөг байна гэж танилцуулж байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39 мянган төгрөгөөр өссөн дүн гэсэн юм. Орлого өсөхөд
· Цалин хөлсний орлого 27.6 (5.8 хувь) мянган төгрөг,
· Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 22.8 (14.8 хувь) мянган төгрөг,
· Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 5.6 (9.2 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж судалгаанд дурьджээ.
Харин иргэд судалгааны дүнд ихээхэн эргэлзэж хүлээн авсан. Учир нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хаачив, дундаж орлоготой өрхийг нэмэхийн тулд авч хэрэгжүүлсэн ажил яав гэх асуулт өөрийн эрхгүй хариулт нэхэж байна. Энэ бол цэвэр хариуцлагын асуудал. Хариуцлага суларч, хяналт тавих боломжийг боомилсны үр дүн юм.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ талаар хамгийн олон удаа хөндөж ярьсан ч улс төрийн хүрээн дэх “дайсан”-ыхаа тоог л нэмсэн. Гэвч өнөөдөр үр дүнг нь ард түмэн харж байна. Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн “ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт бид дуртайдаа, сайханд нь болж хамрагдах гээгүй. Өөр даанч гарцгүй болчихоод байна. Бид хавцлын ирмэг дээр ирчихээд “Бүгдээрээ нисч үхэх үү. Бүсээ чангалаад тэсэх үү” гэдэг дээр тулаад байна гэж телевизээр ярилаа.
Тийм ээ, татвар нэмэхэд, цалин тэтгэвэр нэмэхгүй гэхэд дуртай хэн байх вэ. Гэвч “Уучлаарай, өөр арга алга”. Ингэснээр “Монголчууд, Монголын төр төсвийн алдагдлаа тэвчээр заан багасгаж байна”, “санхүүгийн сахилга бат, хариуцлагад онцгой анхаарч эхэллээ” гэдэг мессежийг ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөр дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдад тараах юм.

lhsbf44kdm“Өндөр хүүтэй зээлсэн Чингис бондын мөнгөөрөө зам барьчихжээ” гэдэг тэр анекдотыг өөрөөр яаж баллуурдах юм бэ? Ингэж зам тавьсаны дараа тухайн намын дарга, УИХ-ын дарга нь бахархалтайгаар илүүрхэж сонгуульд “туг болгож” ороод ялагдсан гээд бодохоор манай сонгогчид тэнэг биш байгаа биз. Хэчнээн нэр хүндэд дуртай өрхийн тэргүүн ч өндөр хүүтэй зээлсэн мөнгөөрөө “тоос манараад байх юм” гээд хашаагаа битүү цментээр хучдаггүй. Илүү ашигтай бизнес хийж цэвэр ашгаа цуглуулбал “магадгүй”. АН-ынхан төрийн эрхэнд дуртай ч төсвийн мөнгөнд ингэж л ханддаг улс. “Сайн сум” төсөл хэн гишүүний нутагт хэрэгжив. Аль аймаг “замын компанитай” гишүүнээсээ ичиж сууна, тэр нь Чингис бондоос хэчнээн удаа зам барих мөнгө гаргуулж ямархан зам тавив, “Гудамж” төсөл аль аймгуудад хэрэгжив, иргэд нь сэтгэл хангалуун үлдэж, хэдэн үеэрээ баярлах ирээдүйтэй ажил болж чадсан уу?
Өнөөдрийн хямралын эхлэлийг эндээс л хай.
Ямар сайндаа л иргэн нь өнөөдөр “Төр тогтвортой бол төгрөг тогтвортой” гэж яриад сууж байх вэ. Энэ ямар зүйр үг үү. Гэхдээ л саяхан батлагдсан үнэн үг. Тиймээс төрийг тогтвортой байлгавал өрх гэрийн эдийн засагт хэрэгтэй гэсэн үнэн, бас өрөвдмөөр дүгнэлтэд хүрээд, яриад сууж байна.
Та бод л доо, нэг намын гишүүн нь, бүр нэг танхимын сайд нь Засгийн газраа огцруулахад гарын үсгээ зурсан тухайгаа “Би Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад заналтайгаар гарын үсгээ зурсан” гэж яриад сууж байгаа юм. Түүний “заналтай зурсан”-аас болж иргэний, өрхийн амьдрал сайжирсан гэж үү. Харин ч төр тогтворгүй, төгрөг тогтворгүй, хөрөнгө оруулагчдын тухайд бүр ярихын ч хэрэггүй болсныг санаж байна уу.
Харамсалтай нь энэ өсөрхөг сэтгэл өвөрлөсөн “цор ганц эх оронч” эдүгээ гэгээнтний дүрээр эргэн ирж улс орноо хөгжүүлэх Ерөнхийлөгч болохоор шийджээ. Та итгэж чадах уу? Түүний ярьж буйд, түүний өс шингээсэн харцанд…?
Хэрэв тэр сонгогдвол хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөнө, урьдын бүтэлгүй төлөвлөгөөнүүд, элдэв “скандал” гээд ямар олон хүнд өс санаж юу гээчийг “заналтайгаар” хийх бол? Нэг ширхэг “заналтай” зарлиг гаргахад л дуусах тийм том эрх мэдэл шүү дээ.

Х.Тэргэл

“Лоолойгийн найзууд”-ын хөтлөгч Б.Ариунгуа сонсогч болжээ

$
0
0

19125971_1318257851556537_1080294422_o19096084_1318182981564024_982609137_o(1)19113223_1318258068223182_1014861995_nНэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Тv9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч болжээ.

Тэрээр өдгөө хоёрдугаар курст суралцдаг бөгөөд үе тэнгийнхэнтэйгөө мөр зэрэгцэн Батлан хамгаалахын салбарт хүчин зүтгэхээр шамдаж байгаа аж. Тэрээр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын салбарынхантай хийх уулзалтын үеэр залуусаа төлөөлөн нэр дэвшигчид хандан үг хэлж, амжилт хүсэх үед гэрэл зурагчдын дуранд ийнхүү өртжээ.

О.Анир

М.ЭНХБОЛД МОНГОЛЫНХОО ТУСГААР ТОГТНОЛЫГ УЛАМ БАТАЛГААЖУУЛСАН

$
0
0

555555unnamed55241235Монгол Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд эх орныхоо торгон хилийн мөнхийн манаа, Хил хамгаалах ерөнхий газрынхантай уулзлаа. Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр үг хэлж, түүний ажлын туршлага болон мөрийн хөтөлбөрийг бэлгэшээлтэй хэмээн тодотгож, амжилт хүслээ.

Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд хилчдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ сүүлийн үед тус салбарт хийгдсэн шинэчлэлт өөрчлөлт, хууль эрх зүйн орчны талаар танилцууллаа.

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, хилчдийн нийгмийн байдлыг зохицуулсан хуулийг анх 1993 онд баталсан бөгөөд түүнээс хойш нэг ч удаа өөрчлөлт оруулаагүй өдийг хүрсэн. Иймд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд УИХ-ын даргаар сонгогдон ажилласан энэ хугацаанд хамгийн түрүүнд энэ салбарын хуульд шинэчлэлийн салхи оруулсан юм. Ингэснээр энэ салбарын үйл ажиллагаа, хилчдэд тулгамдаж байсан олон асуудал шийдэгдэж, ажиллах орчин нөхцөл бүрдэж, ажилчдын нийгмийн хамгаалал дээшилж, энэ салбар өмнөхөөсөө нэг шат ахижээ.

 

Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө батлан хамгаалахын салбарт хэрэгжүүлэх хэд хэдэн бодлогыг тусгасан. Түүн дотроос улсын хил хамгаалахад шаардлагатай хяналт, мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн чадамжийг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлсэн. УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа энэ салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгож чадсан учир Ерөнхийлөгчөөр сонгогдвол санаачлан эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Үүнтэй ч хилчид санал нэгдэж байлаа.

Уулзалтын үеэр Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан дэслэгч генерал Ш.Арвай салбарынхаа түүхийг сөхөж, өнгөрсөн хугацаанд Монгол Ардын нам, Миеэгомбын Энхболд энэ салбарт онцгой хувь нэмэр оруулсныг онцлов.

Хилийн тухай хуулийг эрэмдэг зэрэмдэг болгож, хилийн шалган нэвтрүүлэх үүргийг доголдуулсан явдлыг Миеэгомбын Энхболд засч залруулан, зөв чиглэлд оруулсанд хил хамгаалах байгууллагынхан гүнээ талархаж байгааг Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан П.Сүндэв дуулгалаа.

Монгол Улсын дөрвөн жилийн өнгийг тодорхойлох хариуцлагатай сонголтыг иргэд өөрсдөө хийх учир зөв хүнээ сонгох учиртай. Зөв хүнээ сонговол Монгол Улс урагшилж, буруу хүнээ сонговол эргээд ухарч, дөрвөн жилийг алдах эрсдэлтэй тул сонголтоо зөв хийхийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ үеэр уриаллаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч төвшин нуруутай, түмэн олондоо ээлтэй байх ёстой, ийм байж чадах хүн бол Миеэгомбын Энхболд гэлээ.

Э.Цэцэг


М.Энхболд ХСИС-ийнханд сурлагын өндөр амжилт хүслээ

$
0
0

19125492_1318183638230625_303807399_oӨөдлөх айл үүднээсээ гэж монголчууд бэлгэшээдэг. Би танай байгууллагын үүдээр орж ирээд, энэ байгууллагын ажил үйлс, өнгө төрх, хэрхэн ажиллаж байгааг асуултгүй мэдэж авлаа гэж МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Хууль сахиулахын их сургуулийн багш, офицер, оюутан, сурагчидтай уулзах үеэрээ онцоллоо. Тэрбээр шинэ парламент байгуулагдаад богино хугацаанд Батлан хамгаалахын багц хууль, Цагдаагийн албаны тухай хууль зэрэг хууль сахиулагчдын ажиллах хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон хууль баталсныг хэлсэн юм. Мөн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө танилцуулж, багш, сонсогчдод сурлага, спорт, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Хошууч генерал Б.Пүрэв: Эдийн засгаа босгохын тулд зөв сонголт хийгээрэй

19096174_1318183381563984_36557971_o-Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай үе ирж байна. Энэ жилийн хувьд манай улс их хэмжээний өртэй, Төв банк алдагдалтай, эдийн засаг хямарсан, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан ийм үед болж байна. Харин сүүлийн хэдэн сар эдийн засагт нааштай ахиц, мэдээ дуулдаж эхэлж байна. Энэ эрчээрээ ирэх дөрвөн жилд эдийн засгаа хөл дээр нь босгож авах хэрэгтэй байна. Тиймээс орон нутаг, Засгийн газар, УИХ нь нэг зүгт харж ажилламаар байна. Ингэхийн тулд Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгчид сонгогдвол энэ  бүхнийг хийж чадна, эдийн засгаа сэргээж чадна гэж бодож байна. Мөн залуусаа сонголтоо зөв хийгээрэй гэж хүсье.

Хошууч генерал Ж.Содном: Зуун дамнасан түүхтэй намаас Ерөнхийлөгч төрнө  

ddddd85444514 (1) -Би 1954 онд намд элссэн. Нам, засгийн буянд улсад 40 гаруй жил ажилласан. Монгол Ардын нам зуун дамнасан түүхтэй, ачааны хүндийг үүрч байгаа туршлагатай нам. Тиймээс энэ туршлагатай намаас Ерөнхийлөгч төрнө гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Миеэгомбын Энхболдод саналаа өгөхийг залуу сонгогчид та бүхэнд уриалж байна.       Э.Цэцэг

МОНГОЛ ТӨРИЙН ӨНДӨР БОСГООС БОЛОВСРОЛЫГ ХАСЧ ХӨРӨӨДӨХ ЭРХ ХЭНД Ч ҮГҮЙ

$
0
0

IMG_1102Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний хамгийн хурц “үзэгдэл”-үүд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын зүгээс өрнөсөөр байна. “Телевизийн мэтгэлцээнд оролцохгүй” гэсэн түүний хувьд нэр дэвших цагаасаа л нэг айдас, эмзэглэлийн сэдэвтэй байсан нь “боловсрол” байлаа. Зайлшгүй нэхэгдэх, жишиж харьцуулагдах энэ сэдвийн өөдөөс түүнийг дэмжигчид “булчин” ярьсаар өнөөг хүрэв. Гэвч сонгогчид “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь боловсролгүй” гэдгийг сонсоод зүрх сэтгэлдээ сонголтоо хийх болохоос хэдэн хувь нь “булчингүй” вэ гэдэг нь огт нөлөөлөхгүй л болов уу. Нэр дэвшигч өөрөө овжин учраас “аянгыг зайлуулж” боловсролын тухай огт хөндөхгүй, сонгогчдын санаа бодлыг айдас жигшил төрүүлэм сэдэв рүү хазайлгадаг арвин туршлагатай. Дээр нь түүний пи-арчид, дэмжигчид олон нийтийн сүлжээнд бусадтай харилцахдаа зүй бус үг хэллэг, үйлдэл сонгогчдын дургүйцлийг төрүүлж, өнөөдөр миний өөдөөс “хуц” гэж буй пи-арчид нь маргааш гарт минь гав зүүх эрх мэдлийн төлөө ямар гээчийн хорт үйл ажиллагаа явуулахыг тааварлаж байна. “Хөөрхий, Монголын төлөө хэд барилдаад боловсролгүй болчихсон юм” гээд өрөвдөж сонголт хийх эрх монголчуудад байхгүй. Төрийн тэргүүний үүргийг хүлээх арвин туршлагатай, хангалттай мэдлэг боловсролтойг нь сонгох үүргийг ирээдүйнхээ өмнө хүлээж байна. Харин гурван нэр дэвшигчээс хамгийн өв тэгш хүмүүжилтэй, боловсролгүй биш, хуурамч дипломтой ч биш, Харвард, Оксфордоо байг гэхэд МУИС-ийг “оригиналь” дипломтой, амьд гэрчүүдтэй төгссөн нь Миеэгомбын Энхболд. Түүний төгссөн МУИС-ийг муулах, мяалах нь 75 жилийн түүхтэй тус сургуулийг, түүний үе үеийн төгсөгчид, бараг нэгэн зууны сэхээтнүүдийг бүхэлд нь доромжилсон хэрэг болно. Дашрамд дурдахад Орос орон, Зөвлөлт Улсын төрийг олон жил жолоодсон Л.И.Брежнев агсан эрүүл мэнд нь доройтож гадаадад эмчлүүлэх шаардлагатай байна гэсэн эмч нарт “Би Зөвлөлт Улсын анагаах ухаанд итгэдэг” гээд нутагтаа үлдсэн гэдэг. Үүний нэгэн адил Монгол Улсынхаа дээд боловсролын эцэг сургуульд итгэдэггүй Төрийн тэргүүн гэж баймааргүй. Огт боловсролгүй, монгол ухаан ч билүү дипломгүй муйхар, өөрийгөө шүтсэн үзлийг, эсвэл хуурамч ч хамаагүй гадаад диплом чухал уу. Өнөөдөр аль нэг сумын, эсвэл …дугаар хорооны иргэн хүртэл сумын Засаг дарга, хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэхэд мэдлэг боловсрол, ажлын туршлагаараа өрсөлдөж сонгогддог. Аль ч шатанд ажилд томилогдохдоо тодорхой шалгуур, стандартыг давж байж томилогддог. Учир нь тэдний хүлээж буй үүрэг бусдын төлөө юм. Энэ удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн Монголын нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авах ёстой. Энэ босго нь нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө зүтгэж чадна гэсэн шалгуур юм. Гэтэл энэ босгоос хамгийн гол үзүүлэлт болох мэдлэг боловсролыг хасч, “хөрөөдөх” эрх аль ч нэр дэвшигчид байхгүй. Тэр тусмаа адилхан жүдочин, адилхан бөх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад “Боловсролгүй бөхөөр яадаг юм бэ”, “Үе үеийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хамгийн боловсрол муутай нь Б.Жаргалсайхан, Б.Бат-Эрдэнэ нар” гэсэн зэрэг нь өнөөдөр өөрийнх нь толгой дээр бууж байна. Тэр үед үнэхээр Х.Баттулгын үг сонгогчдод нөлөөлж Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн бөх барилдаж байснаасаа эсвэл өрсөлдөгчөөсөө арай “намхан” боловсролтой учраас Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байж мэднэ. Тэгвэл өнөөдөр яагаад Х.Баттулгыг сонгоно гэж? Магадгүй ийм л жин дунгуй хүний амьдралын тойрог мөчлөгт тохиодгоос үүдэж “Уул өөд өгсөхдөө хүнтэй бүү муудалц. Уруудахдаа дахиад тааралдаж мэднэ” гэдэг байх. Боловсролоор биш бөхийн спортод гаргасан амжилтаар нь харьцуулах гээд үзье. Б.Бат-Эрдэнэ аварга гурван удаа дэлхийн аваргаар шалгарч байсан бол Х.Баттулга нэг л удаа аваргалж байжээ. Одоо тэр “Нэг ба гурвын тооны аль нь их вэ” гэвэл “Нэг нь гурваас олон” гэж хэлэхээр байна. Нэр дэвшигч С.Ганбаатар боловсролгүй, түүнийгээ нууж хуурамч дипломоор сонгогчдыг хуурч санал авсан нь буруу. Арай л доромжлол гэхээр түүний үйлдэл “бакалавргүй магистр” гэдэг онигоог бий болгосон нь буруу жишиг. Гэхдээ нийгмийн хамаг хог шавхруу, алдаа оноог шүүрдэж цэвэрлэх арга замаа мэдэхгүй бухимдсандаа “МАНАН” гэж чарладаг түүхий боловсрол, ёс зүйн түвшин оюуны багтаамж ухааны цараа “үзэгчдэд” хэдийнэ танил болсон. Тиймээс ч хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол “Би одоо яанаа, юу хийнээ”, “МАНАН-гийн тарьсан хогийг шүүрдэхээс” гэж ярих хүн гэж шоолуулж сууна. Ямар сонгуулийн маргаашаас тааралдахгүй биш дээ, хэдүүлээ. Яг одоо өрнөж буй үг, үйл явдал бүхэн түүх болж дөрөв, найман жилийн дараа дахиад л энэ тухай дурсана. Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд ард түмнээ доромжилж, нийт сонгогчдыг харанхуй бүдүүлэг гэж таамаглах найдах, боловсролыг дорд үзэх, тийм ч чухал биш гэж ухуулан ирээдүйд хар мөр үлдээх хэрэггүй. Тэр тусмаа нэгийгээ Төрийн тэргүүн болгохын тулд анд нөхрөө муулж явсан хүн яг тэр сэдэв дээрээ өөрөө нэр дэвшихдээ хальтирч ч байх шиг ичгүүртэй дүр зургуудыг болдогсон бол түүхийн ой санамжаас арчиж арилгахсан. Их дээд сургуулиудад үр хүүхдээ сургах гэж хотоо харлуулахад энүүхэнд болж “малчдын зээл” гэгчийг аваад ч атугай дэлхийн хэмжээний боловсрол өвлүүлэхийг хөөрөг, гаанс үлдээхээс илүүд үздэг болсон сэтгэлгээний шинэчлэлийг олон хүн талархан хүлээн авдаг. Гэтэл одоо сонгох Ерөнхийлөгч маань төгсөх ангийнхны, оюутнуудын, багш нарын, ямар нэг хэмжээгээр боловсрол мэдлэг эзэмшигчдийн урмыг хугалж байж “үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” болох ёстой гэж үү. Одоо төмөр замын өргөн, нарийн царигаар хоёр хуваах биш, дипломтой ба дипломгүй, хуурамч дипломтой гэхчлэн гурав хуваах аргаар “Эв нэгдлийн бэлгэ тэмдэг” болох уу. Үе үеийн Төрийн тэргүүнүүдийн боловсролын ранкийг сануулахад анхны Ерөнхийлөгч П.Очирбат доктор, Н.Багабанди магистр, Ц.Элбэгдорж Харвард төгссөн магистр, Н.Энхбаяр магистр /доктор/ гэхчлэн олон нийтээрээ цээжилчихсэн. Одоо энэ хэлхээс таслагдаж мэдэх нь дээ. Бид “Өндөр төрийн сүлд ивээж…” хэмээн Төрийн дуулалдаа магтан дуулдаг ард түмэн. Өндөр төрийн сүлд ивээнэ гэдэг бол өндөр төрийн босгыг давж Төрийн тэргүүн болно гэсэн үг биш гэж үү. Эрдмийг дээдэлдэг ард түмэн энэ удаа тэс өөр сонголт хийж “эдийг дээдлэх” нь юу л бол.

“Үнэгүй бяслаг хавханд л байдаг”

$
0
0
havhМанай улсын АН-ынхны балгаар “элгээр нь хэвтүүлсэн” эдийн засгаа өөд нь татахын тулд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болж, түрүүчийн санхүүжилт орж ирсэн нь хүн бүхэнд цаад утгаараа хүртээлтэй л асуудал. Үүний төлөө ОУВС-гийн өмнө тодорхой үүрэг хүлээж, хэд хэдэн татварын хувь хэмжээг өөрчлөхөөр болсон. Тэдгээрийн нэг нь импортын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн явдал байлаа. Манайхны хошигнон ярьдгаар “нүдээ аниад чулуу шидэхэд нэг нь заавал оногддог” “Приус” машинд ч энэ нь хамаарч энэ оны тавдугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлээд эхэлсэн чинь импорт эрхлэгчид бөөн юм болов. Уг нь өчигдөр яриад л өнөөдөр шийдэж, маргаашаас нь хэрэглээд эхэлсэн хууль ч биш л дээ. Гэвч олон хүний амьдрал, бизнестэй холбоотой юм байна гэж ойлгосны үндсэн дээр хуулийн хэрэгжилтийг түр зогсоож, хойшлуулсан чинь “Эргэж буцсан шийдвэр гаргалаа. Сар хүрэхгүй настай хууль баталжээ” гэхчлэн сөрөг хүчнийхэн баалаад сууж байх юм.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагийн мэдээлснээр, тавдугаар сарын 1-нээс хойш 50 хувийн гаалийн татвараа төлсөн 375, гаалийн баталгаат агуулах дээр орж ирчихээд задалж ч амжаагүй 2600 “Приус” машин байгаа юм. Тэдгээрээс гаалийн татвар төлөөгүй нь тэг хэвээрээ, хууль хэрэгжиж эхэлснээс /1/V-нээс/ хойш оруулж ирснийх нь татварын хураамжийг импортлогч компани, хувь хүнд нь буцаагаад өгчихье. Хэрвээ худалдчихсан бол эцсийн хэрэглэгчид нь буцаан олголт хийе. Эдгээр зохицуулалтыг ирэх долоодугаар сарын 1-нээс өмнө амжуулаад хийж болно. Үүнд 4.1 тэрбум төгрөг шаардлагатай юм байна гэж УИХ-ын гишүүд ярьж хэлэлцээд шийдчихлээ. Манай “Приус”-тэнгүүд үүнд талархахын оронд харин ч “хугацаа богино байна” гэж гоншигнож, сөрөг хүчнийхэн “сонгууль угтсан шоу хийлээ” хэмээн мушгин гуйвуулж байгаа нь зөөлөн хэлэхэд дэндүү увайгүй явдал биш гэж үү. Манай хууль тогтоогч, гүйцэтгэх засаглалынхан ч “Төр буй дор татвар буй” гэсэн эцэг өвгөдийн сургаалийг нэгэн мөр, хатуу шийдвэртэй хэрэгжүүлэхгүй, хэсэг бусаг хүнийг гомдол санал болонгуут хэлсэн ярьсан, хэлэлцэж шийдсэнээсээ буцаж байгаа нь төрийг нялцгар харагдуулж хэврэгшүүлж буй хэрэг. Дараа нь өөр нэг төрлийн бизнес эрхлэгчид борлуулалт муу байна, бид татвар төлөхгүй ээ гэвэл яах юм бол. Өмнө нь нэгэнтээ ийм явдал болж л байлаа.

Эко буюу хосолмол хөдөлгүүртэй, шатахуун бага хэрэглэдэг “Приус” төрлийн машины импортыг тэг /0/ болгосноор хангалттай хугацаа өнгөрч, нийлүүлэлт ч “хоолойгоор татсан”. Үүнийг дагаад замын хөдөлгөөний ачаалал ч эрс нэмэгдсэнийг нийслэлийнхэн мэдэрдэг л байх. Гаалийн байгууллагын мэдээллээр жилд 50 мянга орчим автомашин импортолдгийн талаас илүү хувь нь “Приус” байдаг аж. Амьдрал, санхүү хүнд байгаа энэ үед хямд төсөр, шатахуун бага хэрэглэдэг машин унаа хэрэглэхэд юу нь буруу байхав. Гагцхүү “үнэгүй бяслаг хавханд л байдаг”-ийг санахад илүүдэхгүй. Алийн болгон өөрийнхөө ядуу доройг дөвийлгөж, бусдыг сааж амьдрах вэ. Амьжиргаагаа залгуулах, “хөл дүүжлэх” унаатай болохдоо иргэний үүргээ биелүүлж, 50 хувийн татвар төлөхөд буруудах юусан билээ. Төр ч бас хийдгээ хийж л байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралаас тодруулахад, “Приус” машины татварын хэрэгжилтийг хойшлуулж өгөх талаар иргэд маш олон хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу манай намын бүлэг дээр ярилцаад ийм шийдвэрт хүрсэн. Энэ нь олон түмнийхээ дуу хоолойг сонсч, тэдний төлөө хийж буй эерэг үйл явц гэж ойлгож байгаа гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлж, “Приус” машин бол манайхны амьдралаа залгуулж байгаа техник хэрэгслийн нэг яалт ч үгүй мөн. Тиймээс долоодугаар сарын 1 хүртэл Автомашины онцгой албан татварын хуулийн өөрчлөлтийн үйлчлэлийг түр зогсоосон. Энэ хугацаанд “Приус” урьдын адил гаалийн татваргүй худалдаалагдаж, хил гаалиар орж ирнэ гэсэн үг. Ашиглаж чадвал багагүй хугацаа шүү дээ. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан улсын хувьд тэдэнтэй ярилцаж тохиролцсон өөрчлөлт гэж ойлгож болно” гэсэн тайлбар өгч байлаа. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Приус” машины гаалийн татвар долоодугаар сарын 1-нээс 50 хувиараа хэрэгжиж эхлэхийг УИХ-ын чуулган дээр маш тодорхой хэлсэн. Тийм ч байх учиртай.

Хуулийг хэрэгжүүлэх гэж л баталдаг шүү дээ. Тэгээд ч ОУВС-гийн өмнө бидний хүлээсэн үүрэг бий. Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг бичигдээгүй хуулийг монголчууд бид дэндүү сайн мэдэх билээ.

Д.МӨНХЖАРГАЛ

Б.Хорлоо: Хүнээ бодож саналаа өгөөрэй

$
0
0

хорлоо_7553236109
Монгол Ардын Нам бол монгол түмний нам. Тиймээс би улстөрийн ууган хүчин болох Ардын намынхаа нэр дэвшигчид саналаа өгнө. Энэ намын түүхийг бид сайн мэднэ. Сүүлийн үеийн залуучууд намын үүх түүхийг сайн мэдэхгүй байж магадгүй. Олон жилийн турш ачааны хүндийг үүрч, хүнд үеэс гаргаж явсан түүхтэй. Одоо ч нийгэм, эдийн засаг хүнд байгаа энэ үед Монгол Ардын Намынхан засаг тэргүүлж ард түмнийхээ төлөө зөв бодлого хэрэгжүүлж, эхнээсээ эдийн засгийг сэргээж эхэлсэн. Миеэгомбын Энхболд хувь хүнийхээ хувьд төлөв даруу, төвшин хүн дээ. Эр хүнд байх эрхэм чанар Миеэгомбын Энхболдод л бий. Залуусыг нам гэж ялгахгүйгээр хүнээ бодож саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.

Т.Нямсүрэн: Бидний өмнөх сонголт алдаагүй, одоо ч алдахгүй
нямсүрэн_7541292013-Бид одоо Монгол Ардын Намд итгэсэн шиг итгэл хүлээлгэх хэрэгтэй. Өнгөрсөн оны сонгуулиар бүрэн итгэж, УИХ-д олонхи болгосон хүмүүс бол бид. Бидний сонголт алдаагүй гэдгийг Монгол Ардын Намынхан харуулж, эдийн засгийг нэмэх рүү оруулж, ам.долларын ханшийг тогтворжуулсан. Цаашид ч олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Түүнд нь хүч нэмэх, ойлголцож ажиллах тэргүүн хэрэгтэй. Тиймээс Миеэгомбын Энхболдод саналаа өгөөрэй.Д.Батсүх: Өөр намын хүнийг Ерөнхийлөгч болгоод одоо ямар ч амжилт олохгүй

батсүх_7527025565-Гэр бүлээрээ Монгол Ардын Намыг дэмждэг. УИХ, нийслэлд Монгол Ардын нам олонх болсон энэ цаг үед өөр намын хүнийг төрийн тэргүүн болгоод ямар ч амжилт олохгүй. Хоорондоо зөрчилдөхийн нэмэр. Тиймээс олонхийн хүнийг төрийн тэргүүнээр сонгочихоод тэднээс хариуцлага нэхсэн нь дээр.

Л.Мөнх-Отгон: Анхны сонголтоороо Ардын намыг сонгоно

мөнхотгон_7529691482-Би анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, Миеэгомбын Энхболдод саналаа өгөх гэж байна. Өнгөрсөн жил сонгуулийн насанд хүрч, УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Намыг дэмжсэн. Сонголт хийхдээ нам гэхээсээ илүү хувь хүн болон мөрийн хөтөлбөрийг нь харах нь зөв гэж үздэг.

Д.Номин: Х.Баттулга худлаа ярьдаг

Номин_7538419337-Нэр дэвшигчдийн намтар, үүх түүх, мөрийн хөтөлбөрийг уншиж үзсэн. Телевизээр ч хангалттай гарч байна. Үүнээс дүгнэлт хийхэд, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын хувьд дотоод, гадаадын их дээд сургуульд суралцаж, мэдлэг боловсрол эзэмшсэн. Харин С.Ганбаатарын тухайд тийм, ийм сургуульд сурч байсан гэснээс төгссөн, дүүргэсэн гэсэн зүйл байхгүй. Х.Баттулга Чонжинболдогт байдаг Чингис хааны морьтой хөшөөг дэлхийд ганцхан байдаг гэж ярьж байгаа харагдсан. Биднийг гадагшаа гарч, юм үзээгүй гэж бодоод байгаа юм шиг байгаа юм. Өвөрмонголын Ордост Чингис хааны хөшөө, есөн баатартайгаа байдгийг би мэднэ. Х.Баттулга нэг талаараа монголчуудаа тэнэг болгож, нөгөө талаараа өөрийнхөө мэдлэггүйг харуулж байна. Энэ мэт үйлдлээс нь харахад Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболд давуу байж чадаж байгаа учраас дэмжихээр шийдсэн.

“ЭВИЙН ХАДАГТАЙ ЭЭЖҮҮД” М.ЭНХБОЛДЫГ ДЭМЖЛЭЭ

$
0
0

eeefe5877ferrwwМонгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд дунд сургуульд байх үеэсээ л олны итгэлийг хүлээж, хариуцлагатай алба хашиж явсан гэнэ. Учир юу гэвэл, нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн тавдугаар ангид суралцаж байхдаа аж ахуйн даргаар сонгогдон, таван жил хариуцлагатай гүйцэтгэсэн талаар түүний ангийн багш Эрдэнэчимэг ярилаа. Тэрбээр 1982 оны төгсөгч Миеэгомбын Энхболд биеэ даасан, эв нэгдлийг эрхэмлэгч, удирдагч сурагч байсан хэмээн хүүхэд ахуй насны дурсамжаас нь сөхлөө. Миеэгомбын Энхболд эхнэр Ж.Туяацэцэг нар арван жилийн нэг ангийнхан. Түүний эхнэр сургуулийн сурагчдын зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж явсан гэнэ. Тэднийг сурагч үеэс нь мэдэх ангийн багш Эрдэнэчимэг Миеэгомбын Энхболд итгэл даах хүн хэмээн тодотголоо. Энэ сайхан дурсамж, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөрөө танилцуулах “Эвийн хадагтай ээжүүд” уулзалтын үеэр хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, уухайн түрлэгээр хүч нэмсэн юм. Энэхүү уулзалтад монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллан амьдарч суугаа эмэгтэйчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирэхийн зэрэгцээ тэднийг төрд төлөөлөн суугаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Оюучимэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, Ц.Гарамжав, Эрүүл мэдний сайд А.Цогцэцэг болон соёл, урлаг спортынхны төлөөлөл оролцлоо.

МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр: М.Энхболдыг тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе

oyuntulhuur-Монголын ард түмэн Миеэгомбын Энхболдод олон жил итгэл, найдвар тавьж төрийн түшээгээр сонгож ирсэн. Энхболд дарга ч олон түмний итгэл найдварыг алдаагүй. Түүнийг Монгол Улсад танихгүй, мэдэхгүй хүн гэж байхгүй. Миний хувьд “Оюунтүлхүүр сан” төрийн бус байгууллагатай. Миеэгомбын Энхболд дарга байгууллагын минь үйл ажиллагааг дэмжиж тусалж байсан. Мөн миний хань Монгол Ардын Намын гишүүн. Тиймээс ханийнхаа дэмждэг, итгэдэг намыг би дэмждэг. Өнөөдөр Миеэгомбын Энхболдыг дэмжиж ирсэн олон сайхан ээжтэй хамт нэр дэвшигчийн уулзалтад оролцсондоо баяртай байна. Миеэгомбын Энхболдыг тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе.

Д.Дорждулам: Эв эеийг хичээдэг хүн

dorj-Би Миеэгомбын Энхболдыг мэдэхээр барахгүй эцэг, эхийг нь ч сайн мэднэ. Ээжтэй нь 1959 онд дээд сургууль хамт төгсч байлаа. Харин аав Миеэгомбо Монголын “толгой” эдийн засагч хүн. Харин хүү нь ажлыг багаас нь эхэлж өнөөдрийн албан тушаалд хүрсэн. Миеэгомбын Энхболд эв эеийг хичээдэг, хүнтэй сөргөлддөггүй зан чанартай. Мөрийн хөтөлбөрийг нь үзэхэд нөгөө хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөсөө хамаагүй илүү байна. “Эвтэй Монгол-Ээлтэй төр” гэдэг чинь Монголын ард түмний хүсэн хүлээж байсан зүйл. Тиймээс Миеэгомбын Энхболд төрийн тэргүүн болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

П.Мягмаржав: Эмэгтэйчүүд, гэр бүл рүү хандсан бодлого нь анхаарал татсан

myg-Би нийслэлийн тамгын газарт 20-иод жил ажиллаж байна. Миеэгомбын Энхболд даргыг хотын дарга байхаас нь сайн мэднэ. Тэр хотын дарга байхдаа нийслэлийн хүүхдүүдийн төлөө “Хүүхдийн ордон”-ы асуудлыг шийдвэрлэж өгч байсан. Энэ нь тухайн үед томоохон шийдвэр байлаа. Уг шийдвэрийн үр дүнд Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар зөвхөн нийслэлд байдаг байсан бол есөн дүүрэгт бий болж, өргөжин тэлсэн. Миеэгомбын Энхболд даргын мөрийн хөтөлбөртэй танилцсан. Мөн өөрийнх нь амнаас сонслоо. Эмэгтэйчүүд, тэр дундаа нийгмийн анхдагч болсон гэр бүл рүү хандсан бодлого нь миний анхаарлыг их татлаа. Тиймээс Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна.

 576586(1)

 dddww8877

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Цэцэг

Viewing all 1651 articles
Browse latest View live