Quantcast
Channel: Мэдээллийн нэгдсэн товчоо
Viewing all 1651 articles
Browse latest View live

Монгол Ардын Намд итгэлээ бүрэн өгч хариуцлагаа бүтнээр нь нэхье!

$
0
0

C5I8990_461828176УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын Нам өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх нэг гол үзүүлэлт нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. УИХ, Засгийн газрын хийсэн ажлын үр дүн улс орны өнөөгийн нөхцөл байдал, өрхийн амьжиргааны эерэг үзүүлэлт , ялангуяа эдийн засгийг “сэхээн амьдруулах тасаг”-аас гаргаж сэргэн мандах зүгт хөтөлж байгааг олон судалгаа, шалгуур үзүүлэлтээс харж болно.
Энэ эрчээрээ төр, засгийн үйл ажиллагаа төвлөрч, түмэн олноо амгалан байлгах нөхцлийг бүрдүүлэхийн тулд одоогийн эрх барьж буй туршлагатай улс төрийн цөм хүч болсон Монгол Ардын Намаа дэмжсэн шиг дэмжих нь туйлын зөв алхам юм. Дэлхийн улс орнуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар таамаглахдаа ч энэ өнцгийг онцолж байна. Тэдэнд мэдээж Монголын ард иргэдийн амьдрал сайжрах эсэх нь биш, харин Монголын төр засагтай харилцахад тогтвортой, найдвартай, хариуцлагатай байх нь хөрөнгө оруулалт, гадаад харилцааны чухал үзүүлэлт билээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг сонгож Монгол Ардын Намд 100 хувь итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлснээр Монгол өрх бүрт, бизнес эрхлэгч бүрт эдийн засгийн нөлөөллөө үзүүлэх хөрөнгө оруулалт хийх итгэлцэл сэргэх, Монгол Улсын нэр хүнд өсөх реформ хүлээж байна.

Монгол Ардын Намын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажил нь өндөр хүүтэй зээлийн хөрөнгө оруулалтыг үрэн таран хийх явдалтай тэмцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэлсэн. Төсвийн сахилга бат алдагдаж Монгол Улс таван салаа төсөвтэй болчихоод байсан завхарлыг зассан. Цаашилбал, улс төрийн талцлаас үүдсэн дотоод зөрчилдөөний улмаас Монгол Улсын хууль тогтоомжууд, олон улсын гэрээ конвенцуудыг зөрчиж хөрөнгө оруулагчдыг хохироосон алдааг арилгаж алдагдсан итгэлийг эргүүлэн олж авахын тулд зоримог, шийдмэг алхмуудыг хийлээ. Энэ бүхэн улс төрийн өнцгөөс нь харвал эрсдэлтэй, “гал дуудсан” алхам гэж болохоор байсан ч хэрэв эдгээр ажлыг хийгээгүй бол Монгол Улсыг “сэхээн амьдруулах тасгаас” зөв оношилж эмчлэн сэргээх , эдийн засагт ногоон гэрэл асаах бус улс орныхоо нэр хүндийг ч, эдийн засгийг ч “Моргоос” гаргаж авах дээрээ тулаад байв.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын давуу тал нь өндөр боловсролтой, төрийн албаны арвин туршлагатай, Монгол төрийн өндөр албан тушаалуудыг шат дараалан нэр төртэй хашиж байсан гэдгээр нь ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын тавцанд судлагдсан, зохих ёсоор үнэлэгдсэн фигур гэдгээрээ өрсөлдөгчдөөсөө эрс ялгарч байна.
Түүний өрсөлдөгч АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд дэлхийн хэд хэдэн оронд танилцуулсан, ямар нэг хэмжээгээр баталгаажуулсан төслүүд нь бүтэлгүйтсэн гэдгээр нь гадныхан гадарлана. Мөн энэхүү үйл ажиллагаанаасаа болж сэжигтнээр болон яллагдагчаар татагдсан тухай мэдээлэл цацагдаж байсан ч эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд ямар статустай яваа нь тодорхойгүй хэвээр нэр дэвшсэн. Ийм нэр дэвшигчийг Төрийн тэргүүнээрээ сонгоход олон улсын хэмжээнд бол гайхаж бэргэнэ, дотооддоо бол нэлээд хардлага сэрдлэгтэй, сэтгэл дундуур сонгууль болж үлдэх биз ээ.

DO4Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын тухайд гадаадын хөрөнгө оруулагчдыг бараг л “үзэн ядагч” гэдгээрээ имижээ тогтоож сонгуульд оролцож буй ч энэ нь хилийн чанадад байтугай дотооддоо ч бүрэн танигдаагүй хэзээ ч сэтгэл хангалуун байж үзээгүй мөнхийн эсэргүүцэгч л гэж харагддаг. “С.Ганбаатарын цаана Н.Энхбаярыг бий” гэсэн ч, “байхгүй” гэсэн ч адилхан л Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Төрийн албаны туршлагагүй, “Надад л ашиггүй бол таалагдахгүй байна” гэдэг бизнес сэтгэхүйтэй, хувийн ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьдаг Х.Баттулга, С.Ганбаатар хэзээ МАН-тай нийлж, салж байсан түүх нь тэднийг хэн бэ гэдгийг хэлээд өгдөг. Ийм туйлбаргүй, арилжааны сэтгэхүйтэй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгоод дөрвөн жилийг туулна гэдэг үнэхээр харамсалтай, хариуцлагагүй алхам болно.
DO5УИХ-ын 65 гишүүн нь МАН-ынх, шилдэг эдийн засагчаар толгойлуулсан мэргэжлийн багаас бүрдсэн Засгийн газар төлөвлөсөн ажлаа хийгээд, алдаа гаргасан албан тушаалтанд зохих хяналттаа тавьж хариуцлага тооцоод ажиллаж байгаа энэ цаг үе бол тийм ч олон таарахгүй “Алтан үе” юм. Энэ он жилүүдийг, зөв сонголтыг ашиглаад Монгол Улс,
Монголын ард түмэн хожих ёстой.
Өнөөгийн энэ нөхцөлд хувийн ашиг сонирхол, улс төрийн өс хонзонгоос үүдсэн талцал хагарал дуусч эцсийн цэгээ хатгаад байна. Талцал, хагарал иргэдийг, эдийн засгийг туйлдуулсан болохоор хэн ч тийм турхиралтыг хүсэмжлэхгүй, харин ч сэргэх вий, эргэн амилах вий гэж айж буй. Тиймээс улс орноо сэргээн мандуулах, эрчимтэй хөгжүүлэх, үндэсний эв нэгдлийг хадгалах ганц арга үлдсэн маань төгс зөв сонголт. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг сонгож, Монгол Ардын Намд итгэлээ бүрэн өгч хариуцлагаа бүтнээр нь нэхье! Итгэлийн хариуд задарсан Монголоо нэгтгэж, зүдэрсэн эдийн засгаа өөд татахыг шаардъя!

Х.Тэргэл


МОНГОЛООС ТӨРСӨН ХЯТАД ТЭРБУМТАН ЛИМ СИМ ПАУ

$
0
0

0A0XC9RC3Q_1162276428_1497321743-19198623_761797463998584_2081780212_nОдоогоос хэдэн жилийн өмнө Монголын баячуудыг бүү хэл дэлхийд зартай тэрбумтануудыг алмайруулсан хуримын бичлэг Улаанбаатар, Төв, Хөвсгөл аймаг дамнан болсныг тэр бүр олон хүн мэддэггүй. Нисдэг тэрэг хөлөглөн, Цонжин болдог дахь Чингэсийн хөшөө, 13 дугаар зуунаар аялж, Өмнөговийн Хонгорын элсэнд очиж, Сэнжит цохио, Хөвсгөл далайн эрэгт очиж зургаа авахуулсан. Нэг бол нисдэг тэрэг хөлөглөж, үгүй бол онгоц түрээсэлж, машинаар явлаа гэхэд зөвхөн феррари машины цуваа л явуулж байсан энэхүү хуримыг бичлэгийг Монголоос төрсөн хятад тэрбумтан Билли Лим хүүдээ зориулан зохион байгуулж байлаа.

HtaNkd6gif_148801011_1497320927-19113331_761797460665251_836931562_nМонголчууд хоолныхоо мөнгийг олох гэж гадаад руу явцгаадаг. Хятадаас жаахан бараа зөөж, хэдэн төгрөгийн ашиг олох гэж Эрээн, Бээжин явцгааж, арай мөнгө ихтэй нь Сингапур хүрээд эргэдэг. Тэгвэл хятадууд Монголд ирснээр тэрбумтан болдог. Үүний нэг жишээ бол Сингапурын иргэн гэх Билли Лим хэмээх хятад эр. Үнэндээ тэр өөрийгөө Билли хэмээн танилцуулдаг ч түүний жинхэн нэр Лим Сим Пау. Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог аж. Гэхдээ энэ нэрийг Билли тэр бүр ашигладаггүй. Учир нь түүний хамтрагчид ч, өөрөө ч Монголчууд хятадуудад дургүйг сайн мэднэ. Тиймээс тэр өөрийнхөө нэрийг Европжуулахаар шийдэж Лим Сим Пау нэрээ Билли Лим болгон хувиргаж хүмүүст танилцуулдаг. Гэнэн тэнэг хэрнээ хятадуудад дургүй монголчуудад Лим Сим Пау гэж өөрийгөө танилцуулснаас Билли гэж танилцуулсан нь дээр гэдгийг тэр сайн мэдэж байгаа.

ХЯТАД ТЭРБУМТАНЫ БИЗНЕСИЙН ЭХЛЭЛ
ZUZ9trXKm8_768398738_1497320971-19184270_237165766775700_793827414_nХятадууд “Чи инээмсэглэж чадахгүй бол дэлгүүр ажиллуулах хэрэггүй “ гэж ярьдаг юм гэсэн. Үнэхээр л инээж чадсан нь зах зээл дээр хождог гэдгийг Билли Лим маш сайн мэднэ. Тэрээр одоогоос хорь гаруй жилийн өмнө Сингапурт жижигхэн цахилгаан барааны лангуу нээж, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Бараг худалдан авагчгүй, зах зээлд туршлага тун нимгэн Билли Лим тухайн үед бараагаа зарахын тулд юу ч хийхээс буцахгүй байсан гэдэг. Ядуу тарчиг амьдрал дундаас босч ирсэн залуу 1990 оны эхэн үеэр Монголын ганзагын наймаачидтай тааралдаж, ганц хоёр камер зээлээр өгснөөр Монгол хэмээх гүрний үүд хаалга түүний өмнө бүхлээрээ нээгдэж байгааг тэр өөрөө ч сайн ойлгоогүй байх. Монголын ганзагын наймаачдад жижиг сажиг бараа зээлээр зарж байсныхаа хүчинд тэр 1991 онд Монголд анх хөл тавьжээ. Угаасаа ядуу даржин амьдралдаа дассан байсан хятад эр Монголын эрс тэс хүйтэн цаг агаарт ч амархан дасаж, Хятад хүний овжин ухаанаар Монголд мөнгө унагаж болох асар том боломжтой газар гэдгийг тун хялбархан ойлгож чаджээ. Энэ нь ч аргагүй. 1990 онд архи бүү хэл талх нь хүртэл картанд орчихсон., толаноор зарагддаг байсан үе. Мөнгөгүй нь ч, мөнгөтэй нь ялгаагүй ганц оймс худалдаж авах гэж эрж хайдаг байсан үе. Гэвч том бизнес хийх мөнгө Биллид ч, өнөөх жижиг сажиг бараа зээлээр авдаг найзад нь ч байсангүй. Гэхдээ л тэр Сингапурт нээсэн барааныхаа лангууг хааж, Монголд суурьшихаар бүр мөсөн иржээ.

5000 КГ БОХИНЫ НАЙМАА
1992 онд Сингапур бохины эсрэг том хууль гаргалаа. Халуун оронд энд тэнд зажилсан бохь хайлж, урсаж, хавийн орчинг бохирдуулах болсон тул ийм хууль гаргасан хэрэг. Гадуур хэн ч бохь зажилж болохгүй. Бохь авахын тулд эмчийн бичгээр зөвхөн эмийн сангаас л авах боломжтой, хатуу хууль. Энэ хууль мөнгө багатай хятад эрд бөөн олз болов. Шинээр гарсан бохины хуулиас болж хамаг бохио шатаахад бэлэн байсан Сингапурын хужаагаас тэр 5000 кг бохь бараг л зүгээр авчээ. Энэ 5 тонн бохины наймаа түүнд асар их ашиг авчирчээ. Нэгдүгээрт мөнгө. Хоёрдугаарт мөнгөнөөс илүүтэйгээр хууль тогтоол, түүний цоорхойг ашиглаж чадвал юу ч хийж болно гэдгийг сайн ойлгуулсан хэрэг. Үүний зэрэгцээ тэрээр “Сити шоп” нэртэй жижиг шар ТҮЦ ажиллуулж бохь чихэр, бэлгэвч хүртэл зарж эхэлжээ. Нэг үе Улаанбаатарын гудамжинд арав алхаад л нэг “Сити шоп” нэртэй ТҮЦ-тэй таардаг байсныг дунд үеийнхэн бол сайн мэднэ. Ийнхүү Монголд таван тонн бохио зовлонгүй зарсан хятад эрд илүү олон танил, улс төрийн хүрээнийхэн хэрэгтэй байлаа. Тэднийг олох гэдэг нэг их төвөгтэй байсангүй. Тэрээр “Касабланка” нэртэй зоогийн газар байгуулав. Лаазтай ундаа, лаазтай пиво, хайрцагтай самар, хатуу архи… Ёстой л нөгөө юм үзээгүй Монголын баячууд, сайд дарга нар “Касабланка” руу хуйларч эхэллээ. 1990-ээд оны эхэн үеийн хамгийн том наймаанууд энэ бааранд болж, хамгийн том зодоон энд дэглэгдэж, хамгийн сайхан хүүхнүүд, хамгийн алдартай одууд, хамгийн том дарга нар “Касабланка”-д л цугладаг байлаа. Эндээс Билли Лим өөрийн гэсэн танил талын хүрээг бий болгож, бас хууль судалж, зарим өөрт ашигтай мэдээллүүдийг цуглуулж чаддаг байлаа.

БААРНААС ТОМОРСОН БАЯЧУУД
Бохь зараад, баар байгуулж гайгүй мөнгөтэй болсон Билли Лим асар их мөнгө олох боломжийг олж харав. Энэ бол архи, пивоны наймаа. Гэвч их хэмжээний бараа авах боломж түүнд байсангүй. Тиймээс Сингапураас бараа зээлэх арга хайж эхэлжээ. Сингапурт “Тайгер” шар айрагны үйлдвэр нээгдээд удаагүй байсан учраас Билли Лим тэндээс бараа зээлэх арга хайж байжээ. Тэрээр хятадуудаас пиво зөөж, зарах тун ашигтай бизнест хөл тавив. “Блейк Морган” нэртэй түүний компани Монголд анх удаа кока кола ундаа тайгер шар айраг зарж, хөнгөхөн хөөрхөн лаазтай ундаа шар айрагт донтогсод хот хөдөөгүй бий болж, Улаанбаатараас шар айраг ачсан машины цуваа 22-ын товчоон дээр бараг л түгжрэл үүсгэж, тус компанийн ачигчид ачааллаа даахгүй ухаан алдан унаж байсан гэдэг. Энэ бол монголчууд жинхэнэ архи пивоны хамааралтай байсан 1990-ээд оны дунд үе. Хоосон ядуу хятад эр хэдхэн жилийн дотор асар их ашиг хийж, өөрийнхөө нэр нөлөөг тэлэхийг оролдож байлаа.

ХУВЬЧЛАЛААС ХАМГИЙН ИХ ХУВЬ ХҮРТСЭН ХЯТАД ЭР
Billy LimБилли Лимийн хөрөнгө зузаарч эхлэв. Тэрээр Монголын өмч хувьчлалд анхаарч эхэллээ. Түүний анхаарлыг хамгийн их татаж байсан зүйл махны үйлдвэрийн хувьчлал. Монголд хүн өөрийгөө махгүйгээр төсөөлж чадахгүйг сайн мэдэж байсан Лим мах, талхны хувьчлалд оролцохыг хүсч байлаа. 1946 онд нийслэл хотыг мах махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулагдсан энэ үйлдвэрийг тэрээр өөрийнхөө Монгол найзуудын хамтаар тун амархан авч, хувьцааг нь эзэмшдэг болжээ. Мөн тэрээр Талх чихэр ХК, Баянгол кочид буудлын хувьцааг эзэмшдэг. Энэ хувьцаануудын ард л түүний нөгөө нууцлаад байдаг Лим Сим Пау гэдэг албан ёсны хятад нэр бий. Монголчууд өөртөө ашиг олохын тулд Үндэсний гэгдэх том үйлдвэрүүдийнхээ хувьцааг гадныхантай нийлж авсны нэг жишээ бол энэ. Эх оронч гэж цээжээ дэлдэж, “Би баялаг бүтээгч, бүтээн байгуулагч” хэмээн өөрсдийгөө рекламдаж яваа том улс төрчийн ард жижигхэн хятад эр нуугдан сууж байгаад Монголын хамгийн том хэрнээ хамгийн хууль бус хувьчлалд оролцож, тэрбумтаан болсон юм. Хүнсний их дэлгүүр нэртэй байсан ХИД-1… Үүний хувьчлал бас л маргаантай болж өнгөрсөн. Тухайн үед төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар зарсан гэх бөгөөд хотын төвд байршилтай, өөрийн гэсэн том эзэмшил газар, их хэмжээний үл хөдлөх хөрөнгө, бараа бүтээгдэхүүнтэй байсан Хүнсний их дэлгүүрийг 212,9 сая төгрөгөөр зарсан гэх мэдээлэл байна. Зайсанд хоёр өрөө байр авах мөнгөөр бүхэл бүтэн Их дэлгүүрийг өөрийн болгосон Билли Лим буюу Лим Сим Пау эндээ сургууль байгуулж.

ЛИМ СИМ ПАУ БУЮУ БИЛЛИГИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦАА

8qaOgpCBeL_25520795_1497322408-19141584_237165810109029_294983813_nМОНГОЛ БААТРЫГ ХЯТАДУУДАД ЗАРАХ ХЯТАД УХААН
Одоогоос хоёр жилийн өмнө “Форбс монголиа” сэтгүүлд Билли буюу Лим Син Пау тун дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Тэрээр сэтгүүлчдэд “Цонжин болдогт байлах Чингисийн хөшөө барих нь миний санаа байсан. Нэг удаа найзуудтайгаа амарч яваад Чингисийн том хөшөө барья. Яг энд байгуулья” гэж газрыг хүртэл зааж өгсөн. Энэ хөшөөний зураг төсөл бүгд миний санаа байсан” хэмээн ярьж байсан удаатай. Тэр худлаа яриагүй бололтой. Учир нь тэрээр “Женко тур бюро” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж, асар их хөрөнгө босгож чадсан тус компанийн нэг шинэлэг бизнес нь баатрын хөшөө зарах… Чингис хаанаас эхлээд түүний 9 өрлөг, цэргийн жанжнууд, Монголын нууц товчоонд нэр гарсан бүх баатруудыг энд хөшөө болгон зална. Нэртэй баатруудаас гадна нэр нь үлдээгүй, аравт, зуут, мянгат, түмтийн ноёдын хөшөөг бас барина. Гэхдээ хөшөө бүр үнэтэй. Энэ хөшөөнд өөрийнхөө дүр төрх царайг үлдээх сонирхолтой хүмүүс мөнгө төлнө. Хөшөөнд дүрээ үлдээхийг хүссэн баячууд 5-25 мянган ам.доллар төлөх учиртай. Харин хятадууд бол 50-100 мянган ам.доллар төлдөг юм байна. Энэ зар Монголын төдийгүй хятадын баячуудыйн анхаарлыг татаж эхлээд удаж байна. Захилага ч их орж иржээ. “Макс”-ын Д.Ганбаатар мисс эхнэр Д.Уянгалинхауатайгаа, Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг залуухан гэргийтэйгээ Чингисийн баатар болохоор захиалга өгөөд мөнгөө төлсөн гэнэ. Ялангуяа хятадууд бүр ч их захиалжээ. Лим Сим Пау одоогоос хоёр жилийн өмнө Сингапураас 30 гаруй том баячуудыг дагуулан ирж, Монголд өндөр зэрэглэлийн тансаг аялал зохион байгуулсан бөгөөд энэ үеэр л гэхэд бүгд нэг нэг баатар болох захиалгаа өгч мөнгөө төлсөн аж. Монгол баатарын нэрийг хятадуудад зарах энэ ажиллагаа тун их амжилттай явагдаж байгаа бөгөөд зөвхөн 2014 онд л гэхэд “Женко тур бюро” ХК нь 2 тэрбум 281 сая төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

 

МОНГОЛООС ТӨРСӨН ХЯТАД ТЭРБУМТАН 255 САЯ АМ.ДОЛЛАРООР ЛИЦЕНЗҮҮДЭЭ ХЯТАДУУДАД ЗАРЖЭЭ
wXdWxnbEz1_369970332_1497321105-19141931_237165750109035_23499004_nСүүлийн үед Билли Лим буюу Лим Сим Пау уул уурхайн бизнест ч бас түлхүү оржээ. Тэрээр САМS ХХК, /Central Asian Mine Supplies/ CAML ХХК /Central Asian Mining Logitics/ CAMEX /Central Asian Mineral Exploration/ гэсэн гурван том компанийг хамтрагчидтайгаа цуг эзэмшдэг. САМS ХХК нь уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг бол удаах CAML ХХК нь ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, “Оюу толгой” зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан удаатай. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдень, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг хэмээн урд нь энэ хятад эр сайтууд дээрээ танилцуулж байлаа. Гэтэл өнөөдөр хүрэн нүүрс, вольфрам, молибдень, төмрийн хүдрийн лицензтэй байсан “Камекс” ХХК Лим Сим Пау-ын охин болон ах дүүс буюу Билли Лимээс өөр хятадуудын гарт очсон байна. Тодруулбал, Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани “Камекс”–ыг 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан, 2010 оны дундуур 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч, нэрээ “Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу “Монголын хөрөнгө оруулалтын групп” хэмээн өөрчлөөд “оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ. Хятад тэрбумтнуудын өмч болсон байгалийн асар их баялаг лиценз нэртэйгээр тэдний гараас гарт дамжин худалдаалагдаж байгаагийн ганцхан жишээ л энэ.

Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очжээ. Ер нь Билли буюу Лим Сим Пау бүх хөрөнгөө оффшор бүсэд байршуулж, татвараас зугатааж яваа нэгэн.

ХЯТАД ТЭРБУМТНЫ ИВЭЭЛД БАГТАЖ, ХЯТАД ЭРЧҮҮДИЙН ӨВӨР ДУЛААЦУУЛСАН ХҮҮХНҮҮД

Xp4GLthPBZ_460925259_1497321135-19141654_237165773442366_2104770168_nБилли буюу Лим Сим Паутай холбоотой нэг ноцтой асуудал бий. Энэ бол “хүүхнүүдийн наймаа”. Тэрээр урлаг соёлын алдартай зартай хүүхнүүдээс эхлээд Баянгол зочид буудлын царайлаг нуруулаг зөөгчид, сургуулийнхаа аятайхан хүүхнүүдийг ивээн тэтгэх дэмжих нэрээр Сингапур руу бөөн бөөнөөр нь явуулдаг, Сентозо арал дээр цугларсан хятад найзуудаа зугаацуулдаг гэсэн мэдээлэл юм. Сингапурт биеэ үнэлэгч Монгол охидын анхдагч нь нэгэн зураач бүсгүй бий. Түүнийг бусад охидууд “Том эгч” гэж дууддаг бөгөөд тэрээр хөл алдаж байгаа охидуудыг энэ зам уруу оруулах ажлыг эхлүүлжээ. Анх Сингапурын тэрбумтан, Монголд олон жил бизнес хийж байгаа Билли Лим Сим Пау “Том эгч” хэмээхтэй танилцаж хэсэг холбоотой, уулзаж учирдаг байж.

Удалгүй Билли Лим нь Сингапурын баян хятадуудад Монгол охин олж өгөх тун ашигтай бизнесийн санаагаа олсон байна. Энэ нь тэрбумтан Билли Лимийн хувьд мөнгөн утгаараа биш бусад баячуудтай бизнес ойлголцолд хүрэхэд нь хэрэгтэй байдаг байна. Сингапур нь Монголын иргэдэд 1 сарын визгүй тул охидын хувьд ирэн очин байх тохиромжтой нөхцлийг бүрдүүлжээ. Билли Лим охидуудыг Сингапурын төвийн River Valley гудамжинд орших Pacific Mansion барилгын түрээсийн байрнуудад Сингапурт байх хугацаанд нь амьдруулдаг байна. Тэрээр хятад найзуудаасаа гадна Монгол дахь нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудыг ч бас Сингапурт урьж зугаацуулах ажил хийдгийг тэнд сурч амьдарч байгаа Монгол оюутнууд анддаггүй болжээ.

Төгсгөлийн оронд…

Ийнхүү монголд өмсөх хувцасгүй шахам, өөрийн гэх хогшил хөрөнгө гэхээр зүйлгүй хоосон ирсэн хятад эр хорин долоон жилийн өмнө тэрбумтан болон хувирчээ. Билли Лим буюу Лим Сим Пау өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ч гар хөлөө дүрж, хүүхдүүдээ Монголд авчран өөрийнхөө бизнесийг уламжлуулах, улс төрд өөрийн гэсэн нөлөөгөө тогтоохыг оролдож байна. Монголчууд бөөнөөрөө хорь гаран жил хятадаас оймс гутал зөөгөөд хөлжиж баяжсан нь үгүй. Харин ганц хятад эр Монголд ирж, улс төр бизнест өөрийн гэсэн нөлөөгөө тогтоон тэрбумтан болжээ. Анх бохь зарж хоолныхоо мөнгийг залгуулж байсан энэ хятад эр өнөөдөр 255 сая ам доллароор лиценз зарж, зөвхөн Цонжин болдогт байрлах Чингисийн хөшөөнөөс жилдээ 2,8 тэрбумыг халаасалж, монгол охидыг хятадад аваачин, хятадуудын өврийг дулаацуулж, үүнийхээ шанд бизнесээ цэцэглүүлж байна. Өвдөг цоорхой өмдтэй, өсгий хазгай шаахайтай Монголд ирсэн Лим Сим Паугийн ард Монголын улс төрчид сууж, түүний хэлсэн бүхнийг биелүүлж байна. Баг зүүсэн улс төрчид бохир бизнес бүхний ард бий.

Эх сурвалж: Aldar.mn

Жигмэд, Тогмид хоёр уу?

$
0
0

Tomoo jijgee 2Нэг хэсэг орон байраа ломбардаж кино хийдэг үе төгсгөл болж, байнга шинэ киноны нээлт сүр дуулиантай хийгдэж байна. Сайнтай муутай байж сав дүүрнэ гэхээр сайн ч, муу ч кино гарч, үзэгчид ч өөрийнхөөрөө шүүж байгаа. Саяхан Канны кино наадамтай зэрэгцэн, монголчууд Монгол кино авардс зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Телевизээр шууд дамжуулсан уг арга хэмжээг үзэгчид шимтэн үзсэн. Монголын нэр хүндтэй, олны танил эрхмүүд яг л Оскарын шагнал гардуулах ёслол шиг дугтуй задлан шилдгээр шалгарсан кино, жүжигчдийн нэрийг зарласан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа хоёр хамт тайзнаа гарч, шилдгээр тодорсон эрхмийг зарлав. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “жижиг” Энхбаяр ч гэгддэг, Монгол эрчүүд дунд намханд тооцогдох эр. Харин Зууны манлай дуучин Сараа эрчүүдээс дутахгүй нуруулаг бүсгүй. Батлан хамгаалах салбарыг толгойлж явсан генералын хүү Зууны манлай дуучин бүсгүйн нуруунд сүр нь дарагдав.

БАЯНХОНГОРЫНХОН БАГААР НЬ СОНГОСОН СОНГОЛТОО БАТАЛГААЖУУЛНА

$
0
0

gtttМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-наас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын хонгор нутгийн түмэнтэй хийсэн уулзалт 10.00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт эхэлсэн юм. Хөгжимт драмын театрын заал дүүрэн үзэгч цугларсан байлаа. Харин зааланд орж чадаагүй дэмжигч, сонгогчид аймгийн Соёмбот талбайд цугларсан байсан юм.

Энэ удаагийн Ерөнхиийлөгчийн сонгууль баянхонгорчуудын хувьд онцлог юм. Тус сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчдийн хоёр нь энэ нутгийн уугуул. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Улсын Төрийн тэргүүнийг сонгох их сунгаанд Хонгор нутгийн уугуул хоёр эрхэмтэй өрсөлдөж байгаа нь миний амьдралд тохиолдож буй онцгой хувь тохиол юм. Бидний нэг нь л сонгогдоно. Гэхдээ цаашдаа Монгол эх орон, монгол түмнийхээ төлөөх үйлсэд гар, сэтгэл нийлэн хамтарч зүтгэнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн уулзалтын эхэнд онцлов. Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд УИХ-ын даргын албыг хүлээж авсны дараах орон нутагт ажиллах анхны албан томилолтоо Баянхонгор аймгаас эхэлж байсан юм.

Тэрбээр уулзалтын эхэнд “Хонгор нутаг бол олон зуун мянган жилийн тэртээ Монгол нутагт хүн анх суурьшин амьдарч байсан эртний түүхийн өлгий нутаг билээ. Түүнчлэн Монгол орны маань байгаль, түүх, соёлын гайхамшигтай сайхан дурсгалуудын голомт, Монголын ард түмний хайрлан хүндэтгэдэг олон алдарт түүхэн хүмүүсийн өлгий нутаг юм. Монгол түмний нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа, С.Гончигсумлаа, Монгол төрийн гадаад харилцааны амьд домог болсон М.Дүгэрсүрэн, Монгол хэл шинжлэлийн гарамгай эрдэмтэн Я.Цэвэл, Ш.Лувсанвандан нарын зэрэг олон сайхан хүнийг би бахархан хүндэлдэг. Баянхонгор нутгийнхантайгаа ажил, амьдралын олон жимээр холбогдож, энэ сайхан нутагт хэдэнтээ ирж, нутгийн ажилсаг, хөдөлмөрч хүмүүстэй уулзан танилцаж, Хонгор нутгийг хөгжүүлэх үйлсэд төр, Засгийн газрыг төлөөлөн хамтран ажиллах хувь тохиож байснаа дурсахад таатай байна” гээд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Энэ үеэр Баянхонгор аймгийн иргэдийн сэтгэгдлийг нь сонслоо.

О.Сүрэн: Тулхтай, ноён нуруутай хүн гэж Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна

irgen 1-УИХ-аас батлан гаргасан Шүүхийн эрх мэдлийн шинэтгэл, Эрүү, зөрчлийн хуулиуд олон түмэнд хэрэгтэй зүйл болсон. Энэ бүх хууль тогтоомжийг батлахад Миеэгомбын Энхболдын хувь нэмэр, санал, санаачилга их гэж хувь хүнийхээ хувьд үздэг юм. Энэ хүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь нөгөө хоёр нэр дэвшигчийнхийгээ бодвол олон түмний амьдалд нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байсан. Тиймээс тулхтай, ноён нуруутай хүн гэж Миеэгомбын Энхболдод итгэж, түүнийг дэмжиж байна.

Э.Мөнгөнцоож: Залуус бидэнд боловсролтой Ерөнхийлөгч хэрэгтэй

irgen 2-Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болоод эх орныхоо төлөө хийж чадах бүхнээ зориулж л байвал болох нь тэр. Мөрийн хөтөлбөр нь ч сэтгэлд нийцэж байгаа. Хөдөө орон нутгийг, хөдөөгийн залуусыг хөгжүүлэх талд түлхүү анхаарч ажиллаарай. Залуус бидэнд боловсролтой Ерөнхийлөгч хэрэгтэй.

О.Батболд: Эвтэй Монгол ялна

irgen 3-Монголчууд эрт дээр үеэсээ эв эеийг эрхэмлэж ирсэн. Чингис хаан ч эвтэй байхыг эрхэмлэдэг хүн байсан болохоор дэлхийн талыг эзэлсэн шүү дээ. Миеэгомбын Энхболд ч эв эеийг эрхэмлэж, Монгол түмнээ хамгийн түрүүнд эвтэй байлгана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь маш их таалагдсан. Эвтэй Монгол ялна.

Б.Дагва: Сайн мөрийн хөтөлбөртэй байхад алзахгүй ээ

 irgen 4-Би Баянхонгор сумын V багийн иргэн. Манай гэр бүл, үр хүүхдүүд Миеэгомбын Энхболдыг төрийн албыг доороос нь эхэлж өнөөдрийн өндөрлөгт хүртэл нь хашиж ирсэн туршлагатай хүн гэж дэмжиж байгаа. Миеэгомбын Энхболд ярьдаг биш хийдэг, улс төрийн ноён нуруутай хүн. Мөрийн хөтөлбөр нь ард түмний эрх ашиг, улс орныхоо эв нэгдэл, хөгжлийг эрхэмлэсэн цогц бодлого болж чадсан байна. Ийм мөрийн хөтөлбөртэй байхад алзахгүй ээ.

Р.Наранцэцэг: Монгол гэрийг хэзээ ч ганц хүн барьдаггүй

irgen 10-Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа. Би боловсролын салбарт олон жил ажилласан. Мөрийн хөтөлбөртөө багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхээр тусгасан нь багш хүний хувьд надад маш их таалагдсан. Монгол Улсад эв нэгдэл хамгийн чухал байгаа өнөө үед эв нэгдлийг эрхэмлэж байгаа нь сайшаалтай. Монгол гэрийг хэзээ ч ганц хүн барьдаггүй. Хамтаараа, бүлгээрээ барьдаг. Дээр нь гэр барихад маш их ур дүй ордог учир Монгол гэрээ бэлгэдэж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа нь сайхан санагдлаа.

Д.Хишигбаяр: Эмэгтэйчүүд хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад нь талархаж явдаг

irgen 5-Баянхонгор аймгийн Нийгмийн ардчилал, эмэгтэйчүүдийн холбоо Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа үйл явцыг дэмжиж оролцож байна. Нэр дэвшигч “Цалинтай ээж хөтөлбөр”, хүүхдийн мөнгө гээд эмэгтэйчүүд хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад нь талархаж явдаг. Миеэгомбын Энхболд боловсролын төвшин, ноён нуруугаараа нөгөө хоёр нэр дэвшигчээсээ илүү байж, Монгол төрийн тэргүүн болж, дэлхий нийтэд Монгол Улсыг төлөөлж чадна гэдэгт итгэлтэй байна.

fffwttryry

Э.Цэцэг

Монголын барилгын үндэсний ассоциаци Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриаллаа

$
0
0

19141515_1070814486383589_1990462306_nЭнэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын барилгын үндэсний ассоциациас барилгын салбарыханд төдийгүй хөрөнгө оруулагчдад таатай орчин, төр засгийн тогтвортой байдлыг бүрдүүлж чадах нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж саналаа өгөхийг барилгачид болон иргэд, сонгогчдодоо уриаллаа.

Миеэгомбын Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт “Хямралыг цэгцлэнэ, итгэлийг сэргээнэ, үйлдвэржилтийг тэргүүн ээлжинд анхаарна” гэсэн нь эдийн засгийг сэргээж, тогтвортой байдлыг бүрдүүлнэ гэдэгт Монголын барилгын үндэсний ассоциацийнхан итгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд бий болсон улс төрийн харгарал, тэмцлийн нөлөөгөөр барилгын салбарын 6000 гаруй аж ахуйн нэгжээс 1000 нь үйл ажиллагаа явуулж байна. Бүтээн байгуулалтын салбарт ажилладаг 100 мянга орчим ажилчны 60 хувь нь ажилгүй байгаа аж. Тиймээс бизнесийн түншлэгч, хөрөнгө оруулагчдад төрийн тогтвортой байдал, оновчтой бодлого, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж чадах тулхтай, ноён нуруутай, дадлага туршлагатай Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриалж байна гэжээ.

О.Анир

 

Үзээгүй балайг халж, үзсэн далайг сонгохын учиг

$
0
0

479903pja7Улс төр гэж ёстой лүд юмаа. УИХ-ын гишүүд нь хууль боловсруулж, батлахын оронд эмнэлгийн засвар хийж, цас малтдаг бол Төрийн тэргүүнд нэр дэвшигчид нь ТҮК-ийн хантааз углаж, хог шүүрдэх нь холгүй гүйж явна. Магадгүй энэ удаагийн сунгаагаар “босоо” Гамбаа төрийн толгойд биш ТҮК-д ажиллавал илүү үр дүн гарч, нийслэлийн иргэд ч соёлд суралцах вий. Мань хүн хотын гудамжинд хог, шүлсээ замбараагүй хаядаг иргэдэд лекц уншиж, ухуулах бол Н.Энхбаяр эх оронч үзлийн талаар заавар зөвлөгөө өгч, хэрхэн төрөл арилжсан мэт өөрчлөгдөн, шинээр дахин мэндэлж болох арга ухааныг номлож болно. Энэ бүх ажлынхаа хажуугаар хэн хэн нь хотын гудамжийг гялалзтал өнгөлж, зүлгэж чадахыг сурталчилгааныхаа үеэр харуулаад амжина билээ. Тэднийг дагаад хотын гудамжийг үнэгүй цэвэрлээд өгөх эмээ, өвөө нар ч мундахгүй нь. Хэрэв ТҮК-д ажиллахаас цааргалвал Зам тээврийн яаманд мэргэжилтнээр авч, шинэ гарц хайлгавал зохих нь. Мань хүнээс хүлээх хүлээлт нь тэр байж ч болох юм. Далайд гарцгүй оронд шинэ үүд хаалга ч нээх юм бил үү, хэн мэдлээ. Эрийг бүү бас гэдэг хойно.

Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг загвар өмсөгч, борлуулалтын менежер болгоё. Зарагдахгүй байгаа бараагаа сурталчлуулсан ч яадаг юм. Мань хүнийг “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд Дүвчинмижидбалбигомбо зайрантан өмсдөг цоохор дээлийг өнөөгийн загварын чиг хандлага болгоно чинээ хэн санах билээ. Өмнөх зууны үеийн дээлний өнгийг өнөөгийн залуусын имиж болгож, форм болтол нь өмсгөж чадаж байгаа хойно, энэ мэтчилэн зарим хувцсыг дэлгэрүүлэхэд ядах юун. Эс бөгөөс Женкогоор аймгийг, бүр болохгүй бол сумыг удирдуулаад үзэхэд илүүдэхгүй болов уу. Монголын толгой баян эрхмээр хороо удирдуулж үзэлтэй биш. Хэдийгээр боловсрол нимгэн ч Хонгор нутгийг өнгөтэй өөдтэй болгосон гэлцдэг юм билээ. Гайхалтай нь ажилсаг энэ залууг нутгийнхан нь УИХ руу илээгээгүй нь учиртай. Тэрбээр томсгосон тойргийн хэмжээнд үйл хэргээ явуулахад хараахан бэлтгэгдээгүй гэдгийг Хэнтий аймгаас эхлүүлсэн сонгуулийн сурталчилгааны үеэр олон хүн анзаарсан биз. Иймээс ядаж Хонгор нутгийнх нь Засаг даргаар ажиллуулаад үзвэл дараагийн зам мөр нь тэгширч, үг хэл нь цэгцэрмээр харагдана билээ. Үүний дараа намын даргаар ганц жил ч болтугай ажиллуулаад үзвэл бүр ч янзтай.
АН дотроо үймээн ихтэй. Иймээс энэ намын удирдлагад түүнийг нэгээс илүү жил оршин тогтоно гэхэд хэцүү. Харин ганц ч болтугай жил энэ намын удирдагчаар ажиллуулбал тэр эе эвийн бэлэгдэл гэж юуг хэлж, хэн ийм шалгуурт тэнцэхийг зах зухаас нь гадарлах нь гарцаагүй. Улмаар компани удирдах нь улс төрийн хүчнийг толгойлохоос тэс хөндлөн зүйл байдгийг мэдэх болно. Тэгж гэмээнэ өдгөө өөрийг нь эсэргүүцэх АН-ын гишүүдийнхээ өөдөөс ч хэлэх үгтэй зогсоно. АН-ын гишүүн Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа “Би энэ удаагийн сонгуульд Халтмаагийн Баттулгыг дэмжихгүй. Тэр бол монголчуудыг ховсдож, сайхан амьдрах боломжийг нь хулгайлсан. АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, тэмцэж явахдаа энэ мэт фашист, нацист, цэргийн эдийн засгийг дэмжигчийг оройдоо залж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ чинээ санасангүй. Надтай адилхан бодолтой АН-ын мянга мянган гишүүд, ардчиллыг дэмжигч иргэд бий гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээжээ.

DA17t3KV0AAkWcfАН доторх идээ бээрийг шахаж, эмчлэх шаардлагатай хэмээн эдийн засагч мэргэжилтэй эл залуу намынхаа удирдлагуудад олонтаа шаардлага хүргүүлж байлаа. Мөн АН дарангуйлагчийг эсэргүүцэж байгаа нь энэ гэж З.Энхболд руу оймс шидэж байсныг нь ч олон хүн санаж байгаа биз. Шударга нь дэндсэн залуу гэж намынхан нь түүнийг өргөмжлөх нь бий. Хэн мэдлээ. Юутай ч тэр шаггүй сайн эдийн засагч. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Тиймдээ ч 2009 оны хувийн хэвшлийн санхүүжилтээр бүтээн байгуулалт нь эхэлсэн Тавантолгой-Гашуун сухайт буюу нүүрсний экспортын төмөр зам 2011 онд баригдаж дуусах байсныг Женкод хандан хаягласан хэрэг. Хэрэв АН-ын нэр дэвшигч Х.Баттулга энэ мэт намын гишүүдтэйгээ нүүр тулж, тэдний шахалт шаардлагыг гардан авч, үйл хэрэг үзэл бодлоо уралдуулан ажиллаж үзсэн бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэх байсан эсэхийг таамаглахад бэрх. Нөгөөтэйгүүр, Н.Алтанхуяг тэргүүтэй олон хүн түүнийг хүлээн зөвшөөрөх ч байсан юм бил үү.
Сүүлийн үед мань хүн Ерөнхийлөгчийн засаглалын талаар олон дуугарах болов. Түүний энэ үгийг намынхан нь хүртэл цочирдон хүлээн авсан. Гэтэл мань эр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжавын санаачилгаар үгээ хурцалж, үзэл бодлоо илэрхийлсэн бололтой юм. УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл “Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэж ярьж байгаа нь парламентын засаглалын мөн чанарыг ойлгоогүй хүний үг” хэлж байсан удаатай. Улмаар энэ санаачилга Д.Дорлигжавын мөрөөдөл гэж тодорхойлж байсан юм даг. Тэр нь дүүрч гэхэд мань хоёр эрхэм Eрөнхийлөгч хуулийн байгууллагын удирдлагаа дуудаж ганц нэг хүнийг шоглодог тухай буу халж, олны өмнө ил гарав. Магадгүй тэдний ам хэт халвал Н.Алтанхуягийн хэлээд байгаа хонгилын эзэн хэн болохыг шууд нэрлэх бололтой дог шүү.

Сур сур бас дахин сур гэж үг бий. Магадгүй түүнд энэ үгийг хаяглахад буруудахгүй ч юм шиг. Тэгж гэмээнэ ядаж мэтгэлцээнээс зугтаж, нүүр бууруулахааргүй болж, төлөвших байсан ч юм бил үү. Үзсэн далай, үзээгүй балай гэгчээр хар пиараар уралдахыг урьтал болгохыг ч хичээхгүй биз. Гэхдээ тэр биш түүний арыг даагчдыг гэгээрүүлэх учиртай юм болов уу. УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын хэлсэнчлэн нэр дэвшигчээ хэт магтах хүмүүс тэнэг сармагчин эзнээ учиргүй хайрлаад алчихдаг үлгэртэй ижил үйл явц АН-д л өрнөөд байх шиг. Эсвэл энэ бүхэн янаглан хорлолт уу гэдгийг бас л бодууштай.
2(612)Үйлдвэрийн шат дамжлага шиг дээрх давааг Женко ч давсан бол өдгөө удам судраараа элдэвлүүлж, хар будгаар шүршүүлж байгаа ч ганхахгүй алхаж яваа М.Энхболдтой эн зэрэгцэж харагдах байлаа. МАН-ын нэр дэвшигч зүү шидсэн болгон руу тэвнэ чулуудсангүй. Х.Баттулгын эхнэр болоод хувийн амьдралыг нь сөхсөнгүй. Тэр ч бүү хэл, хүүгийнх нь талаар элдвийг дэлгэсэнгүй. Гагцхүү мэдлэг, боловсрол, арвин намтраараа өөрийгөө чимэж, бусдын өмнө нүүр бардам алхаж явна.

Д.ДОРЖ

Дэмжигчгүй дэвэгчдэд итгэх үү, эсвэл..

$
0
0

6129e7dfd038b25dbigСонгууль болоход 12 хоног үлдэв. Иймээс нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд ойрын хугацаанд оролцохыг олон хүн шаардах болжээ. Сонгогчдын олонх нь зургаадугаар сард буюу сонгуулийн сурталчилгааны үеэр хэнд саналаа өгөхөө шийддэг гэсэн судалгаа бий. Тиймээс нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн сонгогчдын саналд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тоймчид онцолж буй юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн чухал нь улс төрд шинэ соёл тогтож үлдэнэ. Иргэд мэтгэлцээнээр сонголтоо хийдэг болчихвол өнгө алагласан сонгуулийн сурталчилгаа утгаа алдаж, мөнгө тараадаг улстөрчид адаглаад хааяа ном эргүүлж харахгүй бол авралгүй болно” хэмээсэн нь бий. Хачирхалтай нь, халз мэтгэлцээнээс хамгийн ихээр айж, шалтаг шалтгаан тоочиж байгаа нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга. Магадгүй мань хүний тухайд хариулж болохооргүй олон асуулттай нүүр тулахаас эмээв үү, эсвэл өөр шалтгаан бий юу гэдгийг хэлэхэд бэрх.

Халз мэтгэлцээнээс гадна Х.Баттулгад шийдэх олон асуудал бий. Түүнд хамгийн түрүүнд сонгуулийн сурталчилгаагаа хийхийн зэрэгцээ өөрийнх нь эсрэг ажиллах намынхнаа ятгаж, “шинэчлэх” хэрэг гарсан. Өнгөн дээрээ АН-ын төв штаб Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааг хийж байгаа мэт ч үнэн хэрэгтээ МоАХ бүх ажлыг гардан зохион байгуулах болсон аж. Яг л 60 тэрбумын асуудлаар АН нэг өдөр гурван хурал хийдэгтэй адил эмх замбараагүй, зохион байгуулалтгүй үйл ажиллагаа тус намд өрнөх болсон гэнэ. Ямартаа л Х.Баттулгыг ганцаардуулах ажиллагаа хэдийнээс эхлэв хэмээн тус намынхан өөр зуураа асуух болжээ.

Н.Алтанхуяг Засгийн эрхийг шилжүүлснийхээ дараахан хуулийн байгууллагынханд боорлуулж, тулж түших хүнгүй үлдэж байсан үе бий. Энэ жимээр Х.Баттулга ч хэд алхаад үзсэн хүн. Түүний тойрон хүрээлэгчдийг Н.Алтанхуягийн нэрлэдэг хонгилоор “чирүүлж”, араас нь түлхсэн үйл явц өнгөрсөн хугацаанд өрнөж байв. Гол нь энэ бүхэн АН Засгийн эрхэнд байхад өрнөсөн үйл явц. Тухайн үед эргийн гадна хаягдсан Х.Баттулга “Шонхор”-ынхны ивээлд багтаж, нэр дэвшсэн гэлцдэг л юм. Юутай ч ил болсон процесс нь дотоод сонгуулийн үр дүн.

Уг нь Н.Алтанхуяг тэргүүтэн “Алтангадас”-аа чирээд тоглоомоос гарч байгаагаа дотоод сонгуулиар илтгэсэн ч энэ удаад нэр дэвшигчээ дэмжиж ажиллахаа мэдэгдсэн нь ардчиллагчдын асаасан түүдэгт түлш нэмэх шиг болсон юм. Гэвч өнөөдүүлээс нь хуруу байтугай хошуугаа ч хөдөлгөсөнгүй. Эцэст нь Х.Баттулга МоАХ фракциа хөдөлгөөнд оруулж, өөрийн тэргүүлдэг Жүдо бөхийн холбооныхноо түшиж өөрийн хүмүүстэйгээ хөтлөлцөн гүйж явна. Аргаа барахдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас илүүтэй ардчиллаа аварч үлдэх хэрэгтэйг уулзалт бүр дээр тодотгох нь анхаарал татаж байна. Үүнийг нь намын гишүүд, дэмжигчид нь ойлгох байтугай хавиргаас нь хазаж, боргоох юм.
Х.Баттулгыг Р.Амаржаргалын дэргэд мэдлэг боловсролгүй, төрийн ажлын дадлага туршлагагүй, сөрөг мэдээлэл ихтэй гэж намынхан нь бусадтай харьцуулж, шүүмжлэсээр байгаа. Спиртнээс үүдэлтэй сөрөг мэдээлэл нь төмөр замаар эцэслэгдэж байсан бол одоо оффшор нэмэгдлээ. “Хас”-ын Ч.Ганхуягийн хэлсэнчлэн Х.Баттулгад оффшорт нуусан хөрөнгө бий бол бас л асуудалтай. Монголын тэргүүн баячуудын жагсаалтад эрэмбэлэгддэг эл эрхмийг бид Тавантолгойгоос үүдэлтэй эх оронч гэж дотроо сэм бодох болсон нь нууц биш. Гэтэл цоохор дээлтэй эл эрхэм овт шаар байвал яанам бэ гэх халаглал цухалзах болов. Нам дотроо хүлээн зөвшөөрөгдөөгүй энэ хүн дээд суудалд очсон ч УИХ, Засгийн газар нь МАН учраас үйл хэрэг нь урагшилж, мөрийн хөтөлбөр нь хэрэгжинэ гэхэд хүндрэлтэй. Хоёр ч удаа сайдаар сонгогдохдоо дорвитой ажил хийгээгүй тул дээд түвшинд ойлголцож ажиллахад бэрхшээл тулгарч мэдэх юм.

Амьдралын үндэс нь сонголт, сонголтын үндэс нь боловсрол, мэдлэг, мэдээлэл. Дадлага туршлага ч хэрэгтэй. Энэ үгийг АН-ын нэр дэвшигчээс гадна МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт ч хаягламаар. Оюутолгойгоос өөр ярих сэдэвгүй эл эрхмийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй. Тиймдээ ч сонгуулийн сурталчилгаагаа Н.Энхбаярын далбаан дор явуулж байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч мөн “Намайг дэмждэг хүн бүр С.Ганбаатарт саналаа өгөөрэй” хэмээн хэлж харагдана билээ. Үзэгчдийг хөгжөөсөн “Яг түүн шиг” шоун дээр оролцогч Мээдээ өөрийг нь дэмжигчдийг С.Гантогоод саналаа өгч, шинэ хүнийг урлагийн тайз руу гарахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн шиг.

Уг нь С.Ганбаатар улс төрд тийм ч шинэ хүн биш. Фэнгшүй ярьж, сүлжээ дэлгүүрээр багагүй хөлжсөн тэрбээр гудамжны тэмцэгчийн дүрд хэсэгтээ “тоглосон”. Өнөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нартай нэгдэн иргэний хөдөлгөөнийг байгуулж байв. Гэвч тэдний “нөхөрлөл” удаан үргэлжлээгүй. Гэхдээ С.Ганбаатар гудамжнаас хоосон хоцроогүй юм. 2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч болж байв.

Мөн Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн байсан ч ажлаа өгч Үндэсний хөдөлмөрийн нам байгуулсан ч намын дүрэм нь хууль зөрчсөн гэж үзсэн тул Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тухайн үед намчирхлаас хол байна гэдгээ тоть шиг давтаж байв. Гэвч удалгүй парламентын босго давав. Богино хугацаанд олон ч намын хаалга нээж, хаасан хүн дээ. Хачирхалтай нь, түүний элссэн нам бүр сайхан түүхтэй үлддэггүй жишиг тогтох шахаад буй. Хамгийн сүүлд С.Ганбаатар “ХҮН” намыг сүйрүүлчихээд МАХН-д шургалсан гэгдээд байгаа. Ийнхүү улс төрийн амьдралын хувьд тогтворгүй, олон нам сольсон нэгэн гэж товчхон дүгнэж болно.

Мэдлэг боловсролын хувьд эргэлзээтэй. Дээд сургууль төгссөн үгүй нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, диплом нь хуурамч эсэхийг эцэслэсэн баримт байхгүй. Төрийн ажлын дадлага туршлагагүй. Хамгийн сайн чадах зүйл нь уран илтгэж, бусдыг уяраах увидас. Тэр бусдын сонсохыг хүссэн зүйлийг хэлж чадахаас хийж чаддаггүй гэвэл үнэнд ойр бууна. Өдгөө ч түүний уулзалтуудыг харахад уриа лоозонгийн өнгө төрхтэй, амлалтууд төдий ажиглагдах нь бий.
Дээрх хоёр эрхэм ийм үүх, түүхтэй учраас улс төр, төрийн ажлын дадлага туршлагатай нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болох нь улам бүр тодорч харагдаад байгаа хэрэг. Мэдлэг, боловсролтой. Дээд сургууль төгссөн. Гол нь парламент, Засгийн газар нь улаан өмсгөлтэй. Иймээс дээр нь цэнхэр, эсвэл улбар шар туг намируулж байхаар ижил өнгөөр будаж, эцэст нь хариуцлагыг бүтэн үүрүүлж, үүрэг хариуцлага тооцох нь хэн хэндээ ашигтай байж мэдэх юм. Нэг нам төрийн эрхэнд гарснаар УИХ, Засгийн газар тогтвортой, зөв бодлогоор ажиллах болно. Ажил ч урагшилна. Төрийн тэргүүний мөрийн хөтөлбөр ч саадгүй хэрэгжинэ. Түүнээс өөр намын нөхөр Төрийн тэргүүн болчихвол парламент, Засгийн газар гээд хаа, хаанаа нэгнийхээ ажлыг гацааж, мөрийн хөтөлбөрөө мөрөөдлийн болгохоос хэтрэхгүй билээ.

Д.ДОРЖ

Архангайчууд улсын баяр наадмыг нээх ерөөл өргөлөө

$
0
0

araerrwАрын сайхан хангайн зон олон МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энх болдыг Дэмид жанжны талбайдаа алгаа дэлгэн угтаж авлаа. Уулзалтыг нээж тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат үг хэлж, хүчтэний өлгий нутгийн бэлгэдэл болгон Тайхар чулууг өргөсөн Бөхбилэгтийн баримлыг нэр дэвшигчид дурсгасан юм.

aeeeeeТэрбээр “Арын сайхан хангайчууд Миеэгомбын Энхболд даргыг хоёргүй сэтгэлээр дэмжинэ гэдэгт итгэж байна. Миеэгомбын Энхболд дарга Монгол төрийн төлөө ачааны хүндийг үүрч, хамгийн сүүлд УИХ-ын даргын албыг хашсан арван сар гаруйн хугацаанд хийсэн ажлаас цухасхан дурдъя. Арав гаруй сарын өмнө шинэ Засгийн газар байгуулагдахад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмнээс нууцаар хувийн компанид өгчихсөн асуудал гарсан. Энэ хувийн компанид өгсөн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авчирах үүргийг өгч, төрийн мэдэлд авчирах санааг гаргасан хүн бол УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд гэдгийг хэлье. Мөн Монголын төрийн төлөө зүтгэж байгаа хүн ямар нэгэн нууц данстай, мөнгө төгрөг нуусан байж болохгүй гэдэг санааг гаргасан хүн бол энэ хүн юм шүү. Түүнчлэн Миеэгомбын Энхболд даргын даалгавраар “приус”-ны татварыг Засгийн газар эргэн харж, буцаахаар болсон. Ийнхүү арын сайхан хангайчууд Миеэгомбын Энхболд даргыг алгаа дэлгэн угтаж авч, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Архангай нутгийн ард иргэд, залуусыг цаг ямагт дэмжиж ирсэн. “Соёолон” шиг ид гялалзаж яваа гурван залууд итгэл хүлээлгэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсний үр дүнд багаараа ялалт байгуулсан, арын хангайн уугуул, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир МАН-ын дэргэдэх Ахмадын холбоог удирдаж яваа, НАМЗХ хэмээх олон мянган залуусын гал голомт болсон их айлыг мөн тус аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэргүүлж байгааг УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат онцлон дурдлаа. Мөн УИХ-ын гишүүн, Архангайн уугуул Д.Тэрбишдагва нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын удирдлага дор Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт гар нийлж ажиллаж байснаа дурссан юм. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэг зүгт харж ажиллах учиртай, парламент, засагтайгаа хэл амаа ололцдог, эвийг эрхэмлэдэг төрийн тэргүүнтэй болохын ач холбогдлыг тайлбарлаж, тулхтай, тууштай, туршлагатай, хүний мөс чанартай, ноён нуруутай Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриаллаа. Мөн жүжигчин, Архангайн уугуул Э.Цолмонбаяр эвтэй Монголын төлөө түүнийг дэмжихийг уриалсан юм.

Б.Батбуян: Улс, үндэстний төрийн тэргүүн гэдэг тулхтай, ноён нуруутай, эв нэгдлийг эрхэмлэгч хүн байх ёстой

irgen 1(1)-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Энэ дундаас Монгол Ардын Намаас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхээр тусгасан нь сэтгэлд нийцэж байгаа учир Миеэгомбын Энхболдыг дэмжих нь чухал юм. Аливаа улс, үндэстний Төрийн тэргүүн гэдэг, тулхтай, ноён нуруутай, эв нэгдлийг эрхэмлэгч хүн байх ёстой. Миеэгомбын Энхболд энэ шалгуурт тэнцэх, эрдэм мэдлэг, ноён нуруутай хүн гэж үзэж түүнийг дэмжиж байгаа.

Х.Ганболд: Миеэгомбын Энхболд Монгол Улсад ихийг хийж бүтээсэн, цаашдаа илүү ихийг хийж бүтээх чадвартай хүн

 irgen 2(1)-Миеэгомбын Энхболд Монгол Улсад ихийг хийж бүтээсэн, цаашдаа илүү ихийг хийж бүтээх чадвартай хүн учраас дэмжиж байна. Нам дамжсан, намыг хагалан бутаргасан хүн бол Төрийн тэргүүн байж таарахгүй. Улсын Ерөнхийлөгч гэдэг өрх гэрийн тэргүүнтэй ижил улс орноо хөгжүүлэх өндөр мэдлэгтэй хүн байх шаардлагатай. Харин Миеэгомбын Энхболд цаашид Монгол Улсаа сайн сайхан авч явах, түшигтэй, олон жил улс төрийн албан тушаалд ажилласан туршлагатай учраас дэмжиж, саналаа өгнө.

Н.Самбуу: Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна

irgen 4(1)-Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээр Чулуут сумаас ирж уулзалтад нь оролцож байна. Энэ хүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй танилцсан. Салбар бүрт чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр тусгасанд нь талархалтай хандаж байгаа. Монгол орны дөрвөн жилийн ирээдүйг тодорхойлох хариуцлагатай сонгуульд иргэд та бүхэн минь идэвхтэй оролцож, сонголтоо зөв хийгээрэй.

С.Баяржаргал: Бидний төлөө ажиллаж байгаа хүнээ дэмжинэ

 irgen 3(1)-Монгол Улсын Төрийн тэргүүн гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл байдаг. Иймд гурван нэр дэвшигчээс төрд олон жил ажилласан хамгийн туршлагатай, ноён нуруутай, залуучуудын итгэл хүндэтгэлийг хүлээсэн Миеэгомбын Энхболд ахыгаа дэмжиж байна. Биднийг сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангаж, Залуусын хөгжлийг дэмжих тухай хуультай болгосон. Энэ хүнийг дэмжихээр шийдэж, найзуудаараа уулзалтад нь ирлээ.

О.Цэвэгжав: Миеэгомбын Энхболд ачаа даах хүн

irgen 5(1)-Монголчууд бидний хувьд хариуцлагатай чухал сонголтын өмнө тулж ирлээ. Улс орны эдийн засаг маш хүнд болж, иргэдийн амьдрал ядуурсан энэ үед бид зөв хүнээ сонгох нь чухал болоод байна. УИХ болон орон нутгийн сонгуульд Монгол Ардын Нам ялсан. Тэднийг бид сонгосон. Тиймээс одоо ч мөн адил намынх нь хүнийг Ерөнхийлөгчөөр сонговол нэг бат чулуу болж алдааг засахын төлөө ажиллаж чадна. Нөгөө талаараа Миеэгомбын Энхболд төрийн албанд олон жил ажилласан туршлагатай хүн. Түүний мөрийн хөтөлбөрт тусгасан бодлого, өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлыг бүгд мэднэ. Монгол Ардын Нам ачаа даах хүнээ олоод дэвшүүлчихсэн учир бид дэмжинэ.
ar 77ar1arararС.НЭМЭХ

 

 

 

 

 

 

 


ХҮН: С.Ганбаатар Ерөнхийлөгч байх чадамжгүй

$
0
0

jpg

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг эгнээндээ нэгтгэж, даргаараа хүртэл сонгож байсан Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгч болох чадамжгүй гэлээ. ХҮН нам нэгэн үе С.Ганбаатарыг намын даргаараа сонгож байсан.

Тэгвэл ХҮН-ын шинэ даргаар сонгогдсон Б.Найдалаа “Манай нам Монгол Улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ үеийн үзэл санаа, боловсрол мэдлэгтэй залуусыг гишүүнчлэлдээ багтаасан улс орны хөгжлийг тодорхойлох нам байхаар анх байгуулагдсан. ХҮН алсын хараагүй, улс төрийн ашиг хонжоо харсан хүнтэй хамтран ажилласнаас болж ард түмнийхээ итгэлийг алдсандаа ард иргэдээс уучлалт гуйж байна. Ард түмнийхээ итгэлийг алдах гол үндсийг С.Ганбаатар намын дарга болчихоод тавьсан. Хөдөлмөрийн үндэсний намыг дотроос нь хагалан, бутаргасан. ХҮН нам, гишүүдийг дотор нь бусниулсан хүн бол С.Ганбаатар юм. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд өөр нэг намаас өрсөлдөж ялагдчихаад одоо МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь улстөрч хүнд байж боломгүй ёс суртахуун” гэлээ. Мөн МАХН-ын нэр дэвшигчийн балгаар үүссэн дотоод зөрчил нь дууссан гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга сэтгүүлчдэд дуулгасан. Тэрбээр “ХҮН богино хугацааны ашиг хонжоо харсан зарим увайгүй хүнийг эгнээндээ нэгтгэж, түүнээс сэргийлж чадаагүйдээ 2016 оны УИХ-ын сонгуульд ороогүй. Энэ үйлдэл нь манай намыг дэмждэг олон хүний урмыг хугалсан. Иймээс манай нам олон нийтээс уучлалт хүсье” гэв. Жиргээч Батаа хэвлэлийн хурлын үеэр “ХҮН-д үймээн самуун үүсгэсэн С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвших чадамжгүй гэдгийг би анхнаасаа хэлж байсан. Хувь хүнийхээ хувьд С.Ганбаатар ХҮН-аас уучлалт гуйх ёстой” гэсэн юм.

Э.Цэцэг

 

“Женко” Х.Баттулгын оффшорын талаарх 24 баримт

$
0
0

lhsbf44kdm1. Эдийн засагч Х.Батсуурь Халтмаагийн Баттулгыг 1.1 тэрбум ам долларын хөрөнгөтэйг хүлээн зөвшөөрлөө.

2. Халтмаагийн Баттулгын хөрөнгийг 1.1 тэрбум ам доллараар үнэлсэн WealthX.com байгууллага нь хөрөнгө чинээтэй баячуудын мэдээллийг хөрөнгө оруулалтын сангуудад боловсруулж өгдөг 200 гаруй ажилтантай, харуут бус, мэргэжлийн судалгааны байгууллага юм.

3. Х.Баттулга 2006 онд Камекс компани байгуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлсэн байна.

4. Камекс компанийн 90 хувийг Халтмаагийн Баттулга, 10 хувийн Ядамсүрэнгийн Батсүх (Ард Батсүх) эзэмшдэг.

5. Камекс компаниа төрсөн охин Б.Намуунаагийнхаа нэр дээр 90 хувийг, дараа нь Жигжид Халтмаа Цэндбаяр нарын нэр дээр шилжүүллээ.

6. Камекс компани Төв аймгийн Баян сумын нутагт Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордод 78.000 га талбайд ашиглалтын лиценз эзэмшдэг байна.

7. Төгрөг нуурын нүүрсний орд газар нь төмөр замаас 28 км, авто замаас 24 км-т байрладаг дэд бүтэц шийдвэрлэгдсэн орд юм.

8. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний нөөц дуусахад Төгрөг нуурын ордоос Улаанбаатар хотын 3, 4-р цахилгаан станцыг нүүрсээр хангахаар стратеги төлөвлөгдсөн байдаг байна.

9. Төгрөг нуурын орд нь 1980-аад онд ЗХУ-ын геологийн экспедици нөөцийг тогтоосон бөгөөд, улсын төсвөөр хайгуул хийгдсэн орд юм.

10. Х.Баттулга Төгрөг нуурын нүүрсний ордыг авахдаа 1980-аад онд улсын төсвөөс гаргасан хайгуулын зардал буюу тухайн үеийн 113000 төгрөг буюу 21480 ам доллараар өөрийн болгожээ.

11. Камекс компани, Төгрөг нуурын ордыг эзэмшихдээ “Төгрөг нуурын Энержи” компани байгууллаа.

12. Төгрөг нуурын энержи компанийн Гүйцэтгэх захирлаар Баянгол зочид буудлын Хятад эздийн нэг Билли Лимийн дүү, Лим Сеон Дэннисийг томилсон байна.

13. Х.Баттулгын бизнесийн дотны анд, Хятад үндэстэн Билли Лим бол оффшор бүст гарах зам мөрийг нээсэн нэгэн юм.

14. Билли Лим нь Баянгол зочид буудлын томоохон хувьцаа эзэмшигч бөгөөд, Х.Баттулгын Сингапураас камер зөөх анхны наймааны шанг татсан худалдаачин юм.

15. Билли Лим Баянгол зочид буудалд байрлах Касабланка рестораныг хоол хийх хоббигоороо өнөөг хүртэл ажиллуулдаг байна.

16. Билли Лим Эзэн Чингис хааны морьт хөшөө барих газрыг заасан гэдгээ Форбс сэтгүүлийн 2015 оны 1-р сарын дугаарт нийтлэгдсэн ярилцлагадаа бахархалтайгаар ярьжээ.

17. Тэрээр Женко Тур бюро компанийн анхны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

18. УИХ 2006 онд Авилгалын эсрэг хуулийг шинэчлэн баталж, төрийн өндөр албан тушаалтан Хөрөнгө орлогын тухай мэдүүлгээ нээлттэй, ил тод гаргахаар хуульчиллаа.

19. Энэ хууль 2007 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд, хууль хэрэгжихээс 3 сарын өмнө Камекс компаниа Сингапурын татвар төлдөггүй офшор бүс рүү шилжүүллээ.

20. Сингапурт бүртгэгдсэн Камекс компанийн албан ёсны хаяг: Camex LLC Bayangol Hotel Office, Chinngis Avenue, Sukhbaatar District 1st Khoroo, Ulaanbaatar, Mongolia гэдэг хаягаар бүртгэгдсэнийг Хонконгийн хөрөнгийн бирж мэдээллээ.

21. Х.Баттулга 2010 онд Төгрөг нуурын нүүрсний орд газраа Сингапурын Ming Hing Waterworks Holdings Limited компанид 255 сая ам доллараар худалдсан тухай Хонконгийн хөрөнгийн бирж мэдээллээ.

22. Хэдийгээр офшор бүст Камексийг худалдсан мэт харагдаж байгаа ч, Singapore, Virgin, Caymen арал гэсэн 3 оффшор бүс дамжуулан нэрээ өөрчилсөн байна.

23. Оффшор бүсүүд дамжсаны эцэст Mongolian investment group (MIG) нэрээр Камекс компанийн хувь эзэмшигчдийн нэрс дахин ил гарч ирлээ.

24. MIG буюу Монголын хөрөнгө оруулалтын корпорацийн хувьцаа эзэмшигчдийн нэрст Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД М.Бөхбат, түүний эхнэр Б.Оргилсүрэн, Ард Батсүх, Баянгол зочид буудлын Хятад эздүүд ах дүү Лимийнхэн, үүнд: Лим Сеон Деннис, Лим Тан Вай Тинг, Лим Ши Хуа Селестина нарын нэрс гарч Хонконгийн хөрөнгийн биржийн вэб сайтад мэдээлэгдлээ.

Ж.Сондор

СУДАЛГААНЫ ДҮН: Нэр дэвшигч М.Энхболд хамгийн өндөр рейтингтэй гарчээ

$
0
0

4d1e5d0e9e6f2185511bd413bad8dd33“Инфра Тест” судалгааны байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийн судалгааг танилцуулжээ. Уг рейтингийн судалгааг 3501 хүнээс түүврийн аргаар авсан бөгөөд судалгаанд оролцогчдын 94 хувь нь сонгуульд оролцоно гэсэн бол 18 хувь нь хэнд өгөхөө шийдээгүй байгаа хэмээн хариулсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван эрхмийн улс даяарх рейтингийг судлахад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 35.8 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 30.1 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 15.2 хувийн рейтингтэй гарсан байна.
Судалгаанд оролцогчид нэр дэвшигчдийг дэмжиж буй шалтгаанаа тайлбарлахдаа МАН-аас нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболд нь ажлын туршлагатай төрийн хүн учир дэмжинэ гэсэн бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай нэг нам учраас дэмжинэ хэмээн хариулжээ. Харин МАХН-аас нэр дэвшиж буй С.Ганбаатарыг ард түмний дуу хоолой болж чадах учраас дэмжинэ гэсэн хариултыг өгсөн байна.

c0cd4aa4171f39a8c612cdd06b4d1c1542f6fe922c453bc505188fb39e98536360435376431e163f664ef20b9af8bd97

“Их Майдар” сан иргэдийн мөнгийг эргүүлэн олгоно

$
0
0

s1xsusxr996d79ust45sОдоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд “Их Майдар” төсөл гэх нэр дуулдаж сүшиг бишрэлтэй Монгол түмнийг хуйлруулаад авсан. 2016 оны эхээр эхний ээлжийн нээлтээ хийхээр төлөвлөж байсан “Их Майдар” төслийн ажлын явц зогсоод байгаа юм байна. Сүр дуулиантай эхэлсэн “Их Майдар” төсөл зургаан жилийн турш Майдар бурханы хоёр хөл хийснээс өөр ажил хийгдээгүй нь хандив өгсөн иргэдийн бухимдлыг үүсгээд байв. Албаны хүмүүсийн тайлбараар иргэд, аж ахуй нэгжүүдээс ирэх хандивийн мөнгө төсөл гүйцэтгэхэд хангалтгүй байгаа тул “Их Майдар” төсөлд хандив өргөсөн иргэдийн хандивын мөнгийг эргүүлэн олгох шийдвэрийг төслийн удирдлагууд гаргаад байгаа юм байна. Хандиваа эргүүлэн авах иргэдэд 2017 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөнгийг нь эргүүлэн олгох юм байна. Дашрамд дурдахад уг төсөлд 500 мянган төгрөгөөс дээш хэмжээний хандив өргөсөн 18 мянган иргэн, мөн нэлээд тооны аж ахуй нэгжүүд байгаа юм байна. Энэхүү тоогоор бол “Их Майдар” сан хамгийн багадаа 9 тэрбум төгрөгийг ард түмэнд эргүүлэн олгох болсон нь эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх таатай мэдээ юм.

М.Энхболдын ухуулах гэрийг машинаар дайрсан хэрэг гарчээ

$
0
0

pq1gugspnej5kigisef9Өнгөрсөн шөнө буюу 2017 оны 06 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Ардчилсан намын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Баасангийн Мэндбаяр гэгч нь эхнэрийн хамтаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын ухуулах байрыг 57-29 УНИ дугаартай хувийн машинаараа дайрсан хэрэг гарчээ. Золоор эрдэнэт хүний эрүүл мэндэд хохирол учраагүй өнгөрсөн байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Тиймээс Баянхонгор аймгийн МАН-ынхан ийм увайгүй, явцгүй үйлдэл хийхээ зогсоож, улс төрийн соёлтой өрсөлдөхийг АН-д уриалж буй ажээ.
А.Алтан

Ц.Мянганбаярын Монголжингоо

$
0
0

18623135_1475306132539843_1056932976_n“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр 100 хувь үндэсний уул уурхайн компанийн эзэн гэдгээс гадна хацар гоо охидыг оймс шиг сольдгоороо алдартай. Загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнг 10 жилийн сурагч байхад учирч, 20 нас дөнгөж гаруут сольж, ахиад 10 дугаар анги төгссөн ард түмний мисс гэгддэг Д.Ариунцэцэгтэй амьдарч байсан. Хоёр загвар өмсөгч бүсгүй Ц.Мянганбаяраас нэг охин тэвэрч үлдсэн, аав ээжид нь, өөрт нь байр авч өгч, сүүлийн үеийн загварын машин өгөөд Ариунцэцэг, Пүүжээ хоёрыг төрхөмд нь буцаасан. Топ модель Ч.Уранбилэг, загвар өмсөгч Намуунтай хэсэг нэр холбогдсон Ц.Мянганбаяр Топ модель О.Пүрэвдуламыг гэрийн эзэгтэй болгож, Баянзүрх дүүрэгт очиж гэр бүлээ батлуулсан билээ. Алтны магнат цагаан сар, наадмаар Баянхошуунд гэр хороололд амьдардаг О.Пүрэвдуламынхаа хамаатан саданд золгож, орж гарч явдаг. Ц.Мянганбаяр Тод модель О.Пүрэвдуламтай одоо хүртэл хамтдаа амьдарч байгаа болохоор алтны магнатын хайр сэтгэл энэ бүсгүйгээр “отголж” гэлцдэг. Олны өмнө төдийлөн гардаггүй О.Пүрэвдулам дотны найз Топ модель Энхболдын Сэлэнгэтэй монгол дээл сурталчилсан нь жинхэнэ монголжингоо.

Билли Лим буюу Эвлүүлэггүй Үнэн

$
0
0

zxv65w93hyСүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЛИМ СИМ ПАУ хэмээх Монголд ирж тэрбумтан болсон хятад эрийн талаар их бичиж байна. Тэгвэл ЛИМ СИМ ПАУ гэдэг чухам хэн бэ гэдгийг “Эвлүүлэггүй үнэн”-гээр хөнджээ.

Х.ТЭРГЭЛ


Барилга, хот байгуулалтын яамны нээлтэй өдөрлөг болно

$
0
0

19181863_10212980778895886_648346242_oБарилга хот байгуулалтын яамны нээлтэй өдөрлөг болно

Анхдагчдын өлгий нутгийнхан АН-д санал өгөхгүй байх шалтгаантай

$
0
0

grterte654unnamed(4)Анхдагчдын өлгий нутаг Булган аймагт МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд өчигдөр иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Хотоос очсон АН-ын хөлсний цөөн тооны жагсагчид түүний уулзалтыг саатуулах гэсэн боловч бүтээгүйг эхлээд тодотгоё. Учир нь, Булган нутгийнхан АН-аас нэрээ дэвшүүлэхээр ирсэн хэнийг ч болов Ерөнхийлөгчөөр байтугай УИХ-д ч дахин сонгохгүй гэсэн бат итгэлтэй болчихсон ажээ. Булган хангай нутгийнхан бүхэлдээ ингэж МАН-ыг дэмжиж буй шалтгааныг тайлбарлахын тулд бяцхан түүх өгүүлье.

Одоогоос яг жил гаруйн өмнө УИХ-д АН олонхи байхдаа сонгуулийн 76 тойргийг шинээр зурсан байдаг. Өнөөдрийн сөрөг хүчин, өчигдрийн эрх баригчдын зурсан ёсоор Булган аймагт УИХ-ын ердөө ганцхан тойрог оногдсон юм. Өөрөөр хэлбэл, Булган аймгийг УИХ-д ганцхан төлөөлөлтэй болгож, тэр хэрээр төрийн бодлогоос, төсвийн хуваарилалтаас холдуулсан хүмүүс нь АН-ынхан. 2000 оны УИХ-ын сонгуулиас хойш Булганд ганц ч удаа ялалт байгуулж үзээгүй АН-ынхан аймгаар нь ялгаварлан гадуурхсанд булганчууд голдоо ортол гомдолтой явдаг ажээ. Бүр тодорхой тайлбарлавал 61138 хүн амтай Булган аймагт УИХ-ын ганцхан тойрог хуваарилсан хэрнээ 60872 хүн амтай Өмнөговьд хоёр тойрог зурсан байдаг. Тухайн үеийн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын УИХ-д дахин нэр дэвших гэж зүтгэхдээ Хэнтий аймагт бүр гурван мандат хуваарилсан. Хэнтийгээс сонгогдсон нэг гишүүн 14000 сонгогч төлөөлөх бол Булганых 40000 сонгогч төлөөлнө. Тэр нь өөрөө шударга ёс гэж АН-ынхан тэгэхэд тайлбарлаж байсан юм. Ингэж л Өмнөговийн нэг иргэн Булганы хоёр иргэнтэй, Хэнтий аймгийн нэг иргэн Булганы гурван иргэнтэй тэнцэх ёстой гэсэн шийдвэрийг УИХ-д олонхи байхдаа АН хүч түрэн баталсан түүхтэй. Саяхан л УИХ-ын сонгуулийн тойргийг тааллаараа хувааж, Булганы ард түмнээс зугтаж, тэгш эрхийн зарчмыг уландаа гишгэж байсан АН-ынхан өнөөдөр “Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжээд өгөөч ээ” гэж санал гуйж яваад нь тэд үнэндээ гайхаж байна лээ. Тиймээс ч нэр дэвшигч М.Энхболдын уулзалтын үеэр нэг бус хүн “Бид 2016 онд шат шатны сонгуульд МАН-ыг дэмжсэн. Одоо ч адилхан МАН-ын дарга М.Энхболдод Булган нутгийнхан бүтэн эрхээ эдэлж, бүхэлдээ саналаа өгч Ерөнхийлөгч болгоно” гэж байлаа.

За гэвэл ёогүй гэдэг Булган нутгийнхны сонголт бүхэлдээ МАН гэдгийг батлах олон баримт бий. 2016 оны аймаг, сумдын ИТХ-ын сонгуулиар энэ намд л итгэж саналаа өгснөөс гадна МАН-ын нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийг улсын хэмжээнд хамгийн өндөр хувиар саналаа өгч УИХ-ын гишүүнээр сонгосон хүмүүс бол булганчууд. Иймээс л “Итгэж болно, М.Энхболд оо. Бид таныг Ерөнхийлөгчөөр сонгоно” гэж үгээ хэлсэн хүн бүр онцолж байсныг тодотгоё. Тойрогтоо ажиллаж, сумдаараа тойрсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн ч иргэдийнхээ үгийг дайж ирснээ энэ үеэр хэлж байв. Тэрбээр “Эвтэй төрийг байгуулж эдийн засгийг уналтаас гаргаж чадах хүн бол М.Энхболд дарга. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийн гол зохиогч нь, автор нь ч энэ хүн. Сумдаараа яваад иргэдтэй уулзахад, М.Энхболд даргын УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй нь хамт хэрэгжүүлэхийн тулд бид сонгоно гэж байна лээ. Эв нэгдлийг хангасан ард түмний Ерөнхийлөгч байгаарай гэж ерөөж байна лээ шүү, танд” хэмээн нутгийн олныхоо захиас, даалгаврыг дамжуулсан юм.

Ц.Ариунсэлэнэ: Залуус бид түүний төлөө саналаа өгнө

grtkork587-Би ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж яваа жирийн л нэг залуу эмэгтэй. Залуус бидэнд өнөөдөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын байр, амьдрах орон сууц нэн чухал хэрэгтэй байна. Энэ бүхэн нэр дэвшигч М.Энхболдын “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон байгаа учраас залуус бид саналаа өгнө. Мөн УИХ-аас саяхан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан гаргахад УИХ-ын даргын хувьд онцгой дэмжлэг үзүүлсэнд талархаж дэмжинэ.

5657dc1sgssdg

-Удахгүй бид Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Айлаар бол өрхийн тэргүүнээ сонгоно гэсэн үг. Энэ удаагийн сонгуулиар би М.Энхболд ахыг дэмжиж байгаа. Гэвч миний энэ сонголт зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Долоогч, пялдага, палдага гээд янз бүрээр л намайг хэлж байна. Гэхдээ энэ сонголтдоо би баярлаж байгаа. Үзэл бодлоо илэрхийлж, үг хэлснийхээ төлөө доромжлуулдаг тийм хүмүүсийг дэмжээгүйдээ би баяртай байгаа. Надад М.Энхболд ахыг сонгох гурван шалтгаан байгаа. Нэгд, боловсрол, төрийн ажлын туршлага. Хоёрт, гэр бүлийн бат бөх байдал. Гуравт, монголчууд бид 2016 оны шат шатны сонгуулиар МАН-д саналаа өгч сонгосон. Одоо ганцхан сонголт үлдсэн нь Ерөнхийлөгч. Айлаар ярьвал бид аавыгаа сонгох гэж байна. Тэгэхээр ааваараа өөр айлын хүн сонгож болохгүй биз дээ.

Х.ТЭРГЭЛ

С.ГАНБААТАР ГИШҮҮН ЖИНХЭНЭ МҮҮН ҮҮ

$
0
0

2183927c1283b243aadf8a8b9f4d0c82ХҮН-ын дотоодын зөрчилдөөн олон нийтийн анхаарлыг татсаар л байгаа. Монголын нийгэмд шинэ сайхан бүхнийг авч ирэхээр эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай салбар бүрийн шилдэг залуус хувийн эрх ашгаа хойш тавин нэгдлээ гэж анх эхэлсэн тэд одоо сандал ширээний төлөө хоорондоо тэмцэлдэж явна. Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцээд бас нэг яриа гарах боллоо. Олон улсад хориглогдсон Мүүний шашинтай хэмээх яриа юм. Өмнө нь Мүүнчүүдтэй авхуулсан зураг нь энэхүү яриаг эхлүүлсэн болно. Одоо Гишүүний Мүүний цуглаанд оролцож байгаа бичлэг цахим ертөнцөөр тарах боллоо.

 

Монгол залуусын хамтын бүтээл “Enkhbold2017” цахим брэнд

$
0
0

jpgИнтернэт дэх цахим хуудас, бүтээгдэхүүний дизайныг дэлхийн хэмжээнд урладаг “Бату Дижитал” болон мэдээлэл технологийн салбарын ирээдүйг тодорхойлж буй “AR” технологийг Монголдоо анхлан нэвтрүүлэгч “Аргун”, Маркетингийн гуравдугаар үеийн концепц, стратегиар ажилладаг “Ашид” хэмээх гурван багийн авьяслаг залуучууд нэгдэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын цахим дэмжигчдэд зориулан “Enkhbold2017” брэнд бүтээх санал тавьжээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар дамжуулан дэлхийн хэмжээний технологийг таниулах, үе тэнгийнхээ залуучууддаа урам зориг өгөх зорилгоор тавьсан тэдний саналыг нэр дэвшигч М.Энхболд уриалгахан хүлээн авч өөрийн Enkhbold2017 цахим брэндийг бий болгоод байна.

eeee5454Түүний вебсайтын тухайд:

Түүний вебсайтын дизайныг хийхдээ хувь хүний зан характерийг гаргаж өгөхийг зорьжээ. Нэг ёсондоо тухайн вебсайтад хандах , М.Энхболд гэж хүнтэй харьцах хоёр танд ижил мэдрэмж төрүүлэх ажээ. Нэр дэвшигч М.Энхболдод гэр бүл нь туйлын үнэ цэнэтэй. Хэдийгээр төрийн өндөр хариуцлагатай алба хашдаг ч цаг зав гарган ач зээ нартайгаа тоглож наадах, тэдэндээ шинэ зүйлс зааж сургахаас эхлээд амьдралын олон саад бэрхшээл, даваа нугачааг хамт туулж зөв чиглүүлж өгөхөөс хэзээ ч цааргалдаггүй нэгэн. Гэр бүлээ гэх энэ эрхэм чанар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Монголынхоо нийгэмд үнэт зүйлс ёс суртахууны үлгэр жишээ дуурайлал болох учиртай. Мөн нэр дэвшигч маань мөрийн хөтөлбөрөө Монгол гэрийн иж бүрдэлээр томъёолсон бөгөөд мөрийн хөтөлбөрийн талаар вебсайтаас маш эвтэйхэн байдлаар та мэдээлэл авах боломжтой.

“Enkhbold2017” гар утасны аппликейшн

Энд гар утасны AR(Augmented Reality) аппликейшныг та Playstore, Appstore-с үнэ төлбөргүйгээр өөрийн гар утсандаа татаж авч ашиглах боломжтой. Enkhbold2017 аппликейшныг татаж авснаар та нэр дэвшигчийн танилцуулга, мөрийн хөтөлбөр, сонгуулийн сонин хачинг мэдэх боломжтойгоос гадна AR дэвшилтэт технологитой танилцах гэдгээрээ давуу талтай. Augmented Reality технологи нь программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн хагас бодит орчин юм. Та гар утсан доторхи 3D дүрсийг гар, хулгана ашиглалгүй камераар нь дамжуулан удирдаж чадна. Энэхүү AR технологиор дамжуулан та нэр дэвшигчийн нэрээр хуудас, сонин сэтгүүл, зурагт хуудас , сурталчилгааны самбаруудаас илүү их мэдээлэл авч, дэвшүүлэн тавьж буй “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртэй танилцах зуураа Монгол гэрээ барьж тоглох боломжтой юм.

 

Энэхүү линкээр орж татаж авна уу:

IOS  - https://goo.gl/pfN9G8
Android – https://goo.gl/Gl0Pn6
Вебсайт – www.enkhbold2017.mn

“Бүгд НЭГ” сошиал давалгаанд нэгдэцгээе

$
0
0

5588811554“Бүгд НЭГ” хөдөлгөөнийг сонгууль гэдэг намаараа, жалга довоороо, хамаатан саднаараа хуваагдахыг хөхүүлэн дэмждэг бус эсрэгээрээ эв нэгдэлтэй байхыг, хамтдаа хийж бүтээх , иргэн бүр дуу хоолойгоо илэрхийлэхийг урамшуулдаг зүйл байгаасай гэдэг үүднээс санаачилжээ. Тус хөдөлгөөнд жүжигчин Т.Бархүү, Г.Ундармаа зэрэг олны танил эрхмүүд нэгдсэн ба залуучууд сошиал орчинд олноороо давалгаалан нэгдсээр байна. Тус хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл www.enkhbold2017.mn вебсайтад хандаж өөрийн фэйсбүүк, твиттер профайл зураг чинь солигдох болно. Тус хөдөлгөөний сүлд дууг хүүхэд залуучуудад шинэлэг өнгө төрхөөрөө танигдсан реппер NMN амилуулсан бөгөөд клип нь тун удахгүй олон нийтэд хүрэх юм байна. Та www.enkhbold2017.mn вебсайтад зочилж өөрийн фэйсбүүк, твиттер профайл зургийг #БүгдНЭГ логогоор тамгалан энэхүү санаачлагыг уухайлаарай.

Эвтэй Монголын төлөө уриатай #БүгдНЭГ сошиал давалгаанд нэгдэцгээе!

Viewing all 1651 articles
Browse latest View live